“Алдагдсан” Рэйлбусын сураг гарав

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

“Алдагдсан” Рэйлбусын сураг гарав

“Алдагдсан” Рэйлбусын сураг гарав

Нийслэлийн удидлагууд авто замын түгжрэлийг сааруулж, цаг хэмнэнэ хэмээн рекламдсаар Рэйлбус гэгчийг оруулж ирсэн нь саяхан. Гэвч удсан ч үгүй өнөө мундаг Рэйлбус нь зорчигчгүйгээс болж ихээхэн алдагдал авчрав. Ингээд л Улаанбаатар хотод биш, Дархан руу явуулахаар болсон. Гэсэн ч тусыг эс олж, Рэйлбусын ч бараа сураг тасарсан билээ. Эцэстээ “өнөө рэйлбус нь алдагдсан юм гэнэ лээ” гэж хүртэл хошигнох болов.

Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нэг юм сургийг нь гаргав. Тэрээр “Рэйлбус алга болсон зүйлгүй. Зүүнхараагийн чиглэлд явж байна. Хот дотор Рэйлбус явуулах логистик бүрдээгүй байна. Хэрвээ орчин нь бүрдчихвэл дахиад явуулах боломжтой” гэв. Ингэж нэг юм сураг нь “алдраад” байсан Рэйлбус ямар ч байсан Монголд бий гэдгийг дуулгав.

Гэхдээ л дарга, даамлуудын маань зохион байгуулалттгүй, тооцоогүй ажил хийдгийн нэг жишээ нь Рэйлбус хэмээн нэрлэх нэгэн ч бий. Нэгэнт логистик нь бүрдээгүй юм бол бүхэл бүтэн 3.5 тэрбум төгрөгөөр Рэйлбусыг сүр дуулиантай оруулж ирэх хэрэг юу байв хэмээн халаглах хэсэг ч байна.

Анх 3.5 тэрбум төгрөгийн “нүсэр” бүтээн байгуулалт хийлээ хэмээн олонд зарлаж, хэсэгтээ л сүр дуулиан болсон. Эхлээд Толгойтоос Амгалан хүртэл Рэйлбусыг явуулна. Нэг удаад 300 гаруй хүн тээвэрлэнэ гэж том дуугарсан ч үнэндээ өдөрт 30 хүн сууж байвал их юм болж, алдагдал хүлээсээр эцэстээ өнөө Рэйлбусаа хотоос гаргахаар болсон юм.

М.КЕЙТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж