Японд суралцах гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөнө

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Японд суралцах гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөнө

Японд суралцах гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөнө

Япон Улсад суралцаж буй гадаад оюутнууд зөвшөөрөгдсөн цагийг хэтрүүлэн ажил хийх явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөхөөр болсон байна.

Ингэхдээ оюутны эзэмшиж буй боловсролын диплом, мөнгөн хадгаламжийн дүн зэргийг нарийвчлан шалгах аж. Японд оршин сууж амьдрах зардлыг хариуцах эцэг эх ойрын хүмүүсийн хадгаламжийн хэмжээ, түүнийг нотлох баримт бичиг, хэрэв хадгаламж нь садан төрлийн бус хүний нэр дээр байвал тухайн оюутантай ямар харьцаатайг нотлох баримт бичиг, тодорхойлолт зайлшгүй шаардлагатай болох юм байна.

Иймд, Япон Улсад суралцаж буй, суралцахаар төлөвлөж буй оюутнууд зөвшөөрсөн хэмжээнээс илүү цагаар, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлэхдээ баримт бичгийн бүрдүүлэлтэд онцгойлон анхаарах, үнэн зөв мэдүүлэх шаардлагатайг Гадаад харилцааны яамнаас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж