Шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан "Монос эмийн үйлдвэр" ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулан 200 литр денатурат спиртийг хандивлалаа.
“Бид хүн бүхэнд тусалж чадахгүй ч, хүн бүр хэн нэгэнд тусалж чадна” гэсэн уриатай "Монос эмийн үйлдвэр" ХХК-ийн хамт олонд эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ