Японы Ёкахама хотын боомт дээр хөл хорионд орсон "Diamond Princess" хөлөг онгоц дээрх шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 44-өөр нэмэгдэж, 219 болсон тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Тус хөлөг дээр нийт 50 улс орны 2,600 орчим зорчигч, хөлгийн багийн 1,000 орчим ажилчид байгаа юм. Шинээр халдвар авсан 44 хүний 40 нь 70 ба түүнээс дээш насныхан байгаа аж.
Тиймээс өндөр настнууд болон суурь өвчтэй хүмүүсийн хувьд хөлөг дээр удах тусам эрсдэлтэй байгаа учир тэдгээр хүмүүсийг хөл хорио дуусах өдрөөс өмнө нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрөөд байгаа билээ.
Хөл хорионы хугацаа 14 хоног үргэлжилж хоёрдугаар сарын 19-нд дуусах ёстой боловч зорилтот хүмүүсийг маргаашаас /2020.02.14/ нүүлгэн шилжүүлж эхлэх гэнэ.
Эх сурвалж: JAPANTIMES