"Ж.Энхбаяр гишүүнийг бид гүтгээгүй"

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

"Ж.Энхбаяр гишүүнийг бид гүтгээгүй"

"Ж.Энхбаяр гишүүнийг бид гүтгээгүй"

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын гомдлын дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хоёр удаа гомдол өгсөн. 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 800 хятадыг оруулж ирсэн компаниуд дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Ханлиг Тайшир компани байна гэдэг нийтлэлийг Зариг.мн сайт нийтэлсэн. Энэ дагуу Ж.Энхбаяр гишүүн гомдол гаргасан.

Ж.Энхбаяр гишүүн “Зариг.мн сайт 800 хятадыг оруулж ирсэн компаниудыг нэрлэлээ. Энэ бол мөрдөн байцаалтын нууц задалсан байна. Үүнийг задлахад ЦЕГ-ын оролцоо байна гэдэг үндэслэлээр ЦЕГ-ын аюулгүй байдлын газарт тэр мэдээлэл өгсөн цагдааг олж өг гэсэн гомдол өгсөн байна. Миний хувьд эх сурвалжаа нууцлах хүрээнд мэдээлэл өгсөн цагдааг нэрлэх боломжгүй гэдэг шалтгаанаа хэлээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Энэ хэрэг ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтэст шалгагдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын нэр хүнд хохирсон эсэхийг шалгадаг ЦЕГ-ын нийтийн хэв журмын газар гэж бий. Энд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мөн гомдол гаргасан байна. Ингэхдээ би өөрийн компанийн материалаа Гадаад харилцааны яамнаас устгуулаагүй гэдэг юм уу мөрдөн байцаалтын дотор байгаа зүйлээс гомдол гаргасан. Иймээс сая хошууч н.Ганболд гэдэг хүн дээр байцаалт өглөө. Өмгөөлөгч Б.Мэргэн хамт байж мэдүүлэг тайлбар өгсөн.

Нэг зүйлийг онцлоход Ж.Энхбаяр таныг бид гүтгээгүй. Баримттай мэдээлэл байгаа учраас гарган тавьсан. Эрх мэдэл албан тушаалаа ашиглаад бидний зоригийг мохоох гэсэн явуургүй үйлдлээ зогсоо.

800 хятадыг оруулж ирсэн компани дотор “Ханлиг Тайшир” ХХК байхгүй гэдэг албан бичгийг цагдаа, тагнуул прокуророос гаргаад ирэх юм бол бид итгэнэ. Яалт ч үгүй “Ханлиг Тайшир” компани 800 хятад иргэдийн цөөнгүйг оруулж ирсэн байдаг юм. Хэрэг одоо прокурорт шилжсэн. Тун удахгүй шүүхэд шилжих байх.

2019 онд Зариг.мн сайтад 14 албан тушаалтан гомдсон байсан. Он гарсаар дөрөв байгаа. Одоо дөрөв нь мөрдөн байцаалтын шатанд явж байна. Энэ бол ганцхан Ц.Өнөрцэцэгийн асуудал биш. Ц.Гарамжав гишүүн намайг гүтгэлээ гээд өргөдөл гаргасан. Гурван сар шалгагдсаны эцэст буруугүй юм байна гэсэн. Н.Өнөрцэцэг Ц.Гарамжав гишүүнийг гүтгээгүй бол Ц.Гарамжав гэмт хэрэг хийсэн болж таарна. Манай сэтгүүлчдийн зоригийг мохох эрсдэл байна. Ийм оролдлогууд байгаа учраас хэвлэлийнхэнд хандсан. Монгол Улсад УИХ-ын гишүүдийн тал нь шалгагдаж байна. Эрх баригчдын дарамт шахалт ирээд байгаа учраас сэтгүүлчид нэгдээсэй гэж хүсч байна. Бид нэгдээд цааш нь ярих ёстой. Мэдээ сурвалжлагад явах үнэтэй цагаа цагдаад уягдаж байна” гэлээ.

СЭТГҮҮЛЧДИЙН АМЫГ ТАГЛАЖ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ БАЙНА

Б.Мэргэн өмгөөлөгч “Сүүлийн үед Ерөнхийлөгчөөс авхуулаад төрийн өндөр албан тушаалтнууд гүтгэлээ гэсэн асуудлыг ярьж байна. Нийтлэг ямар алдаа гарч байна гэхээр хамгийн түрүүнд харьяаллын асуудал яригдаад байна. Энгийн иргэд дүүрэг хороодод шалгуулдаг бол төрийн өндөр албан тушаалтнууд яагаад ЦЕГ-т шалгуулах ёстой юм. Хоёрдугаарт, тухайн гэмт хэрэгт хүнийг шалгууллаа гэж бодоход “хулгай хийгээгүй чи өөрөө нотол” гэж шаарддаггүй биз дээ.

Эхлээд энэ хэргийг ЦЕГ, тагнуул дээр шалгаж байгаа юу гэдгийг тогтоох ёстой. Иргэний харьяатын газар шалгах ёстой. Өмнөх жишгүүд буруу яваад байна. Сэтгүүлч хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой. Дундаа хийгээд гэмт хэрэг биш зөрчил болгоё гээд явах ёсгүй. Гүтгэгдсэн хүний эрх ашиг яаж сэргээгдэх ёстой юм. Олон улсад эх сурвалжаа нуух эрхийг хамгаалж эхэлж байгаа. Тухайн эх сурвалжийн аюулгүй байдал яригдана. Олон нийтийн эрх ашгийг зөрчсөн хэргүүд илэрдэггүй. Гүтгэх заалтыг эрүүгийн гэмт хэрэг болгохдоо улс төрийн нөлөө бүхий гэмт хэрэгт гүтгэх гэмт хэрэгт хамаагүй шүү гэсэн заалтыг авч хаяад оруулчихдаг. Батлахдаа тэр хэсгийг аваад хаячихдаг. Сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө ажилладаг. Сэтгүүлчдийн амыг таглаж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна.

Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж