З.Энхболд ирж явна, АН-ынхан | News.MN

З.Энхболд ирж явна, АН-ынхан

З.Энхболд ирж явна, АН-ынхан

З.Энхболд ирж явна, АН-ынхан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөсний дараа анхны тушаалаараа АН-ын даргын ажлаа өгөөд байсан З.Энхболдыг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаараа томилж байв. 2016 оны сонгуулийн өмнө дараагийн Ерөнхий сайдад яригдаж явсан түүний хувьд буух цэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байв.

Гурван жил Ерөнхийлөгчийн “гал тогоог” барьж байсан З.Энхболд өчигдөр албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, сонгуулийн ажилдаа ханцуй шамлан орж байгаагаа сүр дуулиантайгаар Төрийн ордонд зарлав. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа  “гал тогооны” ажил, улс төрийн ажил хоёроо гарамгай хослуулсан нэгэн.  Эрх баригч намын 65-ын бүлэгт хэд хэдэн удаа хориг тавиулж, УИХ-ын даргыг огцруулах, хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх, томилох, Үндсэн хууль батлах гээд бүгдэд нь тэр гар бие оролцсон нэгэн. Хэдийгээр Тамгын газрын даргын ажлаа л хийсэн гэж тайлбарлаж болох ч тэр Ерөнхийлөгчийг УИХ-ын өмнө “хамгаалагч” нь байсан. Албан тушаал нь тийм ч үүрэгтэй.

Нэгэн үед ажлаа өгнө, гэхдээ надад хийх зүйл бий  гэж байсан нь энэ удаагийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх “гарцыг” шинэ Үндсэн хуульд З.Энхболд өөрийн гараар хийсэн гэж улс төрийн хүрээнд яригдаж эхлэв. Үүнтэй нь зэрэгцэн Өвөрхангай аймгийн МАН-ын гишүүдээр “оролдсон” нь түүнийг албан тушаалаа өгөх шалтгаан байсан ч гэж тайлбарлах хүмүүс байна. Түүнийг Өвөрхангай аймгийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгааг нь Өвөрхангайгаар дайраад гарсан нэгэн нэвтрүүлэг “илчилсэн”. Харин үүнд нь Өвөрхангай МАН-ын гишүүд уурсч, намын даргадаа орж “ховлосон” гээд цааш хөвөрсөөр эцэст нь явах цагаасаа өмнө явлаа гэх бор шувуу ч Төрийн ордонд жиргэнэ лээ. Гэвч тэрбээр өчигдөр албан тушаалаа өгч байгаагаа зарлах үеэрээ “Би хэн нэгэнтэй сайн харилцаатай хэвээрээ байгаа” хэмээн тайлбарласан. Гурван жилийн турш Х.Баттулга Ерөнхийлөгчтэй З.Энхболд хоршсон, хамтарсан, түшсэн, “мурисан”. Тиймээс тэр одоо АН-руу "очиж" явна.

2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж орсон, ялагдуулсан хүн нь З.Энхболд. Харин тэр энэ удаад АН-д эргэн ирэхдээ намынхаа дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ирж байна. Ерөнхийд нь 2020 оны сонгуулийг удирдахад мөн л гар бие оролцоно гэж байгаа. Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай аймаг, Баянзүрх дүүргүүдийг онилсон З.Энхболд судалгаагаа харж байж тойргоо сонгоно гэдгээ хэлсэн. Энэ өдрөөс эхлэн АН-д очоод тэр юу хийхээс, яахаас шалтгаалан 2020 оны сонгуульд орох АН-ын дүр зураг ч харагдаж болох юм. Ямар ч гэсэн тэр гурван жилийн хугацаанд ажлаа сайн хийсэн, Ерөнхийлөгчийг тодруулж, тамгын даргынхаа албыг сайн гүйцэтгэсэн. Харин тэр АН-д очоод, очсоныхоо дараа ямар гүйцэтгэлтэй байхаас 2020 оны сонгуулийн зураг харагдах болов уу.

З.ЭНХБОЛДЫГ Ө.ШИЖИР ОРЛОНО

Монголын Хөлбөмбөмгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир өнөөдөр албан ёсоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, тамгаа гардана. Түүний өнгөрсөн онд энэ албанд томилогдох нь гэх яриа гарч байсан ч тэгсгээд намжиж байсан ч түүнээс хойш Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж “туршлага” судалсан нэгэн. Ийнхүү Ерөнхийлөгч баруун гар болж, “гал тогоог” нь сахих Ө.Шижир гэж хэн бэ.

Хэдийгээр  улс төрийн, албан тушаалын хувьд жижигдэнэ гэж ярьж байгаа ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны жилд тэрбээр баруун гар шиг нь, улс төрийн албан тушаалтны хувьд эрх баригчидтай, энэ парламент, Засгийн газартай, 2020 оны сонгуулийн дараа байгуулагдах парламент, Засгийн газартай хэрхэн хоршиж, улс төрийн мэдрэмжтэй хандах бол гэсэн хүлээлт бий. Хөлбөмбөгийн холбооны генсек гэхээс илүү түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэж улс төрийн хүрээнд яригдаж байгаа.  Нас залуу, туршлага нимгэн ч З.Энхболдын бий болгосон имижийг хэрхэн авч явах вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

99 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Их монгол 2020-02-14 202.21.101.130

Зика гэж жижигхэн биетэй ишиг ч юм шиг гөлөг ч юм шиг нэг ийм одойчууд ИХ МОНГОЛ улсын төрийг самарч гүйцлээ дээ. Ер нь давжаа биетэй хүмүүс давчуухан атгаг санаатай хорон муу юм хийх хэлэхдээ гаргуун гаршсан байдаг гэдэг нь давжаахан элбэгдорж, энхболд, алтанхуяг, хаянхирваа нараас харагдмой.

Avatar

hm 2020-02-14 192.82.71.45

Зикаг амаа олохгүй магтаад бөгсийг нь долойгоод байгаа долдойнуудад хэлэхэд 2016 онд АНыг удирдаж сонгуульд ороод ялагдуулж өөрөө ч сонгогдож чадаагүй этгээдийг бид мартаагүй байгаа шүү

Avatar

Зочин 2020-02-14 66.181.179.212

"З.ЭНХБОЛД"- БОЛ ЖИНХЭНЭ УЛС ТӨРИЙН ЛИДЕР ШҮҮ. МОНГОЛД БАЙГАА УТ-ИЙН НАМУУД ДОТОР З.ЭНХБОЛДЫГ ГҮЙЦЭХ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ УЛС ТӨРЧ БАЙХГҮЙ ГЭДЭГ НЬ БАТАЛГААТАЙ ШҮҮ… ХАРЖ Л БАЙГААРАЙ… З.ЭНХБОЛД АН"-ЫГ ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БАЙХ БОЛНО. ХАРЖ Л БАЙГААРАЙ….

Avatar

Зочин 2020-02-14 202.9.46.163

Сонгуульд одоо ч ялагдна. Зика мөхлийнхөө зам руу .уруудаж яваа.

Avatar

Zocnin 2020-02-14 202.179.4.250

Z Enkhbold shuluuhan helcndeg <>doli holi zahngyi shuluuhan hyn <>> Mongol tord heregtei tyshee dee <<>>tIIM hyn daisan ihtei baih n argagyi um daa ,,… ali cn toirogt yalah bolomjtoi

Avatar

mgl 2020-02-14 202.9.40.49

AN ulsiig suiruulsen, odoo hen ch itgehgui. suuliin 30 jil bid ardchilal gej yavlaa, getel etsest ni oligarkhuud hojij uls suirliin irmegt irsen. odoo bolloo. odoo Huukiig l demjine uur arga alga.

Avatar

АН гишүүн 2020-02-14 202.126.88.55

Эрдэнэ вангийн цэрэг гэсэн үг үү кк

Avatar

unen 2020-02-14 64.119.16.207

ediin zasgiig elgeer n hevtuulsen hun dee.

Avatar

Рррр 2020-02-14 202.126.89.42

Зика вирус Корона вирустэй хавсарсан шинэ халдвар тарахнэ дээ янз нь

Avatar

Ххх 2020-02-14 202.126.89.42

Элбэгээ гэгч нөхөр хаачваа арай Ангарагруу зугтаагүй биз

Avatar

Зочин 2020-02-14 150.129.141.130

Өөрийгөө монголын хамгийн лаг хүн гээд бодчихсон хөгийн хонзогногч. Чамайг хаана ч гаргахгүй битгий горьд.

Avatar

Зочин 2020-02-14 66.181.183.210

Хоёулаа л төрийн хутгуурууд , ардчилал хэмээх маск зүүсээр монголд газар авсан анархи харгис бүлэглэлийн төлөөлөл мөн байна. Спортыг хүртэл улс төржүүлж, талцуулж амжилтыг нь доод түвшинд унагасан. Уул нь Энхболд шударга зарчим барьж чаддагсан бол эх оронд ус агаар шиг хэрэгтэй болоод байгаа САЙН УЛСТӨРЧ болох хүн

Avatar

Зочин 2020-02-14 66.181.161.116

Зөв хүн зөв газраа иржээ. Эцсийн үр дүндээ Монголчууд том хожсон үйл хэрэг болно. Амжилт.

Avatar

болдоо 2020-02-14 202.126.89.211

Энхболд хаанаас ч сонгогдоод л гараад ирнэ …. амжилт хүсье, МАН-ы коммунистуудыг бүгдийг нь тонилгоорой …

Avatar

jkhf 2020-02-14 202.131.225.205

Энхболд дарга бол маш ухаалаг удирдагч ., сайн зохион байгуулагч , чадалтай улс төрч .
Монголоо гэсэн чин зорилготой их ч юм хийсэн төрийн түшээ.

Avatar

Зочин 2020-02-14 64.119.20.47

Өмхий ханхлуулсаар айсуй

Avatar

Олон оймс элээгч 2020-02-14 202.179.26.240

Коронавирусийг далимдуулан Зикавирус АН-ыг самрахаар айсуй. АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Амаржаргал, Тэмүүжин, Дэлгэрмаа нар болон АН-ыг үүсгэгч Бат-Үүл журмын нөхдийнхөө хамт нам дотроо онцгой байдал зарлаач. Орос олигархиудын тагнуул Зика вирус 10 гаруй жил ТТ-ГС-ын 267 км төмөр замыг гацааж, 30 тэрбум доллар олох ашгийг устгаж, 150 жолоочийг ослоор алсан гээд тоочвол түүний тарьсан нүгэл асар их. Мега төсөл бүрийг Оросод ашигтайгаар тооцдог дайсан. АН-ыг дэмжигч би бээр АН-ынхныг Зикаг

Avatar

Зочин 2020-02-14 202.179.27.132

Ямар нэг хэмжээгээр үнэн. Шүүхийг хутгаж бужигнуулсан нь ерөөсөө таалагдсангүй. Одоо шүүх шударга болчихсон гэвэл бас л худлаа. Хараат л болсон байх.

Avatar

Зочин 2020-02-14 203.91.115.250

Одоогийн хуучин улс төрчдөөс төрд хэрэгтэй улс төрчдийн нэг гэж боддог.

Avatar

Сагар 2020-02-14 66.244.109.90

МАНАН г сонгохгүй шүү ард түмээн. Монглын улс төрд хамгийн их будлиан тарвсан, Монгол орныг хамгийн их хорлосон этгээдийн нэг бол энэ атийсан чөтгөр мөнөөс мөн

Avatar

Зочин 2020-02-14 202.126.89.8

Зикавирус ирээд ардчилсан нам ялахуу ? Л гэдэг байна аа… ялагдуулж л ялах байхөөа

Avatar

зочин 2020-02-14 66.181.176.203

буяндоржын салхинд …

Avatar

Зочин 2020-02-14 124.158.110.82

хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн АН-ын хүн коммунист дарангуйлагч байж болохгүй

Avatar

ДЭМЖИГЧ 2020-02-14 139.5.216.66

Таны дарангуйлагч гэгч чинь нэр төдий,харин бүтээл нь их байсныг ойлгох цаг айсуй гэмээр….З.Энхболд улсын 2 том уурхай- – эрдэнэт,таван толгой 2-г луйварчдаас булааж авсан,албан тушаалын үүргээ ямагт давуулан биелүүлдэг төрд хэрэгтэй нэгэн дээ.

Avatar

Ч.Сайханбилэг "жиргэв" 2020-02-14 202.9.47.17

“Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ”

Avatar

Зочин 2020-02-14 172.58.139.175

Хахаха гоё хэллээ

Avatar

Эмгэн 2020-02-14 139.5.216.66

энэ хонзогногч улсын өмчийг хулгайлагч л байж таарна гэж ойлгов.

Avatar

Иргэн 2020-02-14 66.181.161.105

Энэ хүн дандаа сонгуульд ялагдсан Энэ нь түүнд өгөх үнэлгээ Анх шүүхийн шийдвэр буюу тохиролцоогоор суусан Дараа нь жагсаалтаар Бусад тохиолдолд навс ялагдсанБүр намаа татаж унагасан Тэгж их онгоцоор явсан юм бол нам нь ядаж 20 суудал авахгүй яэсийн

Avatar

Зочин 2020-02-14 182.160.2.123

Ард түмэн удирдагчид нараа голж эхэллээ. Боолууд морь унан давхидаж, эрдэмт язгууртнууд явган таваргах цаг ирдэг гэж Бурханы номонд өгүүлдэг. Яг өнөөгийн монголыг хэлж байна гэж нэгэн зохиолч ярьж билээ.

Avatar

Зочин 2020-02-14 192.82.64.61

Энэ хүнийг их нулимаж байна гарууд сандарч бгаан бн даа

Avatar

мадам 2020-02-14 192.82.68.75

Энхболд дарга бол маш ухаалаг удирдагч ., сайн зохион байгуулагч , чадалтай улс төрч .
Монголоо гэсэн чин зорилготой их ч юм хийсэн төрийн түшээ.
Дэлхийд үнэлэгдсэн ърепкий орешек !

Avatar

Зочин 2020-02-14 124.158.110.82

хэрэв тийм бол яагаад хэвлэлийнхнийг цагдаа шүүхэд өгч дарамтлаад байдаг юм? Бусдын хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдлэх ёстой биз дээ?

Avatar

Зочин 2020-02-14 103.26.195.111

Зика вирус ирж явна

Avatar

Зочин 2020-02-14 122.201.24.84

Маскандаа ….

Avatar

АН 2020-02-14 202.9.46.63

Үгүй тэр муу яваад иргэлдээ … үгүй бүр духыг нь цоолоод өгөх юмсан …..Эрдэнэ ван яасан их баярлах болоо ..ха ха ..

Avatar

Зочин 2020-02-14 66.181.182.121

З.Энхболдын УИХ-н дарга байх үед Монгол улс ЭЗ-н хувид элгээрээ хэвтсэн шүү дээ??? Тэр юу хийж чаддаг хүн бэ??? Түүний тависан өр Чингис Бондын өрийг ард түмэн төлөх болж байна шүү дээ???

Avatar

Зочин 2020-02-14 202.179.27.63

Ерөнхийлөгчийн нэр барьж өмнөөс нь Энхболд мөн ч их холион бантан хийлээ. Ашгүй явж далд орлоо.

Avatar

Зочин 2020-02-14 150.129.143.240

Хүний мөс чанар, совесть г.м. маш гэгээлэг, ёс суртахууны өндөр үнэлэмжүүд байдаг. Гэтэл энэ одой хүнд тэдгээр элементийн молекул ч байхгүй бололтой?!? Ярьж хэлж байгаагаас нь тийм дүгнэлт урган гарч байна!!!

Avatar

Зочин 2020-02-14 72.196.192.250

AN-iig yalagduulah ajliig bol Sain hiideg hvn dee!!!

Avatar

Зочин 2020-02-14 58.109.161.167

Surjigneed yahavdee

Avatar

зочин 2020-02-14 202.21.101.186

МАНАЙ БАЯНГОЛ ДЭЭР САЙХАН УНАСАН ДАА. БИ Ч БАС ЭСРЭГ САНАЛ ӨГЧ УНАГААСАН ХҮН. НАМЫН ДАРГА ХҮН НЭР ДЭВШЭЭД УНАХ ЯМАР МУУХАЙ БАЙСАН БОЛОО? ОДОО ДАХИН ДЭВШЭЭД УНАНА ДАА

Avatar

Zochin 2020-02-14 66.181.161.66

News. Mn ee tanai temuujin uheh gej bgaa baih daa

Avatar

cdk 2020-02-14 64.119.18.186

zuv. odoo altanhuyagiig huuj yavuul. ter ene namd hereggui.

Avatar

Ан намын бутрал 2020-02-14 185.220.100.247

Ан намын дотор бутрал үүсгэж ирэх сонгууль ялагдуулах төлөвлөгөөтэй явж байгаа гар шүү дээ. Энэ хөгийн атигар өмч хувьчилалын лангуун дээрээс зарж байсан тайганаар яах вэ дээ.

Avatar

Зочин 2020-02-14 122.201.21.181

13 shono gonchigdory lam tsagaan sariin zolgolt hiiy hotiin darga bilegt lam taibansaihan terguten uyach dongoi tsuglaad uuy ideed agsary ugsun taibansaihan lam halhiiin boh nar nadaas adis abdag said boldog geed. taibansaihan lam sanydory, amgalan, nimhuu getsel geed bain bain duudad utsaara zalgaad boon arhidalt SARS tusachihbii geed bodloo

Avatar

зочин 2020-02-14 202.126.88.153

үнэн пиикаа юмаа… Монголын төр сүйрч гүйцлээ… Энэ их хөлбөмбөг, бөх, жуудаа, дуучин, бизнесмен, сэтгүүлч, яруу найрагч төрийг юугаараа удирдаж чадах юм бэ…. хошног боовоороо юу мэдлэггүй улс төрийн ямарч ойлголтгүй халтар мөнгө нэр хүндийн төлөө ингэж явахаа болиоч улс төрийг жинхэнэ улс төрчид хиймээр байна……….. бүүр мэргэшсэн улс төрчид

Avatar

Зочин 2020-02-14 172.58.139.175

Энэ ТӨМСӨГГҮЙ баачка хол явах уу? ТАЙГАН шүү дээ наад чинь!

Avatar

AN gishyyn 2020-02-14 202.126.89.208

Zi chamd AN irex nyyr bxgyi sh de chi nam yalagsuulsan olon myangan Partizan gudamnd garsan, chi songuuliin xuuli eerchilj yslagdaxd gol yyreg gyicetgesen , Chi AN iin ZG iig ogsoruulsan MANAN giin suudert nissen shonxor nertei Tagtaa …

Avatar

Наран гэрэл 2020-02-14 182.160.1.88

Манай удирдагчид ард түмэндээ гологдож байна. Боолууд морь унан давхиж, эрдэмт язгууртнууд явган таваргадаг цаг ирдэг гэж Бурханы сударт бичигдсэн байна. Яг ийм явдал Монголд өрнөж байна гэж нэгэн зохиолч саяхан хэлсэн.

Avatar

Зика 2020-02-14 103.212.119.217

КОРОНООГОО ЯААЯ ГЭЖ БАЙХАД БАС ЗИКА Ч ЮҮЧЭВДЭЭ

Avatar

Зочин 2020-02-14 182.160.1.88

Боолууд морь унан давхилдаж, язгууртнууд явган таваргах цаг байдаг гэж Бурханы номонд бичигдсэн байна. Монголд яг ийм явдал болж байна гэж нэгэн зохиолч хэлсэн байна.

Avatar

Зочин 2020-02-14 202.179.31.101

Хүн чанарын хувьд Сайханбилэгийг их л муухай ярьж байна даа. Тэр гэрээ хэлэцээрийг Энхболд мэдээгүй гэдэгт хэн ч итгэхгүй

Avatar

Зочин 2020-02-14 220.253.102.78

Энхболдоосоо салж болдоггүй л юм байх даа. Би гайхаад байх юм хорвоогийн хог шаарууд нь яагаад төрийн толгойнд гараад байдагийг. Эрээ цээргүй болоод л хэн нэгнийг барьцаалаад өмнүүр нь гүйдэг байх даа. Ёс жудагтай улсууд нь ёс жудгаа бодоод эд нартай алалцахгүй гаргачихаад өөрсдөө толгойгоо бариад суух. Зөв хүмүүс нь энэ хэдийгээ давраахгүй адилхан өрсөлдөөд төрөөс муу хүмүүсээ зайлуулаач.

Avatar

Зочин 2020-02-14 182.160.1.88

Баярлалаа.

Avatar

Зочин 2020-02-14 182.160.1.88

Дарга нар ард түмэндээ гологдож байна гэж нэг хүн хэлжээ. Нээрээ ч тийм. Боолууд морь унаж давхиж, язгууртнууд нь явган таваргахыг үзнэ гэж Бурханы сударт бичсэн байдаг. Монголд ийм л юм болж байна гэж нэг зохиолч бичжээ.

Avatar

Зочин 2020-02-14 150.129.140.121

Яг үнэндээ өөрийн хээ итгэл үнэмшилээр Том дуугарч, шаардлагтай бол ард түмний талд зоригтой байх нугаршгүй чанар одоо цагт ганцхан энэ муу нэрд ЗИ л дээ, жинхэнэ утгаараа Төрд байх ёстой хүн бол яалтчгүй Мөн, Тэр бол шулуухан шүүмжилдэг Нам, Танил юм гээд Лүндээ шиг бөөрөнхий зан байхгүйн нь таалагддаг

Avatar

Зочин 2020-02-14 66.181.179.135

Угааса л иймшд

Avatar

Би 2020-02-14 150.129.142.154

Харьж яавна

Avatar

Зочин 2020-02-14 150.129.140.97

Бүлэг дээрэмчид цуглаж байна

Avatar

zochin 2020-02-14 103.14.36.226

Ard tumnii tald baidag ulsmurch demjij bn

Avatar

Зочин 2020-02-14 64.119.20.210

АН-г нам шиг харагдуулж , авч явж чадах ганцхан хvн бол ЗИ мен. Хуучин хог новшнуудыг шvvрдэж цэвэрлэж чадах цорийн ганц хvн бол тэр!! Шинэ залуу vеийнхэн гэх намын нэрээр зевхен идэш уушинд хvрэх зорилготой хамгийн овилгогvй, яахаас ч буцахгvй болтлоо эвдэрсэн наймаачин, уяач, угсаа залгамжлагч нарын хандыг хага дарж дэг журам тогтоож чадах ганц хvн бол тэр мен!!

Avatar

Зочин 2020-02-14 43.228.131.45

З.Энхболд дарга бол Монголын төрд заавал байх ёстой хүн. Байх байхдаа 3-ийн нэгээр л тогтмол байх ёстой хүн шүү дээ?? Энэ улс орон чинь эзэнтэй дуугардаг хүнтэй байх ёстой шүү дээ??

Avatar

Зочин 2020-02-14 43.228.131.45

Амжилт

Avatar

Зочин 2020-02-14 43.228.131.45

З.Энхболд дарга бол Монголын төрд заавал байх ёстой хүн. Байх байхдаа 3-ийн нэгээр л тогтмол байх ёстой хүн шүү дээ?? Энэ улс орон чинь эзэнтэй дуугардаг хүнтэй байх ёстой шүү дээ???

Avatar

Amar 2020-02-14 182.160.33.22

За ашгүй.Төрөөс хогийн хорчин яваад өглөө.Тэр АН-аа л хорлоно биз.Энэ нь иргэддээ ээлтэй.

Avatar

Зочин 2020-02-14 203.91.115.50

battulga huchguideh n zuudag hamgaalagch shazruun hotoch g*** n erdened tuslahaar yavla

Avatar

Зочин 2020-02-14 66.181.170.73

АН ЯДАЖ ЗИ-Г НАМЫН ДАРГА БОЛГОЖ СОНГУУЛЬД ОРОЛЦВОЛ ОЛУУЛАА БОЛЖ БОЛОХ ЮМ ТҮҮНЭЭС БИШ ЭРДЭНЭТЭЙ ХАМТ БОЛ ӨНӨӨДРИЙНХӨӨС ЮУ Ч ӨӨРЧЛӨГХДӨХГҮЙ. З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ АВЧ ҮЛДСЭН ГАВЪЯТАЙ УЛТС ТӨРЧ ТҮҮНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ.

Avatar

Зочин 2020-02-14 66.181.189.101

Хорчин хороо наыруулах гээд л

Avatar

mongol 2020-02-14 103.229.122.251

elbegdorj guian ichih bulchirhaigui topporuud,taiganuud sayhan l hamgiin muu ene hun shig muu hun horchin ene zambuulind alga geed muu ugee olj ydaad baisan odoo ergeed ajilaa sain hiisench geh shig .oorsdiin geh tuushtai uzel bodolgui tsagiin ashig harsan Elbegdorjtonguud.

Avatar

zochin 2020-02-14 122.201.24.118

Chi ch jinhene manjiin turiin uldegdel bn hoshuu urguj ulsaa hudalddag tsag chini duussan sh dee

Avatar

зочин. 2020-02-14 103.57.94.185

AH ард түмэнд юу ч үлдээхгүй цөлмөнө.Tүрүүчийн хулгайч Eлбэгдорж Cайханбалаг нар нь бүхэл улс орныг цөлмөөд баригдах болохоороо гадаад руу зугатаж гараад улс төрийн орогнол хүсээд солиорч явна.ийм ёсзүйгүй намыг сонгож болохгүй…одоо боломж гарвал AH ийн дараагийн ээлжийнхэн ард түмний баялгийг зулгааж аваад зуугаад зугатахад бэлэн байж ядаж байгаа. .иймд AH ийн хулгайч нарт боломж бүү олго бүү сонго.

Avatar

Зочин 2020-02-14 178.128.209.48

ziii… is coming!!!

Avatar

Зочин 2020-02-14 66.181.184.152

anod bank zoos bank 2006 on dampuursan bilee. teged 10 gariu jil luibar hiile boloo shdee. guraranz, dabaa 2 bolobsrol muu bolhoor dampuurna shdee. dampuurdag baihgui yu daa

Avatar

Zika virus 2020-02-14 103.80.211.247

Zika virus irj yavna. Bolgoomjlooroi!!!

Avatar

ЗОЧИН 2020-02-14 119.40.98.177

ЭНЭ НӨХРИЙГ НАМААСАА ХӨӨХГҮЙ БОЛ АН-ӨӨДЛӨХГҮЙ ШҮҮ ВАНГА ШИГ ХЭЛЧИХЬЕ

Avatar

болдоо 2020-02-14 202.126.89.211

өөрөө тонил

Avatar

Зочин 2020-02-14 64.119.19.90

TULGOIGUI TUR

Avatar

Зочин 2020-02-14 192.82.70.157

Корона вирус шvvдээ энэ энхболд

Avatar

Равдан 2020-02-14 59.153.114.119

Монголчууд бидэнд ямар ч МАНАН хэрэггүй шүү. Иймд Хүрэлсүх Баттулга нарын байгуулсан Шинэ МАНАН-г нураах хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2020-02-14 202.21.108.49

Чи мэдгүй бна

Avatar

Зочин 2020-02-14 64.119.27.93

С.ЭРДЭНИЙГ ЗАЙЛУУЛААД З.НАРАНТУЯАГ АН-ЫН ДАРГААР ТАВИУЛЧИХАЖ ЧАДВАЛ Ч ШҮТЭХЭЭС ЯАХАВ.НААНАДАЖ АН-ЫН АВАХ СУУДЛЫН ТОО 20 ГАРЧ МЭДЭХ ЮМ ДАА.С.ЭРДНЭТЭЙ СОНГУУЛЬД ОРВОЛ БҮЛЭГ БАЙГУУЛЖ ЧАДАХ УУ

Avatar

З 2020-02-14 66.181.189.101

Зигийн бууны нохой Нарантуяа шүү дээ

Avatar

BOLOMJOOR,erunxiilugchuur,esymiin lam,post bichdeg,erunxiilugchiin Zubluxuur ataarxyy boloxoor saijraa bailgyi 2020-02-14 132.194.13.90

Esymiin xyn boloxoor XYMYYSTEI BAINGA TOLXILTSDIOG-YAJ BOOLUUDTAI TOLXILDOJ BNAA.
dop bolood doopd yum xiideg baix.

Avatar

::::" 2020-02-14 132.194.13.90

esymiin neg xyyxen xyn alaxaas bytsaxgyi, zartslagdaj bn.zysmel xabtgai

Avatar

zailyyl 2020-02-14 132.194.13.90

yrbagch

Avatar

symiixen olon xyntei tolxiltsdog ubching oilgoxgyi bn 2020-02-14 132.194.13.90

taarsiin

Avatar

Зочин 2020-02-14 178.128.209.48

zika z**l

Avatar

Зочин 2020-02-14 202.131.245.6

СОНГУУЛЬД АМЖИЛТ ГАРГААРАЙ, ДЭМЖИЖ БНА

Avatar

end fact bii biz,zailuul,xycheer daryylaad surtsiin bgaa biz 2020-02-14 132.194.13.90

indx dima topyyd,endx gyilagchdaar boovoo xuxyyldeg UBCHTEI BOLOXOOROO XYN OPERATSIDAAD SHOPONTOOD BAIDAGIIN BN.

Avatar

G 2020-02-14 110.49.7.2

Busad gishuudees uuriin gesen ontslogtoi hundleltei hun. Iimerhuu heden hun baisan bol mongol juramtai zegtstei boloh baih.Uls turd baih yostoi hunii neg

Avatar

zailyyl,uchyyxen tolgoit,UTASNII KOMPANIARfacebookteed salgyi bolloo.ytasnii kompanaa bytsaaj abaachee,abtys baazaa 2020-02-14 132.194.13.90

gantsaaraa xaan bolox geed-endex OPSUUDAA ASRAMJIIN GAZART,gantsaaraa Xaan boloxgeed baigaan bishyy

Avatar

ubchin salgyishyy l gej xelex bn,BYR MUSUN ZUURALDGYI GARGAX,zailuulax,ydaxgyi yxex biz,myy yum ydaxgyi, 2020-02-14 132.194.13.90

ENDX OPSUUDIIGAA XALDVARTUULSAN, UTUL UBCHIN,sindrom gex met.

Avatar

ubchin salgyi,Laazalsan xynsryy opood YMXIITEI XOLBOOD BNAA 2020-02-14 132.194.13.90

eMRTiig opuulj ireed,TZ BULAATSALDAAD,xylgailsan GAZRUUD NI PODRYAD BN.ARIIX NI XOTXON XURSHILJ-XYNII UYMRUU DAIRCH OPDOG
xraktrestkaaraa,ENE s** SAITIIN XULGAICHIIX BOLLOO

Avatar

endx yalgaagyi, dor 1r nebt,shinjilgee uguxud zadlasan zyy tariuraar,dagagchaaraa,byaldyychlagch zysardagchaaraa 2020-02-14 132.194.13.90

gyilagchdaaraa boovoo xuxyyldeg unchtei galzyy zalyy,Light rail tsaxilgaan zam tabiad,shine dyyregtee,1taldaa tyl-BOLXIDYY KOLKOZ INDX shiideltei.OCRUU GUDAMJNII CEKS SAIT AJILUULDAG XULGAICH UYM BNAA, toy batarei togloom zardag baij.

TSAXILGAAN GALT TEREGRYY OPOOD-NYYRS ZUUJ XULGAILDAG TAMTAI,
OC 500g olgoj-ULS MUNGUGYI GEJ SUUXAA BOLIOCHEE. BOLXI ZERLEG kopyinyyd yxjeesen yumnyyd,olon opnii 4 jil iregsdee shukdaad suuj baixdaa.Barab.darlyylaad surtsan.mlrd gyilagchid

Avatar

Amar 2020-02-14 66.181.160.51

.

Avatar

Зочин 2020-02-14 122.201.17.100

Сайханбилэг нь улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьдаггүй байсныг нь сая харлаа. Эх орноосоо зугтаагаад гадаад орогнол хайж байгаа тийм л хүн энэ АН гэгч дотор байжээ. Одоо итгэх итгэл үнэндээ түй ч алга

Avatar

Б 2020-02-14 202.55.191.130

зика вирус ирж явна гэсэн үгүү? АНамчдээ арчаагаа алдсандаа…

Avatar

Zochin 2020-02-14 202.126.88.132

Uuriigoo bodno ch geh shig, nasaaraa l uuriigoo bodson hagas hun sh dee

Avatar

зочин 2020-02-14 103.229.120.92

энэ тоодгор хүн ард түмний дунд ямар их нэр хүнд муутай хүн юм их хуралын дарга байсан байж нөгөө муу Сайханбилэгийгээ мөнч их муухай хэлэх юм хүн чанаргүй өөдгүй хорчин нөхөр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж