Коронавирус “Оюутолгой”-н зэсийн экспортыг удаашруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Коронавирус “Оюутолгой”-н зэсийн экспортыг удаашруулж байна

Коронавирус “Оюутолгой”-н зэсийн экспортыг удаашруулж байна

Хятадаас дэлгэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтыг намжаахын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс үүдэн “Оюутолгой” ХХК-ийн Хятад руу зэсийн баяжмал нийлүүлэх үйл ажиллагаа удааширч байгааг Рио Тинто компани мэдэгджээ.

Хятадад дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн түгшүүр дэлхийн томоохон зэс хэрэглэгчийн эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа ба вирусийн тархалтыг зогсоохын тулд тээврийн хязгаарлалт тавьсан нь нөхцөл байдлыг улам дордуулж байгааг Рио Тинто компанийн төлөөлөгч онцолсон байна.

Хятад улсын төрийн өмчит “Chinalco” группын “Yunnan Copper” компани нь “Оюутолгой”-гоос сард 10 мянган тонн зэсийн баяжмал буюу хэсэгчлэн боловсруулсан зэсийн хүдэр авч, Өвөр Монголын бүс нутагт орших “Chifeng” хайлуулах үйлдвэрт нийлүүлдэг аж.

Хятадын бусад хайлуулах үйлдвэрүүдийн нэгэн адил “Yunnan Copper” компани нь “Covid-19” халдварын улмаас зэсийн нөөцгүй болох эрсдэлтэй болоод байгаа аж. Тус компани нийлүүлэлт өдгөө 30 хувиар буурчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж