Үндэсний үйлдвэрлэлийн төвлөрсөн цэг - “Галлериа Сувенирийн Дэлгүүр” | News.MN

Үндэсний үйлдвэрлэлийн төвлөрсөн цэг – “Галлериа Сувенирийн Дэлгүүр”

Үндэсний үйлдвэрлэлийн төвлөрсөн цэг – “Галлериа Сувенирийн Дэлгүүр”

Үндэсний үйлдвэрлэлийн төвлөрсөн цэг – “Галлериа Сувенирийн Дэлгүүр”

Улаанбаатар хотын төв цэгт үндэсний үйлдвэрлэгчдийн 24 мянга гаруй бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлсэн дэлгүүр бол “Галлериа Сувенирийн Дэлгүүр” юм. Зөвхөн “Монгол” гэх тодотголтой бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг тус дэлгүүр нь нээлтээ хийснээс хойш жил гаруйн хугацаанд үндэсний үйлдвэрлэгч 300 гаруй харилцагчийг эгнээндээ нэгтгээд байна. Тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийн насны ахмадуудын хөдөлмөр, амьжиргааны төвшинг нэмэгдүүлэх, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын худалдан авагчдад сурталчлан таниулах зорилгыг тэргүүнд эгнээнд тавьж, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбох гүүр нь болж байгаагаараа Монголдоо анхдагч томоохон дэлгүүр болоод байна.

Тус дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэсний үйлдвэрлэгчдийн дийлэнхийг дээрх зорилтот бүлгийнхэн эзэлдэг бөгөөд хувь хүн, хоршоо, төрийн бус байгууллагын хэлбэрээр хамтран ажиллаж нэг харилцагчийн цаана доод тал нь 3-4, нийтдээ зорилтот бүлгийн 1,500-2,000 хүний ажлын байр дэмжигдэж байна. Түүнчлэн “Галлериа Сувенирийн Дэлгүүр” нь Монголд ирсэн жуулчин бүрийн очдог газар болох манай улсын хамгийн том ноолуурын “Говь” брэндийн дэлгүүр болон алдарт “Little sheep” сүлжээний дэлхийн хамгийн том салбар ресторантай  “Улаанбаатар Галлериа” худалдаа, үйлчилгээний төвд байрладаг нь гадны зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг таниулах, сурталчлах, борлуулах маш таатай суваг болж байна.

Арьс арчилгаа, эрүүл мэнд, эсгий эдлэл, үндэсний хувцас, тоглоом, уран зураг, гар урлал гээд 4,000 нэр төрлийн 26 мянган бүтээгдэхүүнийг “Галлериа Сувенирийн Дэлгүүр”-т худалдаалдаг. 1,200 төгрөгийн үнэтэй үндэсний брэндийн шоколаднаас эхлээд 30-40 сая төгрөгийн мөнгөн аяга, хэт хутга, хөөрөг, шатар, эмээл, домбо гээд Монгол үндэсний тансаг бүтээгдэхүүнүүд ч энд бий. Өөрөөр хэлбэл, хямд, боломжийн үнэтэй, өдөр тутмын хэрэглээ, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээс эхлээд цор ганц, давтагдашгүй уран нарийн хийцтэй, тэр бүр бусад газар байдаггүй Монгол бүтээлүүдийг зөвхөн эндээс л нэг дороос харж, худалдан авах боломжтой гэсэн үг. Гадаадын жуулчид Монгол үндэсний ёс заншил, өнгө төрх, Дархадын уран бүтээлүүдийг харж нүд хужирлангаа, худалдан авахгүй ч дурсгалын зураг татуулах сонирхолтой байдаг. “Монгол” нэрийг дэлхийд гайхуулах тэрхүү нэг зургийн төлөө дэлгүүрийн тохижилтод онцгойлон анхаарал хандуулдаг байна. Нэг үгээр үндэсний үйлдвэрлэлийн орчин цагийн өнгө төрх, цар хүрээг “Галлериа” сувенирийн дэлгүүрээс харж болохоор байгаа нь нэг талаасаа дэлгүүр хирнээ нөгөө талаасаа музейн үүргийг давхар гүйцэтгэж байгааг харуулна.

Энэ жил БНХАУ-д гарсан коронавирусын халдвартайгаар холбоотойгоор Монголын уламжлалт Цагаан сарын баярыг цомхон тэмдэглэх уриалгатай байгаа. “Галлериа” сувенирийн дэлгүүрт цагаан сарын бэлгэнд тохиромжтой, өнгөлөг сав баглаа боодолтой, боломжийн үнэтэй үндэсний бэлэгний сонголт маш их байна. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, гоёмсог хайрцагтай олон нэр төрлийн Монгол шоколаднууд, ахмад настнуудад бэлэглэхэд тохиромжтой эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд, хүүхдүүдэд бэлэглэх шагайн наадгай, оньсон тоглоом, монгол гэр, таван хошуу мал, эмээл гээд монгол уламжлалыг харуулсан оньсон тоглоомууд, төрөл бүрийн эвлүүлдэг тоглоом, эсгий эдлэл, гэр ахуйн бараанууд гээд үндэсний үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнүүд хамгийн өргөн сонголттойгоор “Галлериа Сувенирийн Дэлгүүр”-т худалдаалагдаж байна. Уламжлалт  цагаан сарын баяраараа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, дотоодоосоо бэлгээ сонгоорой гэж Галлериа Сувинерийн дэлгүүрээс уриалж байна.

УТАС: 7505-6006

ХАЯГ: Засгийн газрын ордны зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төвийн 2 давхар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 202.131.231.86

Ih goyo delguur baina lee , zarim baraag ni mongold uildverlesen gedgiig ni ch medehgui yavj baigaad tend l anh harsan shuu .

Avatar

Zochin1 2020-02-14 202.126.89.131

Ih tohilog, songolt saitai sanagdsan amjilt.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж