Дэлхийн хамгийн өндөр настан

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настан

Дэлхийн хамгийн өндөр настан

Япон улсын иргэн 112 настай Читэцү Ватанабэ өчигдөр /2020.02.12/ амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодорчээ. Гиннесийн дээд амжилтыг бүртгэгчид түүнд батламжийг нь гардуулан өгсөн байна.

Тэрбээр Ниигата хотноо 1907 оны гуравдугаар сарын 5-нд төрсөн ба одоо ч энэ хотынхоо асрамжийн газарт амьдардаг аж. Ватанабэ гуай таван хүүхдийн эцэг бөгөөд уур уцааргүй байж, нүүрэндээ байнга инээмсэглэл тодруулж явсан нь өөрийнх нь ийн урт насласны нууц байх хэмээн хуучилжээ. Мөн тэр чихэрлэг амттангаас татгалздаггүй байсан ба энэ нь өөрийнх нь эрүүл мэндэд тийм ч сөргөөр нөлөөлж байгаагүйг ярьсан байна.

Өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан мөн Япон улсын иргэн Масазо Нонака өнгөрсөн сард 112 нас, 266 хоногтойдоо нас барсан байна. Харин хүйс хамаарахгүйгээр өдгөө энх тунх байгаа дэлхийн хамгийн өндөр настай хүн нь мөн Япон улсын иргэн, 117 настай эмэгтэй Кане Танака юм.

2013 онд 116 насандаа таалал төгссөн тус улсын иргэн Жироемон Кимура өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогддог ажээ. Харин эмэгтэйчүүдээс бүх цаг үеийн түүхэнд хамгийн урт насалсан хүн нь 1997 онд 122 насандаа таалал төгссөн Францын иргэн Жанна Луй Кальман юм.

Эх сурвалж: KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж