Манчестер Юнайтед баг Одион Игалог тусгаарлаад байна

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Манчестер Юнайтед баг Одион Игалог тусгаарлаад байна

Манчестер Юнайтед баг Одион Игалог тусгаарлаад байна

Английн Манчестер Юнайтед баг өнгөрөгч нэгдүгээр сарын өвлийн солилцоо наймааны цонхоор Хятадын Шанхай Шенхуа багаас зээлээр авсан Нигери довтлогч Одион Игалог коронавирусийн халдвар тээгч байж магадгүй хэмээн 14 хоногийн турш тусгаарлахаар шийджээ. Өдгөө 30 настай Одион Игало шинэ багтаа ирснээсээ хойш багийн нөхөдтэй хамт бэлтгэл хийж, хооллохгүй байгаа ажээ.

Одион Игалогийн агент Оладеле Салами хэвлэлд ярихдаа “ Одион одоогийн байдлаар Каррингтон бэлтгэлийн баазад бус Манчестер Сити багийн Этихад цэнгэлдэхийн ойролцоох таеквондогийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийж байгаа. Манчестер Юнайтед баг Бямба гаригт эргэн ирвэл тэр багтайгаа нэгдэнэ” хэмээжээ.

Одион Игалогийн хувьд 2017 онд Английн Уатфорд багаас Хятадын Чаньчун Ятай багт 20 сая фунтээр ирж байсан юм. Ийнхүү тэрбээр гурван жил Хятадын лигт тоглож байгаад эргэн ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж