Мохамед Салах Олимпийн наадамд оролцох эсэхээ удахгүй шийднэ | News.MN

Мохамед Салах Олимпийн наадамд оролцох эсэхээ удахгүй шийднэ

Мохамед Салах Олимпийн наадамд оролцох эсэхээ удахгүй шийднэ

Мохамед Салах Олимпийн наадамд оролцох эсэхээ удахгүй шийднэ

Английн Ливерпүүл багийн Египет довтлогч Мохамед Салах ирэх долдугаар сард нээлтээ хийх Токио-2020 олимпийн наадамд оролцох эсэхээ удахгүй шийднэ хэмээн тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шавки Гариб мэдээллээ. Өдгөө 27 настай Мохамед Салах одоогийн байдлаар Египетийн хөлбөмбөгийн шигшээ багийн олимпийн наадамд оролцох боломжтой урьдчилсан 50 тоглогчийн тоонд багтаж байгаа ажээ.

Хэрэв тэрбээр олимпийн наадамд оролцохоор болвол Английн Премьер лигийн 2020-2021 оны шинэ улирлын нээлтийг тоглолтыг өнжиж магадгүй. Египетийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шавки Гариб ярихдаа “Бид Мохамед Салахыг бидэнтэй хамт оролц гэж хүчлэхгүй ээ. Салахын бидэнтэй оролцох эсэхийг зөвхөн тэр өөрөө болон Ливерпүүл баг мөн дасгалжуулагч Юрген Клопп л шийдэх байх. Би түүнийг урьдчилсан 50 тоглогчийнхоо нэгээр сонгосон. Ирэх зургадугаар сард үндсэн 18 тоглогчоо зарлах болно” хэмээжээ.

Олимпийн наадмын дүрмээр бол хөлбөмбөгийн төрөлд 23-аас доош насны тамирчид оролцох бөгөөд 23-аас дээш насны гуравхан л тамирчин оролцох эрхтэй байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж