Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвөөс хийсэн судалгаагаар таван хүн тутмын нэг нь подкаст сонсдог гэж хариулжээ.
Тус төвөөс явуулсан судалгаанд оролцогчдын 19 хувь нь подкаст сонсдог, 5-6 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү их сонсдог болсон гэж есөн хувь нь хариулж, 68 хувь нь подкаст огт сонсдоггүй гэжээ. Харин 61 хувь нь подкаст гэж юу болох талаар огт сонсоогүй гэсэн бол подкаст гэж юу вэ аудио бичлэг, эфирийн хоолойны бичлэг гэж хариулсан байна.
Подкаст сонсдог хүмүүсийн 59 хувь нь гэртээ байхдаа сонсдог бол, 37 хувь нь машиндаа, 22 хувь нь гадаа явж байхдаа, 20 хувь нь нийтийн тээвэрт явж байхдаа, 14 хувь нь ажил дээрээ, эсвэл хичээл дээрээ сонсдог байна.
Судалгааг 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр 18-аас дээш насны 1600 хүнийг хамруулан хийжээ.
Холбоотой мэдээ