ОХУ-ын экс ерөнхийлөгч нар Холбооны зөвлөлд насаараа "сууна"

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

ОХУ-ын экс ерөнхийлөгч нар Холбооны зөвлөлд насаараа "сууна"

ОХУ-ын экс ерөнхийлөгч нар Холбооны зөвлөлд насаараа "сууна"

ОХУ-ын экс ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Холбооны зөвлөлд насаараа суух боломжтой болох гэж байна. Энэ заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах гэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дурдсанаар "Холбооны Зөвлөлд ОХУ-ын ерөнхийлөгч асан бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа аль эсвэл огцорсон тохиолдолд насаараа гишүүн байх эрхтэй. Үүний зэрэгцээ экс ерөнхийлөгч нар сенаторын бүрэн эрхээс татгалзах эрхтэй" хэмээн заажээ.

ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх санал хураалт дөрөвдүгээр сарын 22-нд болохоор төлөвлөгдөж байна. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2020.02.13/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгтэй уулзалт товложээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж