Дамиан Лиллард Бүх оддын тоглолтыг өнжихөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Дамиан Лиллард Бүх оддын тоглолтыг өнжихөөр боллоо

Дамиан Лиллард Бүх оддын тоглолтыг өнжихөөр боллоо

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн талбайд өнөөдөр/2020.02.13/ болж, өндөрлөсөн Портланд Трэйлблэйзерс болон Мемфис Гриззлэс багуудын тоглолтын дөрөвдүгээр үеийн төгсгөлд Дамиан Лиллард довтолгоо хийх үеэрээ эвгүй унан цавьны шөрмөсөө гэмтээж талбайг орхижээ.

Тоглолтын дараа Дамиан Лиллард хэвлэлд өгсөн ярилцлагадаа удахгүй болох NBA-ийн Бүх оддын тоглолт болон гурван онооны шидэлтийн тэмцээнд гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон тухайгаа мэдэгджээ. Харин Портланд Трэйлблэйзерс багийн ахлах дасгалжуулагч Терри Стоттсын ярьж буйгаар удахгүй нарийн шинжилгээнд орох болно хэмээжээ. Тус тоглолтод Дамиан Лиллард 40 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 20 оноо авсан боловч Портланд Трэйлблэйзер баг 104-111 гэсэн харьцаатай ялагдаж, улирлын 31 дэх хожигдлоо амссан байна.

NBA-ийн Бүх оддын тоглолт ирэх даваа гаригт АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдана. Өдгөө 29 настай Дамиан Лиллардын замналынх тав дахь Бүх оддын тоглолт байсан юм. Харин түүний оронд Финикс Санс хамгаалагч Девин Бүүкер сонгогдох магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж