Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг өчигдөр /2020.2.12/ Замын-Үүдэд саатуулан, зорчигчдыг тусгаарласан. Учир нь, тус галт тэргэнд шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй нэг зорчигч байсан тул галт тэргээр зорчиж явсан нийт 106 зорчигчийг тусгаарлаад байсан юм.
Дорноговь аймгийн Онцгой комисс яг одоо Замын-Үүдэд ажиллаж байгаа бөгөөд шинж тэмдэг илэрсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлагдсан 106 иргэнийг Улаанбаатар руу буцаах шийдвэрийг гаргалаа. Яг хэдэн цагт Улаанбаатар руу хөдлөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор уг галт тэргийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийж байна.
Тус галт тэрэгний 106 зорчигчийн 14 нь хүүхэд ажээ.
Холбоотой мэдээ