Амны хаалтгүй иргэдэд шүүхийн байгууллага үйлчлэхгүй гэв | News.MN

Амны хаалтгүй иргэдэд шүүхийн байгууллага үйлчлэхгүй гэв

Амны хаалтгүй иргэдэд шүүхийн байгууллага үйлчлэхгүй гэв

Амны хаалтгүй иргэдэд шүүхийн байгууллага үйлчлэхгүй гэв

Шүүхийн байгууллага амны хаалтгүй иргэдэд шүүх үйлчлэхгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг даалгавар өгчээ.

Шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүхийн байранд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Шүүхийн байранд агааржуулалт цэвэрлэгээг тогтмол хийж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад амны хаалт зүүлгэж хэвшихийг даалгасан байна.

Мөн шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжих, амны хаалт зүүхийг шаардахыг үүрэг болгожээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-13 66.181.176.151

Зөв. Өнөөдөр олон хүмүүс дунд ганцаараа маскгүй эмэгтэй харлаа. Амандаа бохьтой, утсаараа чанга чанга далан булчирхайгаа тоочоод л, нээх том ам ангайлгаад эвшээж ч байх шиг. Эвшээхэд нь хажууд нь байсан хүмүүс дайжаад алга болж байна. Өөрөө бусдад төвөг болж байна гэдгээ мэдэрдэггүй юм байхдаа. Маск байхгүй гэж юу гэж байгаа юм, оёод хэрэглэхгүй юу. Саяхан л бүгд маскаа гэртээ хийдэг байсссан.

Avatar

Зочин 2020-02-13 103.26.193.89

Mask ni haa bn aa. Hangaad daraa ni shaardaach'

Avatar

зочин 2020-02-13 192.82.74.187

Шаардлага зөв байна.
Шүүхийн орчин цэвэр байх ёстой.
Шүүх иргэдийн эрүүл мэндийг бодолцсон байна.

Avatar

иргэн 2020-02-13 202.179.25.33

Шүүхийнхэн яасан их АЙДАСТАЙ байх юм вэ, Хамгийн Дархлаа муутай Найдваргүй , Муу бүхнийг Хаацайлж Ял завшуулдаг, Хөхүүлэн дэмждэг ийм Улс энэ Өвчнөөс айх нь зүй ёсны хэрэг буй заа,

Avatar

Зочин 2020-02-13 202.131.245.243

Тэрбумтан шүүгч нар бүр айчихаж, хөөрхий.

Avatar

Зочин 2020-02-13 202.9.46.218

муу луйварчид аминдаа мөн их хайртай б.нааа.Уг нь ч зөв л дөө.Шударга бусаар хөрөнгөжсөн та нар хаа нэгтэй зайлвал таарна. Наана чинь ард түмнээ гэсэн хүн хэрэгтэй б.на.Шүүгч гэсэн арьс нөмөрсөн хог хэлж буйгаас биш үнэн шүү хүмүүс минь маскаа зүүцгээе.Бүтэн жил лав л зүүх байх шүү.Сэрэмжтэй байя.Энэ луйварчдын хөрөнгийг хурааж мөнгөөр нь мааск үйлдвэрлэж мөн гаднаас оруулж ирэх юмсан.

Avatar

зочин 2020-02-13 203.91.115.245

Өөр арга гэж алга даа

Avatar

Зочин 2020-02-13 202.131.232.202

Zuvhun mask tudiigui busdiin eruul mendiig hohirooj baigaa tamhichid-aluurchid, eh oron ruugaa nus tseree hayaj doromjilj baigaa hujaa garaltai buduulguud, hogoo haa saigui hayadag humuust ch gesen tsaashdaa ene ercheeree hatuu shaardlaga taviad yavah ni zuv.

Avatar

Иргэн 2020-02-13 202.131.244.2

Зөв дэмжиж байна бусад байгуллага ч гэсэн үүнийг хэрэгжүүлмээр юмаа Мөн автобусанд маскгүй хүн суухийг хоргилмоор байна иргэд бие биендээ маск зүүх шаардлага тавьцгаая Маскгүй хүмүүс битгий эсэргүүцээрэй энэ бол хамтийн хариуцлага гэж хүлээж аваарай

Avatar

иргзн 2020-02-13 202.179.25.33

эхлээд Иргэд ээ, Маскаар нь хангачих, Тэгээд дараа нь Иргэд дээ Шаардлага тавь,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж