Хаким Зиеч Челситэй “аман” тохиролцоонд хүрчээ | News.MN

Хаким Зиеч Челситэй “аман” тохиролцоонд хүрчээ

Хаким Зиеч Челситэй “аман” тохиролцоонд хүрчээ

Хаким Зиеч Челситэй “аман” тохиролцоонд хүрчээ

Нидерландын хөлбөмбөгийн Эредивизи лигийн Аяакс багийн Марокко хагас хамгаалагч Хаким Зиеч Лондоны Челси багтай нэгдэх талаар “аман” тохиролцоонд хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хаким Зиечийн хувьд ирэх зун шинэ багтайгаа нэгдэх бөгөөд Челси түүний төлөө 38 сая фунтыг гаргаж байгаа хэмээжээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Аяакс баг Челсигийн талбайд зочлон тоглож 4-4 харьцаатай тэнцэхэд Хаким Зиеч чөлөөт цохилтоос гоол оруулж байсан юм.

Аяакс багийн ахлах дасгалжуулагч Эрик тэн Хаг өнгөрөгч Лхагва гаригт ярихдаа “Зиечийн тухай мэдээнд гайхаад байх зүйлгүй. Аяаксын тоглогчид Европын томоохон багуудтай л нэр холбогдож байна. Энэ бол гайхалтай зүйл. Би Хаким Зиечийг юу хүсч байгааг мэдэж байгаа. Тэр аль баг түүнийг үнэхээр их хүсч байгаа, аль нь хүсэхгүй байгааг мэдэж байгаа. Челси бол гайхалтай баг. Юу ч болсон би Хакимын өмнөөс баяртай байна. Бас бахархаж байна” хэмээжээ .

Өдгөө 26 настай Хаким Зиечийн хувьд энэ улиралд Аяакс багийн төлөө 29  тоглолтод оролцож, есөн гоол, 12 гоолын дамжуулалт бүртгүүлээд байна. Тэрбээр 2016 онд Нидерландын Твенте багаас 11 сая еврогоор Аяакс багт ирж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-13 64.119.17.38

гоё тоглогч байна лээ дээ, челси аваасай ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж