Цасны өндөр 1-12 см-ээр нэмэгджээ | News.MN

Цасны өндөр 1-12 см-ээр нэмэгджээ

Цасны өндөр 1-12 см-ээр нэмэгджээ

Цасны өндөр 1-12 см-ээр нэмэгджээ

Цасны зузаан: Өнгөрсөн Пүрэв гариг (2020.02.13) 08:00 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгийн баруун хойд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим хэсгээр 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Завханы Их-Уул, Тосонцэнгэл 34.0 см, Увсын Малчин, Завханы Баянтэс, 32.0 см, Увсын Улаангом, Түргэн, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Жаргалан, Галт, Булганы Бугант, Сэлэнгийн Хүдэр 20.0-25.0 см, Увсын Тэс, Завханы Алдархаан, Нөмрөг, Улиастай, Яруу, Идэр, Баянхайрхан, Тэлмэн, Булганы Хангал, Хэнтийн Дадал, Батширээт, Норовлин, Гурванбаян, Хөвсгөлийн Чандагат, Чандмань-Өндөр, Архангайн Өндөр-Улаан, Өлзийт, Булганы Буян-Агт, Хангал, Бугат, Орхон, Хэнтийн Батширээтэд 11-18 см, бусад нутгаар 1-10 см зузаан цастай байна.

Тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн хойд, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн өмнөд, Дундговийн зүүн хэсгээр 0.1-8.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Өндөр-Улаанд 8.0 мм, Завханы Цагаанхайрхан, Идэр, Хэнтийн Норовлин, Биндэр, Дадал сумдын нутаг, Улаанбаатар хот орчмоор 5.0-6.0 мм их цас орж, цасны өндөр 1-12 см-ээр нэмэгдсэн байна.

Температур их: Ихэнх нутгаар 1-17 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -12…-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5…-11 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +5…+13 градус, бусад нутгаар -4…+3 градус байв.

Температур бага: Ихэнх нутгаар хүйтний чангарч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -29…-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр  -22…-27 градус, говийн бүс нутгаар -8…-13 градус, бусад нутгаар -16…-21 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн уулс болон говь тал хээрийн нутгаар зарим үед түр зуур 16-26 м/с хүрч цасан шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 3.0-4.0 мм, өнгөрсөн шөнө 2.0 мм цас орсон. Салхи гол төлөв баруун баруун хойноос 5-10 м/с. Өчигдөр өдөр -9 градусаар хүйтэрч -10…-12 градус, өнгөрсөн шөнө -15…-17 градус байв.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 103.206.194.6

Цасны өндөр, ээ чааваас даа… Монгол хэлээ мэдэхээ больжээ… Тэгээд уржигдар, өчигдөр 3-4 мм цас ороогүй нүдэнд илт 30-40мм цас орсоныг нүдэн баримжаагаар бидний иргэд мэдээд байна. Айн ийм юм нийтэд бичиж оруулах ч гэж дээ…

Avatar

ӨӨ 2020-02-14 66.181.188.166

ЗУЗААН ГЭЖ ҮГ БИЙ ШҮҮ. ХАРВАРД ТӨГССӨН ОРЧУУЛАГЧ НАР АА.

Avatar

Зочин 2020-02-14 103.142.76.8

Уйлахуу инээх үү. Цасны өндөрөө. Хайран монгол хэл минь.

Avatar

Od 2020-02-14 182.160.33.148

Garchigiig ni unshaad gaihav.Tsasiig haa neg gazar ovoolood tuuniigee ondor gesen ym bh gej bodson chini , e****z hun bichsen bololtoi tsasnii zuzaaniig ni helsen ym baina l daa. Iim ulchuudaas Mongol helnii durmiin shalgalt odoo ch gesen avahad hojimdohgui shuu !

Avatar

зочин 2020-02-14 192.82.71.180

өвөл болж өндөр цас оровоо гэж

Avatar

Зочин 2020-02-14 202.9.40.27

Өндөр цас хи хи хи

Avatar

Зочин 2020-02-14 150.129.143.240

Ерөөс орчин цагт монгол хэлийг сүйтгээд дууслаа! Ялангуяа сурвалжлагч охидууд дандаа буруу ярина, бичнэ!! "Өндөр" гэдэг үгийг хаа хамаагүй хэрэглэдэг болжээ! Ж: "Өндөр эрсдэл" ? Эрсдэл их, бага гэж л байхаас өндөр, нам байна гэж юу байдаг юм бэ?? Мөн тооны ард "-н" гэж бичдэг болж!? "7-н буудал", "10-н жил" г.м. Тэгвэл "2020-н" он гэж бичих үү??? Монгол хэлний Зөвлөл г.м. байгууллага, төр засаг огт хайхрахгүй юмаа!!?? Төр засагт байгаа юмнууд нь өөрсдөө модон хэлтэй, мулгуу юмнууд байх юм даа!!!

Avatar

ИРГЭН 2020-02-14 66.181.167.254

БУРХАН МИНЬ, "ЦАСНЫ ӨНДӨР" ???
ҮНЭХЭЭР ГОМДМООР БАЙНА.

Avatar

Зочин 2020-02-14 66.181.186.52

iim bolovsrolgui garuud haanaas turuud bna aa ???? Tsas bas undurtei baih ni eee? urgun ni hed uu? urt bas nileen urt garah baih daa? Erguu dagzan p***a yum daaaa

Avatar

Иргэн 2020-02-14 139.5.218.142

Цасны өндөр гэж монгол хүн ярьдаггүй юм.
Чи хаанахынх вэ?

Avatar

иргэн 2020-02-14 202.72.245.123

Цасны өндөр 1-12 см-ээр нэмэгджээ??? Хайран Монгол хэл минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж