Жил бүр нийслэлийн ойн өдрөөр “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 ой тохиож буй энэ өдөр, морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж, “Нийслэлийн туг”-ийг мандуулсан.
Тэгвэл энэ цагт Нийслэлийн парад Чингисийн талбайд ирлээ. Энэхүү парад нь Улсын Их дэлгүүр-Цэцэг төвийн уулзвар – Анкарагын гудамжаар дайран Чингисийн талбайд ирлээ. Баярын арга хэмжээний үеэр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Ч.БОЛОР