Роберт Паттинсон сүйгээ цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Роберт Паттинсон сүйгээ цуцалжээ

Жүжигчин Роберт Паттинсон Их Британийн дуучин Талия Дебретт Барнетт нар сүйгээ цуцалжээ. Хосууд тус тусын завгүй төлөвлөгөөнөөс болоод удаан хугацаанд нэгнээсээ хол байх болсноос үл ойлголцож маргалдах болсон аж. Эцэст нь тэд харилцаагаа цэглэж, сүйгээ цуцлах шийдвэрт хүрсэн байна.

Тэд 2014 оны наймдугаар сараас хойш болзож эхэлсэн юм. Гэвч Роберт Паттинсоны гэр бүлийнхэн Талия Дебретт Барнеттыг түүнд тохирох эмэгтэй биш гэж үздэг байсныг ойрын эх сурвалж ярьсан байна.

Роберт Паттинсон өмнө нь “Twilight” цувралд хамтран тоглосон жүжигчин Кристен Стюарттай болзож байсан юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: HOLLYWOOD LIFE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж