Беларусаас орж ирсэн хууль бус тамхи Оросын зах зээлд таржээ | News.MN

Беларусаас орж ирсэн хууль бус тамхи Оросын зах зээлд таржээ

Беларусаас орж ирсэн хууль бус тамхи Оросын зах зээлд таржээ

Беларусаас орж ирсэн хууль бус тамхи Оросын зах зээлд таржээ

Зах зээлийн тандалт хийсний эцэст Беларусаас хууль бусаар орж ирсэн тамхи Оросын зах зээлд таржээ гэсэн дүгнэлтийг IT чиглэлийн "Эвотор" компани хийсэн байна. 2020 оны нэгдүгээр сард борлуулсан тамхины 600 мянган баримтад үндэслэн энэ дүгнэлтийг хийсэн байна.

Оросын бүхий л муж, хязгаарт хууль наймаагаар орж ирсэн тамхи зарагдсан болохыг “Эвотор” онцлон тэмдэглэж байна. Оросын зах зээлд борлуулах зөвшөөрөлгүй NZ, Minsk, FEST, Credo зэрэг брэндийн тамхи ихээр борлуулагдсан байна.

Нэг хайрцаг тамхины зах зээлийн үнэ дунджаар 93 рубль байхад хууль бусаар оруулж ирсэн тамхийг 55 рублиэр борлуулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж