Гэр бүлийн гурван хүн галд амиа алджээ | News.MN

Гэр бүлийн гурван хүн галд амиа алджээ

Гэр бүлийн гурван хүн галд амиа алджээ

Гэр бүлийн гурван хүн галд амиа алджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны 01.15 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан аврагч, нэг автомашинтай нэг км замыг туулан, 01.18 цагт очжээ. Тэд галыг 12 минут ажиллаж, унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

Уг гал түймэрт иргэн 33 настай, Э эрэгтэй, 33 настай, эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар өртөж нас барсан. Талийгаач Э нь гал гарах үед 12 настай хүү,  гурван настай охиноо гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг нэгдүгээр зэргийн түлэгджээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-13 202.21.108.239

ямар хэцүү мэдээ ар араасаа гараад байна даа. Өр өвдөж, зүрх шимширмээр юм аа. Эвий дээ аав ээжээ алдсан үрс, үр хүүхдээ алдсан эцэг эх ямар хэцүү байгаа болоо. Монголчууд минь тусламжийн гараа сунгаарай.

Avatar

Зочин 2020-02-13 66.181.170.73

ямар харамсалтай юм бэ, гурван настай охин дүүтэйгээ өнчин үлдсэн хүүд туслах юмсан. хятадад тусалъя уханийн иргэдэд дэмжлэг үзүүлье гэж худлаа хийрхэж ухаантай царайлахыг хичээж, дүр эсгэсэн шоу хийж байхаар элэг нэгт ахан дүүстэй туслах нь зөв юм шүү дээ. монголчууд маань хаашаа л яваад байна даа, нэг л их попорч од болж лайк шэйр цуглуулахыг хүссэн цагаан солиотнуудын орон болох юм гэж үү.

Avatar

Зочин 2020-02-13 124.158.107.35

тооноор гаргаснаас хаалгаар гаргаж болооогүйм бхда гаднаас нь цоожтой байсимуу

Avatar

5 2020-02-13 66.181.184.174

bitii gal shataad haragdahgui bsan bh

Avatar

Зочин 2020-02-13 202.131.225.150

Боломж байсан бол гаргах л байсан байлгүй дээ. Аав хүн эцсээ хүртэл тэмцээд 2 хүүхдээ гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж