Тилда Свинтоны хүч Педро Алмодоварыг англи хэл дээр кино хийхийг ятгаж чаджээ | News.MN

Тилда Свинтоны хүч Педро Алмодоварыг англи хэл дээр кино хийхийг ятгаж чаджээ

Тилда Свинтоны хүч Педро Алмодоварыг англи хэл дээр кино хийхийг ятгаж чаджээ

Тилда Свинтоны хүч Педро Алмодоварыг англи хэл дээр кино хийхийг ятгаж чаджээ

Педро Алмодоварын гайхамшигтай уран бүтээлүүд дэлхийн үнэт эрдэнэст тооцогддог. Харин цор ганц асуудал юу вэ гэвэл тэрбээр хэзээ ч англи хэл дээр кино бүтээдэггүй байв. Тиймдээ ч түүнтэй ажиллах жүжигчдийн тоо дэндүү хязгаарлагдмал байлаа.

Алмодовар ч өөрөө үүнийг анзаарсан байлаа ч үргэлж испани хэл дээр кино бүтээсээр байв. Харин Тилда Свинтон түүнийг анх удаа англи хэл дээр кино хийхийг ятгаж чаджээ.

Инди вайрын мэдээлж буйгаар, Нью Йорк таймсын баталгаажуулснаар Алмодовар тун удалгүй "Хүний дуу хоолой"(the human voice) богино хэмжээний кино дээр ажиллаж эхлэх гэж байгаа гэнэ. Кинонд зөвхөн Свинтон болон түүний нохой тоглох аж. Киног Жан Коктогийн ижил нэрт нэг үзэгдэлт жүжгийн зохиолоос санаа аван хийх гэнэ. Үйл явдал нь харин нэгэн бүсгүй утсаар удаан хугацаанд хайрлаж буй нэгэн нь маргааш нь хуримлах гэж буйг мэддэг тухай юм.

Алмодоварын хэлсэнчлэн тэрбээр зохиолыг хэрхэн шинэчилж, найруулах тухай боломжит хувилбаруудыг Свинтонтой зөвлөлдөөд зогсохгүй бүтээлээ туурвих зөв музаг олсондоо баяртай байгаа гэнэ.

"Чамайг бүрэн ойлгодог хэн нэгэнтэй ярилцахад төрдөг мэдрэмжийг хүн бүр мэдрээсэй. Тилда бол миний хувьд яг л тийм хүн. Тэр үнэхээр нээлттэй бөгөөд ухаалаг. Тэр надад маш гайхамшигтай олон санааг хэлж өгдөг. Бид бие биеэ маш сайн ойлгодог" хэмээн Алмодовар ярьжээ.

Свинтоны хувьд унаган англи хэлгүй хүнтэй хамтран ажиллаж байгаа нь анхных биш аж. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа "Шимэгч"-ийн найруулагч Бун Жүн Хутай хамтран ажиллаж байсан туршлагатай.

Шинэ кино ердөө 15-хан минут үргэлжлэх ч гэлээ энэ л киногоор гайхамшигт Алмодоварын англи хэл дээрх дараа дараагийн төгс бүтээлүүд бүтэх үүд хаалга нээгдэж байгаа юм. Алмодовар аль хэдийн дараа нь хийх англи хэл дээрх кинонуудынхаа санааг бодоод олчихсон байгаа гэнэ.

Эх сурвалж: wmagazine.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж