“Нөхцөл байдал хүндэрвэл Анагаахын оюутнуудыг дайчилна”

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

“Нөхцөл байдал хүндэрвэл Анагаахын оюутнуудыг дайчилна”

“Нөхцөл байдал хүндэрвэл Анагаахын оюутнуудыг дайчилна”

Хэрэв Монголд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдвэл бид яах вэ. Энэ эрсдэлд бид бэлэн үү. Энэ асуултыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар хэдэн аймгаас сэжигтэй хэдэн тохиолдол бүртгэгдэж, хэдэн хүнийг тусгаарлаад байна вэ?

-Дорноговийн Замын-Үүд, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн Гашуунсухайт, Сүхбаатар зэрэг аймгуудад сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор 120 гаруй сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна. Үүн дээр Гашуунсухайтад 15 хүн, ХӨСҮТ-д 15 хүн нийт 30 хүн ажиглалтад байгаа. Ингээд тооцвол 150 гаруй хүнд шинэ коронавирусийн шинжилгээ хийгээд байна.

-Сэжигтэй тохиолдол нэмэгдээд байгаа энэ үед илүү олон оношлуур шаардлагатай. ДЭМБ-аас ирэх оношлуур яг хэзээ ирэх вэ?

-Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгээс ирсэн 200 оношлуураас 40 гаруй нь үлдсэн байгаа. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр /2020.02.12/ 1000 ширхэг оношлуур ирсэн. ДЭМБ-аас удахгүй, маргааш, нөгөөдрөөс 3000 оношлуур ирнэ.

-Хэрэв Монголд коронавирусийн халдвар бүртгэгдвэл урьдчилсан байдлаар хэдэн хүнд халдварлах прогноз байна вэ?

-Урьдчилсан байдлын прогноз хийсэн. Уханьд бүртгэгдсэн өвчлөлийн явц, Уханий өвчлөлийн тархац зэргээс үзэхэд Монголд халдвар орж ирвэл 1700-2000 хүн өвчлөх нь гэсэн эрсдэлийн судалгаа хийсэн. Эндээс хэдэн хувь нь хүндэрч, эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ гэдэг дээр тооцоолол хийж байна. Мөн 2000 орчим хүн өвчилчихвөл хэдэн хүнийг хавьтал гэж үзэн, шинжилгээ хийх шаардлагатай вэ гэдгийг тооцоолоод шаардлагатай оношлуурын захиалгыг өгөх болно.

-Хэрэв 2000 хүн өвчилчихвөл, энэ хэмжээний ор шаардлагатай. Тийм хэмжээний орыг яаж гаргах вэ?

Холбоотой мэдээ

ЭМЯ: 120 сэжигтэй тохиолдол хяналтад байна

ЭМЯ: 120 сэжигтэй тохиолдол хяналтад байна

 

-Энэ үед ашиглах 200 ор ХӨСҮТ-д бий. Хэрэв шаардлага гарвал Цэргийн төв эмнэлэгт 570 ор гаргана. Мөн “Жаргалант”-ад ор гаргана. Энэ мэт шаардлагатай орыг гаргах боломж бүрийг судалж байгаа.

-Коронавирусийн халдвараар маш олон хүн нас барж бас эдгэрч байна. Ямар эмчилгээгээр эдгээж байгааг иргэд маш их сонирхож байна. Энэ тохиолдолд ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-ДЭМБ-аас гаргасан эмнэлзүйн менежмэтээр эмчилж байгаа. Амьсгалын замын цочмог, хүнд хэлбэрийн өвчлөл, хүндэрсэн үеийн хатгалгаа зэргийг эмчлэх менежмэнтийг баримталж байгаа.

-Өвчлөлийн шинж тэмдгийг тодруулбал?

-Томуу, томуу төст өвчний хүндрэл, амьсгалын замын өвөрмөц хатгаатай адил шинж тэмдэг илэрч байгаа. Өвчлөл гарсан цагаас эхлэн энэ шинж тэмдэгт өөрчлөлт гараагүй.

-Өвчлөл орж ирвэл эмч, мэргэжилтний хүрэлцээг яаж зохицуулах вэ?

-Эмнэлэгтэй, эмч мэргэжилтэнтэй байх шаардлагатай. Одоо ажиллаж байгаа ачаалал 3-5 дахин нэмэгдэнэ.  Тиймээс АШУҮИС-ийн төгсөх курсийн оюутнууд, Улаан загалмайн туслах ажилчид, тэтгэвэртээ гарсан эрүүл мэндийн ажилтан зэргийг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Өвчлөл хэзээ намжихыг иргэд хүлээж байгаа. Халдвар хэзээ намдах төлөвтэй байна вэ?

-Улирлын томуу гэхэд 3-4 давалгаатай, вирусийн дэгдэлт 2-4 сар үргэлжилдэг. Хэрэв коронавирус ороод ирвэл дэгдэлт нь 2-4 сар үргэлжлэх төлөвтэй байна. БНХАУ-д гарсан дэгдэлтийг харахад гурав, дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх эрсдэлтэй байгаа. Ингээд халдвар өөр оронд очсон бол мөн хугацаанд дэгдэх эрсдэл маш өндөр байна. Тиймээс энэ эрсдэлд бид бэлэн байх шаардлагатай байна. ДЭМБ-с бидэнд бэлтгэлээ сайн ханга гэдэг зөвлөгөөг байнга өгч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж