Гэр бүлийн гурван хүн галд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн гурван хүн галд амиа алджээ

Гэр бүлийн гурван хүн галд амиа алджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны 01.15 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан аврагч, нэг автомашинтай нэг км замыг туулан, 01.18 цагт очжээ. Тэд галыг 12 минут ажиллаж, унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

Уг гал түймэрт иргэн 33 настай, Э эрэгтэй, 33 настай, эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар өртөж нас барсан. Талийгаач Э нь гал гарах үед 12 настай хүү,  гурван настай охиноо гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг нэгдүгээр зэргийн түлэгджээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж