“Тусгай замын автобус” төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

“Тусгай замын автобус” төсөл боловсруулжээ

2017 оноос эхлэн “Тусгай замын автобус” төсөл хэрэгжих төлөвлөгөөг Азийн хөгжлийн банк боловсруулжээ. Энэ төсөлд 218 сая ам.долларын санхүүжилт олгож, 64.5 км тусгай зам барихад зарцуулахаар төлөвлөжээ. Одоогоор “Тусгай замын автобус” буюу “BRT” төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан. Энэ оны тавдугаар сард Азийн Хөгжлийн банк 60 сая ам.долларын эхний санхүүжилтийг баталсан юм. Харин Засгийн газраас 10 сая ам.доллар гаргахаар байна. Мөн “Global Environment Fund”-аас 1.5 сая ам.долларын баталгаа гаргаад байгаа юм. Нарийвчилсан төлөвлөгөө ирэх онд гарч, 2017 оны хавар замын барилгын эхний ажил эхэлж, тухайн жилийнхээ 10 дугаар сард ашиглалтад оруулахыг Азийн хөгжлийн банкнаас төлөвлөжээ. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэлд зориулсан. Одоогоор Индонез, Энэтхэг, Колумб зэрэг улсад энэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлээд байгаа ажээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж