"Ж.Энхбаяр гишүүнийг бид гүтгээгүй" | News.MN

"Ж.Энхбаяр гишүүнийг бид гүтгээгүй"

"Ж.Энхбаяр гишүүнийг бид гүтгээгүй"

"Ж.Энхбаяр гишүүнийг бид гүтгээгүй"

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын гомдлын дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хоёр удаа гомдол өгсөн. 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 800 хятадыг оруулж ирсэн компаниуд дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Ханлиг Тайшир компани байна гэдэг нийтлэлийг Зариг.мн сайт нийтэлсэн. Энэ дагуу Ж.Энхбаяр гишүүн гомдол гаргасан.

Ж.Энхбаяр гишүүн “Зариг.мн сайт 800 хятадыг оруулж ирсэн компаниудыг нэрлэлээ. Энэ бол мөрдөн байцаалтын нууц задалсан байна. Үүнийг задлахад ЦЕГ-ын оролцоо байна гэдэг үндэслэлээр ЦЕГ-ын аюулгүй байдлын газарт тэр мэдээлэл өгсөн цагдааг олж өг гэсэн гомдол өгсөн байна. Миний хувьд эх сурвалжаа нууцлах хүрээнд мэдээлэл өгсөн цагдааг нэрлэх боломжгүй гэдэг шалтгаанаа хэлээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Энэ хэрэг ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтэст шалгагдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын нэр хүнд хохирсон эсэхийг шалгадаг ЦЕГ-ын нийтийн хэв журмын газар гэж бий. Энд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мөн гомдол гаргасан байна. Ингэхдээ би өөрийн компанийн материалаа Гадаад харилцааны яамнаас устгуулаагүй гэдэг юм уу мөрдөн байцаалтын дотор байгаа зүйлээс гомдол гаргасан. Иймээс сая хошууч н.Ганболд гэдэг хүн дээр байцаалт өглөө. Өмгөөлөгч Б.Мэргэн хамт байж мэдүүлэг тайлбар өгсөн.

Нэг зүйлийг онцлоход Ж.Энхбаяр таныг бид гүтгээгүй. Баримттай мэдээлэл байгаа учраас гарган тавьсан. Эрх мэдэл албан тушаалаа ашиглаад бидний зоригийг мохоох гэсэн явуургүй үйлдлээ зогсоо.

800 хятадыг оруулж ирсэн компани дотор “Ханлиг Тайшир” ХХК байхгүй гэдэг албан бичгийг цагдаа, тагнуул прокуророос гаргаад ирэх юм бол бид итгэнэ. Яалт ч үгүй “Ханлиг Тайшир” компани 800 хятад иргэдийн цөөнгүйг оруулж ирсэн байдаг юм. Хэрэг одоо прокурорт шилжсэн. Тун удахгүй шүүхэд шилжих байх.

2019 онд Зариг.мн сайтад 14 албан тушаалтан гомдсон байсан. Он гарсаар дөрөв байгаа. Одоо дөрөв нь мөрдөн байцаалтын шатанд явж байна. Энэ бол ганцхан Ц.Өнөрцэцэгийн асуудал биш. Ц.Гарамжав гишүүн намайг гүтгэлээ гээд өргөдөл гаргасан. Гурван сар шалгагдсаны эцэст буруугүй юм байна гэсэн. Н.Өнөрцэцэг Ц.Гарамжав гишүүнийг гүтгээгүй бол Ц.Гарамжав гэмт хэрэг хийсэн болж таарна. Манай сэтгүүлчдийн зоригийг мохох эрсдэл байна. Ийм оролдлогууд байгаа учраас хэвлэлийнхэнд хандсан. Монгол Улсад УИХ-ын гишүүдийн тал нь шалгагдаж байна. Эрх баригчдын дарамт шахалт ирээд байгаа учраас сэтгүүлчид нэгдээсэй гэж хүсч байна. Бид нэгдээд цааш нь ярих ёстой. Мэдээ сурвалжлагад явах үнэтэй цагаа цагдаад уягдаж байна” гэлээ.

СЭТГҮҮЛЧДИЙН АМЫГ ТАГЛАЖ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ БАЙНА

Б.Мэргэн өмгөөлөгч “Сүүлийн үед Ерөнхийлөгчөөс авхуулаад төрийн өндөр албан тушаалтнууд гүтгэлээ гэсэн асуудлыг ярьж байна. Нийтлэг ямар алдаа гарч байна гэхээр хамгийн түрүүнд харьяаллын асуудал яригдаад байна. Энгийн иргэд дүүрэг хороодод шалгуулдаг бол төрийн өндөр албан тушаалтнууд яагаад ЦЕГ-т шалгуулах ёстой юм. Хоёрдугаарт, тухайн гэмт хэрэгт хүнийг шалгууллаа гэж бодоход “хулгай хийгээгүй чи өөрөө нотол” гэж шаарддаггүй биз дээ.

Эхлээд энэ хэргийг ЦЕГ, тагнуул дээр шалгаж байгаа юу гэдгийг тогтоох ёстой. Иргэний харьяатын газар шалгах ёстой. Өмнөх жишгүүд буруу яваад байна. Сэтгүүлч хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой. Дундаа хийгээд гэмт хэрэг биш зөрчил болгоё гээд явах ёсгүй. Гүтгэгдсэн хүний эрх ашиг яаж сэргээгдэх ёстой юм. Олон улсад эх сурвалжаа нуух эрхийг хамгаалж эхэлж байгаа. Тухайн эх сурвалжийн аюулгүй байдал яригдана. Олон нийтийн эрх ашгийг зөрчсөн хэргүүд илэрдэггүй. Гүтгэх заалтыг эрүүгийн гэмт хэрэг болгохдоо улс төрийн нөлөө бүхий гэмт хэрэгт гүтгэх гэмт хэрэгт хамаагүй шүү гэсэн заалтыг авч хаяад оруулчихдаг. Батлахдаа тэр хэсгийг аваад хаячихдаг. Сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө ажилладаг. Сэтгүүлчдийн амыг таглаж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна.

Э.АРИУН 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үхэр 2020-02-13 176.218.153.137

Ж. Энхбаяр аа чи битгий жүжиг тавь. Үхэр минь чаиайг үнэнхүү өрөдөж бацгұ

Avatar

ЖАДАМБААГЫН ЭНХБАЯРТ 2020-02-13 202.179.25.80

УГ НЬ Ж. ЭНХБАЯР ИНГЭЖ ЧАЦГА ЦАРАЙЛЖ БАЙХААР ААВ ШИГЭЭ ҮНЭН ҮГЭЭ ХЭЛЭЭД ШУЛУУХАН ОГЦОРЧИХ БАЙСЫМ ДАА. ЧИ ДУУЛЖ БАЙНА УУ ЖАДАМБААГЫН ЭНХБАЯРАА . ЦААШЛАХ ТУСАМ БҮР ДОРДОХНЭЭ. ИРЭХ СОНГУУЛЬД ЯМАР Ч НАЙДВАРГҮЙ ШҮҮ ДЭЭ . ОЙЛГОЖ УХААРААЧ.

Avatar

ЗОЧИН 2020-02-13 64.119.23.239

Ж.ЭНХБАЯР ГЭЖ ШУДАРГА ДҮР ЭСГЭСЭН ЭХ ОРНОО Ч ЗАРЖ МЭДЭХ ХОГИЙН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧ Ш ДЭЭ, ЖДҮХС-ААС 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЧИХЭЭД , ӨӨРИЙН ББСБ-УУДААРАА 35-40% ХҮҮТЭЙ ЗЭЭЛДЭЖ МӨНГӨ УГААСАН ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ, ТЭГЭЭД БИ БОЛ ХАРИУЦЛАГАТАЙ ЗЭЭЛДЭГЧ ГЭЖ ХУЦНА, АРД ТЬҮМНИЙГ ДЭНДҮҮ БАСАМЖЛАЖ БУЙ ЮМ ШҮҮ, ЖИРИЙН АРД ИРГЭД, ЖДҮ ЭРХЛЭГЧИД 5, 10, 20 САЯХАНААР 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭХ БОЛОМЖИЙГ, МӨНГИЙГ АЛБАН ТУШААЛАА АШИГЛААД ХУУ ХАМААД ХУЛГАЙЛЧИХСАН АДГИЙН ШААР Ш ДЭЭ, ИЙМ ХОГ УИХ-Д СУУЖ …

Avatar

зочин 2020-02-13 202.126.89.213

Үнэнийг, зөвхөн үнэнийг л бич. Худлаа өөрсдөө зохиож, эсвэл хэн нэгний захиалгаар бичвэр хийчихээд "хэвлэлийн эрх чөлөө" гэж орилхоо боль. Иргэд зөвхөн үнэн бодит мэдээлэлийг л хүснэ.

Avatar

зочин 2020-02-13 192.82.64.190

zИроэх сонгуулиар энэ их том том яриад байгаа улсуудыг бүгдийг нь дахин дээш гаргахгүйгээр сонгохгүй байвал ямар царай гаргаад, яаж том ярихыг нь харах юмсан

Avatar

Иргэн 2020-02-13 66.181.181.61

ЖДҮ-н зээл авснаараа Энхбаяр өөрийн хүндтэй сайхан нэр төрөө алдсаан. Цаашид бусад УИХ-н гишүүд, гишүүн болохоор гүйж яваа хүмүүст сургамж болго. УИХ-н гишүүн бол эрх ашгийн эрэмбэ дарааллаа сайн мэддэг байх ёстой. Нэр хугарахаар яс хугар гэж зүйр цэцэн үгийг санацгаа. Ичих нүүртэй байцгаа

Avatar

Од болохын хүслэн 2020-02-13 122.201.22.42

Од болохын хүслэн. Юу хамаагүй ярьж бичдэг. Сэтгүүл зүй бол иргэдэд очихоосоо өмнө шүүлтүүрддэг. Харин зариг гээч энэ сайт юу дуртайгаа бичнэ. Үг үсэг найруулгын алдаа гэж аймшигтай. Эхлээд мэргэжлийн чиглэлдээ анхаар. Нэг л сeльфи оруулж од болохын өвчтэй сэтгүүлч.

Avatar

Зочин 2020-02-13 72.196.192.250

BUURAL MYANGUUJIN

Avatar

Galaa 2020-02-13 192.82.75.218

Энхбаяр мэтийн төрийн луйварчид дэндэж байна та нар даварч л бай дандаа ийм байхгүй шүү энэ хоёр шиг олон тэмцэгч гарч олон түмэн өөр болно новшуудаа эцэг нь гэж авилгаар генерал болсон н**ш байгаад хүү нь балай хулгайч болоо биздээ

Avatar

Зочин 2020-02-13 66.181.191.217

Өндөр суудалд сонгогдсон адгиин шааруудын бүрэн эрхииг хязгаарлаж хулгай худал авилга луйвар эрх мэдэл ашигласан гэмт хэрэг үйлдсэн бол үг дуугүй огцоруулан яллаж байх хэрэгтэй болжээ

Avatar

зрчин 2020-02-13 69.255.236.100

Энэ балиар авгайг 461 рүү ачих хэрэгтэй . Улайм цайм хүн гүтгэлэг. Ж: Саулeг яалаа?

Avatar

mgl 2020-02-13 202.9.40.49

Enkhbayariig dahin songoj bolohgui ni, ulsad hortoi zuil hiideg hun yum baina.

Avatar

Жамба 2020-02-13 202.126.89.174

Ж энхбаяраа чи ичээчээ ждү д оролцсон чинь л гэмт хэрэг шүү ичээ ич

Avatar

Иргэн 2020-02-13 139.5.218.142

Ж.Энхбаяр гоншигноод явах юм. Эр хүний шинжгүй. Үнэн юм үнэнээрээ шүү дээ.

Avatar

Зочин 2020-02-13 203.91.118.182

Өнөрөө чи гүтгэсэн чи маш олон хүнийг гүтгэж шантаажилдаг чамд сэтгүүлч хийх ёс зүй байхгүй одоо энэ Өнөрцэцэгийн эрхий нь хасах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-13 49.0.137.6

Шар хадны орос цэргийн ангийн барилга байгууламж, Дарханы нэхий, Заамарын тосонгийн дэнжийн алтны орд, Варьетегийн барилга, ЖДҮ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэх мэтээр наадах чин туусаан туусан, гэдэс нь хэзээ өвдөх юм бурхан л мэдэх байх. Хамгийн сүүлд гэхэд л ЖДҮ-ийн жилийн 3%-ийн хүүтэй 3 тэрбумийг аваад л Газар капитал партнерс гэх ББСБ-аар жилийн 36% хүүтэйгээр л зээлдүүлж ядарсан жирийн ард түмнээсээ мөнгө хүүлж, 3 жил шуллаа шүү дээ.

Avatar

789 2020-02-13 49.0.137.6

Гаалийн дэд дарга, мэргэжлийн хяналт ерөнхий газрын Тамгын дарга , БХЯ-ны сайд, УИХ-ын гишүүн гээд л хийгээгүй юм байхгүй идэж уугаагүй ч юм байхгүй, ард түмэнд үлдээсэн ч юм байхгүй. ордны хутгуур, шуналын тулам ХАВ ЭНХБАЯР гэж ярьцгаадаг л юм билээ.

Avatar

Зочин 2020-02-13 124.158.107.35

жинхэнэ гэмгүй царайлсан луйварчин байсан баг нь нэгэнт хуулагдсан тул одоо олон юм ярьж харагахаа ч больсон бнлээ , тэр үхэр мүхрээ хариулаад энэ төрөөс холд

Avatar

Зочин 2020-02-13 103.206.194.6

ҮНЭНИЙГ Л ЯРЬЖ ХЭЛЖ БИЧСЭН БОЛ ХЭНЭЭС Ч, ЮУНААС Ч БҮҮ АЙ! ЮУ Ч ЧАМАЙГ ХААЦАЙЛАХГҮЙ БОЛСОН Ч ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙ! ТЭНГЭР ЧАМАЙГ ХАМГААЛНА! ИТГЭ.

Avatar

Зочин 2020-02-13 103.206.194.6

ҮНЭНИЙГ ЯРЬЖ БАЙГАА БОЛ ХҮН ЮУНААС Ч БИТГИЙ АЙ… ТЭНГЭР ЧАМАЙГ ИВЭЭНЭ.

Avatar

Ж. ЭНХБАЯР ТА ичиж амьдар 2020-02-13 192.82.72.183

ЖДҮгийн мөнгийг албан тушаалаараа дарамталж авч ӨӨРИЙН ББСБ аар эргүүлсэн Ж. ЭНХБАЯР ТА луйварчин шүү. ИЧЭЭЧ

Avatar

Зочин 2020-02-13 202.126.89.252

Дархан нэхийдээ концесс авсан.газар партнерсдаа ЖД Ү авсан.гадаадын сургалтын тэтгэлэг хүүхэддээ авсан.хусах юм байвал бүгдийг хусна.Шуналын тулам тэнд суухаар бизнесээ хийвэл таарна.цэвэр төрөөс төрсөн тэрбумтан.

Avatar

C.C.Catch 2020-02-13 43.242.243.156

Shantaaj Unuruu gej Ene zorigtoi l busgui Dee Nyamka hurtel jiirheed bn Lee..

Avatar

Uulchin 2020-02-13 43.242.243.156

Shantaaj Unuruu gej Ene busgui asuudliig mash zorigtoi hunddug….tiimdee ordond bgaa hulgaich luivarchid Ene busguigees emeedeg yum bn le Nomtoibayar l tsustei buriad bolohoor zugtahgui,bultahgui nuuur tulj bsan…

Avatar

Зочин 2020-02-13 103.26.193.247

enhbayar bol lybarchin bi barimtaar notolj chadna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж