Төв аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Төв аймагт оршин суугч, эрэгтэй 38 настай, нэгдүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-аас ирсэн аж.
Энэ талаар бид Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, Төв аймгийн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Тус иргэн улирлын томуу туссан байсан" гэв.
Р.ДУЛАМ