Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Шилийн Богд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнөөдөр /2020.02.13/ захирамж гаргахдаа “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн томоохон зах, худалдааны төвүүдийнхээ хүнс, ахуйн хэрэглээний тасгаас бусад тасгын үйл ажиллагаас гуравдугаар сарын 2 хүртэл зогсоохоор болсон” талаар дурдаад байна.
Холбоотой мэдээ