Дизайнер Марк Жэкобс өнгөрсөн болон одоо, дээд болон доодын ялгаа, заагийг арилгаж орхилоо. "2020 оны намар" шоунд тэрбээр үүрд мөнхийн хар контр, улаан уруул хэзээ ч хоцрогдохгүй гэдгийг батлан харуулав.
Чи панк болохыг хүслээ ч, классик байхыг тэмүүллээ ч хар контр, улаан уруулын хүч хязгааргүй билээ хэмээн домогт нүүр будагч Пэт МакГрат өгүүлжээ. Тэрбээр "Хар контр, улаан уруулыг сэтгэл дотроо төсөөлмөгц л та бүх цаг хугацаагаар аялах боломжтой. Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд бүх л цаг хугацаанд энэ хослол оршсоор байх болно" хэмээн шоуны 90 модель, 50 бүжигчинтэй ажиллангаа ярьжээ.
"Хүн бүр онцгой, хар контр, улаан уруул бүр ч онцгой болгоно" хэмээн түүнийг хэлэхэд өмнө нь төрөл төрлийн бандана, загварлаг малгай, Марк Жэкобсийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд, Ле Марк уруулын гүзээлзгэнэтэй өнгөлөгч, Өө Милей, Мисс Скарлет ярайн харагдана.
"Энэ шоуны хамгийн том онгод бол өнгөрсөн, одоо, ирээдүйн үзэсгэлэн төгс бүсгүйчүүд. Марк хэзээд цаг үеэ шуугиулдаг бүсгүйчүүдэд нугасгүй" хэмээн хэдэн арваныг загварын торгон мэдрэмжээрээ өнгөлсөн Палау ярьсан байна.
Шоуны өнгө төрх бүхэлдээ баялаг болон бодит байдалд тэмүүлсэн байв. Тэдний зөвлөж буйгаар бол чи үдэшлэгт ч очсон бай, эсвэл хэтэрхий энгийн ердөө л нэг ажлын өдрөө ч бай хар контртой мууран нүд, час улаан уруулын хүчийг бүү дутуу үнэлээрэй.
Эх сурвалж: vogue.com
Холбоотой мэдээ