Коби, Жианна Брайант нарыг эцсийн замд нь үджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Коби, Жианна Брайант нарыг эцсийн замд нь үджээ

Коби, Жианна Брайант нарыг эцсийн замд нь үджээ

“Los Angeles Lakers” багийн домогт тоглогч Коби Брайант болон түүний 13 настай охин Жианна Брайант нар өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан билээ.

Тэднийг өнгөрсөн амралтын өдрөөр эцсийн замд нь үдсэн талаар өнөөдөр /2020.02.13/ Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Оршуулах ёслол олон нийтэд нээлттэй бус зөвхөн гэр бүл, дотнын найз нөхдийнх нь хүрээнд болсон байна.

Нэрт сагсан бөмбөгч болон түүний охиныг Калифорни мужийн Корона Дел Мар дахь Номхон далайн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулжээ. Энэ газар талийгаачид хамгийн сүүлд очиж залбирч байсан сүмээс аравхан минутын зайтай байрладаг гэнэ.

Тэдний дурсгалыг хүндэтгэх ёслол хоёрдугаар сарын 24-ний өдөр Лос Анжелес хотын “Staples Center”-т олон нийтэд нээлттэй болох аж. Түүнчлэн Коби Брайант болон охин Жианна Брайантын хөшөөг “Mamba Academy”-ийн үүдэнд босгохоор болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж