"Мөрөөдлийн автомашин" хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлийг авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

"Мөрөөдлийн автомашин" хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлийг авч эхэллээ

"Мөрөөдлийн автомашин" хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлийг авч эхэллээ

"Тоёота Мотор корпорац"-иас зохион байгуулж буй олон улсын хүүхдийн хамгийн том гар зургийн уралдаан нь дэлхийн 75 улс орны олон мянган бяцхан мөрөөдөгчид болон уран бүтээлчдийг нэгтгэж чадсан өргөн цар хүрээтэй бүтээлч төсөл юм. Энэ жилийн уралдаан Токиогийн олимпын наадамтай холбоотойгоор олон улсын шалгаруулалт явагдахгүй болсон ч Монгол Улс дотооддоо уг уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцохдоо усан будаг, маркер, өнгийн харандаа, өнгийн шохой зэргийг ашиглан өөрийн мөрөөдлийн машиныг бүтээлчээр зурж илгээнэ. Бүтээлийн санааг товч тайлбарласан нэр өгөх, зохион байгуулагчдын зүгээс гаргасан бүртгэлийн маягт эцэг эх, асран халамжлагчийн гарын үсэг болон холбоо барих утас зэрэг чухал мэдээллүүдийг орхигдуулахгүй эмх цэгцтэй бөглөсөн байх ёстой. Бүтээл нь зургийн олон төрлийг агуулсан байх боломжтой ч компьютер график ашигласан, хамтарсан байж болохгүй. Арын дэвсгэрийг будсан байх ба хар, цагаан ажилбарыг хүлээн авахгүй. Зурах цаасны хэмжээ 40cм x 55cм-с илүүгүй буюу A3 байвал зохимжтой.

Уралдаанд оролцогчдыг 0-7, 8-11, 12-15 нас гэсэн гурван ангилалд хувааж  бүтээлийг авч байна. Уралдаанд оролцогч бүрт талархлын захиа, гарын бэлэгтэй. Бүтээлийг эхлээд “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК”-ийн төлөөлөл болон мэргэжлийн хүнээс бүрдсэн баг шүүж, ангилал тус бүрд шилдэг бүтээлийг шалгаруулна. Шалгарсан шилдэг 9 бүтээлээс 1 шилдэг бүтээлийг тодруулж оролцогч хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хамт Тэрэлж таван одтой буудалд 2 шөнө 3 өдөр амрах эрхээр шагнагдана. Бүтээлийг 2020 он гуравдугаар сарын 14 хүртэл Сүхбаатар дүүрэг 2-р хороо, Сөүлийн гудамж, Twin Tower-1, 5 давхар, 505 тоот хаягт хүлээн авна. Бүртгэлийн маягтыг үнэн зөв, нягт нямбай бөглөх шаардлагатай. "Мөрөөдлийн машин" гар зургийн уралдааны бүтээлийг хүлээн авч эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж