Үхрийн махны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ буурчээ

Үхрийн махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн хорооноос долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг танилцуулдаг билээ. Өнөөдрийн байдлаар үхрийн махны үнэ 53-298 төгрөгөөр буурсан бол хонины махны үнэ 44-412 төгрөгөөр өссөн байна. Харин гурил, талх болон хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Махны дундаж үнэ     

2020 оны хоёрдугаар сарын II долоо хоногт:

  • хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9633 төгрөг
  • үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11399 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 53 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 239 төгрөгөөр (1.8%) тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 44 төгрөгөөр (0.5%), хонины цул махны үнэ 412 төгрөгөөр (4.5%) тус тус өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2020 оны хоёрдугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1419-2000 төгрөг
  • 1-р зэргийнх 1179-1500 төгрөг
  • 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад:

  • дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг
  • 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин”  хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны хоёрдугаар сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.0 хувиар буурч 814 төгрөг, байцай 0.5 хувиар өсч 1684 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж