Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээ | News.MN

Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээ

Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээ

Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээ

Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусын халдварт өвчинтэй холбоотойгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн.

ГАМШГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТУСГАГДСАН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИХ ТУХАЙ ХУУЛЬД,

  • 10.4. Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна
  • 10.4.1. гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
  • 10.4.2. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
  • 10.4.3. гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
  • 10.4.4. хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
  • 10.4.5. гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.
  • 10.5. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.
  • 10.6. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна:
  • 10.6.1. харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
  • 10.6.2. гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • 10.7. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.
  • 10.8. Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

ХЭСЭГЧИЛСЭН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД 17 АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд дараах арга хэмжээг авч ажиллах юм байна.

  1. Гамшгаас хамгаалах хуулийн хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж шуурхай штаб байгуулж ажиллана.
  2. Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах
  3. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох
  4. Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах
  5. Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх
  6. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулах
  7.  Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох
  8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх
  9. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулах
  10. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутгийн байгууллага  хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах
  11. Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглох
  12. Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ, ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх
  13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёлт хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсоох
  14. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах
  15. Аж ахуй нэгж байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах
  16. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх
  17. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөг олгох юм.

АГААРЫН БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгох юм байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 202.126.89.11

Радио зар явж л байна

Avatar

б 2020-02-14 103.229.121.12

Есүсийн сүмүүдийг хаагаачээ. Долоо хоног бүр баахан хүн цуглуулдаг юм байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж