Валентины баярын бэлгэнд оросууд хэдийг зарцуулах вэ? | News.MN

Валентины баярын бэлгэнд оросууд хэдийг зарцуулах вэ?

Валентины баярын бэлгэнд оросууд хэдийг зарцуулах вэ?

Валентины баярын бэлгэнд оросууд хэдийг зарцуулах вэ?

Валентины өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд орос хосууд хайртдаа бэлэг өгөх нь түгээмэл байдаг хэмээн зар сурталчилгааны “Авито Работа” агентлаг мэдээллээ. Гэхдээ эрчүүд илүүтэй хайртай эмэгтэйдээ зориулан бэлэг худалдан авдаг байна.

“Авито Работа”-гийн сайтаар дамжуулан явуулсан онлайн судалгаанд оролцогчдын 82 хуьвь нь Валентины баяраар бэлэг худалдан авахаар төлөвлөж байна гэжээ. Хүйсийн хувьд авч үзвэл эрчүүдийн 79 хувь, эмэгтэйчүүдийн 85 хувь нь бэлэг худалдаж авна гэж хариулжээ. 37 хувь нь 1000 рубль хавьцаа, 31 хувь нь 1100-3000 рубль, гурван хувь нь 10000 рублиэс дээш үнийн дүнтэй бэлэг сонгоно гэжээ. 1000 рубль гэдэг гэдэл Оросын дундаж цалингийн гурав орчим хувь юм. 10000-гаас дээш рублийн бэлэг сонгоно гэж судалгаанд оролцсон эрчүүдийн дөрвөн хувь, эмэгтэйчүүдийн нэг хувь нь хэлжээ.

Судалгааг 18-аас дээш насны 5000 хүнийг хамруулан хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 103.57.93.29

энэ тэгээд монголд ямар хамаа байнаа. Ямар манай бараанаас аваад байгаа биш

Avatar

moog 2020-02-14 202.55.188.83

orosiin dundaj tsalin 25000 rub

Avatar

mmm 2020-02-14 202.55.188.83

setguulchee orosiin dundaj tsalin 25000 rub shuu dee yum unshaachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж