Амны хаалтгүй иргэдэд шүүхийн байгууллага үйлчлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Амны хаалтгүй иргэдэд шүүхийн байгууллага үйлчлэхгүй гэв

Амны хаалтгүй иргэдэд шүүхийн байгууллага үйлчлэхгүй гэв

Шүүхийн байгууллага амны хаалтгүй иргэдэд шүүх үйлчлэхгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг даалгавар өгчээ.

Шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүхийн байранд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Шүүхийн байранд агааржуулалт цэвэрлэгээг тогтмол хийж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад амны хаалт зүүлгэж хэвшихийг даалгасан байна.

Мөн шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжих, амны хаалт зүүхийг шаардахыг үүрэг болгожээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж