46 хоногийн шатахууны нөөц байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

46 хоногийн шатахууны нөөц байна

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

46 хоногийн шатахууны нөөц байна

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 57, Аи-92 автобензин 52 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн дизелийн түлш 25, ТС-1 онгоцны түлш 48 хоногийн нөөцтэй байна.

Газрын тосны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээний нөөцтэй байх үүрэг хүлээсэн байдаг. Харин Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар компанийн нөөцийг 84,720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоожээ. Мөн ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ.

Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Бямбасайхан 2015-10-29 202.179.28.66

НИК-ийг улс буцаан авах хэрэгтэй бусуу та минь

Zochin 2015-10-29 43.228.130.49

Humuus huviin mashinaaraa neg ih yavahaa bolison bolohoos saindaa ed nar iim nootstoi bolson yum bish.

Зочин 2015-10-29 122.201.21.105

үнэ өссөнгүүт л дагаад өсөөд мэдрэмтгий байдаг биз дээ, буулгах болохоор элдэв долоон юм яриад гэгээн цагаан өдөр дундаас нь цохиод байдаг юм уу хаашаа юм бэ, атг нь шалгаачээ, дэлхий даяараа 2 дахин буучихаад байхад монгол одоо сар, ангараг дээр байгаа юм уу хаашаа юм дүлий дүүхий, нөгөө ард иргэдээ бодно гээд байдаг ерөнхийлөгч, ерөнхий сайд, уих гишүүд, сайд дарга нар, бие даагчид ард түмэнд хайртай ганбаатар, уянга хаачисан бэ, бүгд амаа таглуулчихсан, иргэдийг хармааг сүйлж төсвөө бүрдүүлээд байна уу үгүй юу, шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрууд яасан бэ, наад бензин шатахуунаас чинь нугалсан үнэ иргэдэд үрүүлээд шулаад байна шүү дээ, хэзээ үнэ буух юм бэ

Зочин 2015-10-29 122.201.24.203

Тэр нөөц хэд хоног байх нь чухал мэдээ биш. Харин шатахууны үнэ буух нь л нийгэмд хүлээлт байна.