Цасны өндөр 1-12 см-ээр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Цасны өндөр 1-12 см-ээр нэмэгджээ

Цасны өндөр 1-12 см-ээр нэмэгджээ

Цасны зузаан: Өнгөрсөн Пүрэв гариг (2020.02.13) 08:00 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгийн баруун хойд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим хэсгээр 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Завханы Их-Уул, Тосонцэнгэл 34.0 см, Увсын Малчин, Завханы Баянтэс, 32.0 см, Увсын Улаангом, Түргэн, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Жаргалан, Галт, Булганы Бугант, Сэлэнгийн Хүдэр 20.0-25.0 см, Увсын Тэс, Завханы Алдархаан, Нөмрөг, Улиастай, Яруу, Идэр, Баянхайрхан, Тэлмэн, Булганы Хангал, Хэнтийн Дадал, Батширээт, Норовлин, Гурванбаян, Хөвсгөлийн Чандагат, Чандмань-Өндөр, Архангайн Өндөр-Улаан, Өлзийт, Булганы Буян-Агт, Хангал, Бугат, Орхон, Хэнтийн Батширээтэд 11-18 см, бусад нутгаар 1-10 см зузаан цастай байна.

Тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн хойд, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн өмнөд, Дундговийн зүүн хэсгээр 0.1-8.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Өндөр-Улаанд 8.0 мм, Завханы Цагаанхайрхан, Идэр, Хэнтийн Норовлин, Биндэр, Дадал сумдын нутаг, Улаанбаатар хот орчмоор 5.0-6.0 мм их цас орж, цасны өндөр 1-12 см-ээр нэмэгдсэн байна.

Температур их: Ихэнх нутгаар 1-17 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -12…-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5…-11 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +5…+13 градус, бусад нутгаар -4…+3 градус байв.

Температур бага: Ихэнх нутгаар хүйтний чангарч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -29…-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр  -22…-27 градус, говийн бүс нутгаар -8…-13 градус, бусад нутгаар -16…-21 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн уулс болон говь тал хээрийн нутгаар зарим үед түр зуур 16-26 м/с хүрч цасан шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 3.0-4.0 мм, өнгөрсөн шөнө 2.0 мм цас орсон. Салхи гол төлөв баруун баруун хойноос 5-10 м/с. Өчигдөр өдөр -9 градусаар хүйтэрч -10…-12 градус, өнгөрсөн шөнө -15…-17 градус байв.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж