Оросууд Курилын арал дээр амралтын газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Оросууд Курилын арал дээр амралтын газар байгуулна

Оросууд Курилын арал дээр амралтын газар байгуулна

Курилын арлуудын нэг болох Итуруп арал дээр жилийн дөрвөн улиралд ашиглах амралтын газар байгуулахаар төлөвлөж байна хэмээн Ростуризм мэдээллээ. Амралтын газар Курильск онгоцны буудлаас 32 километрийн зайд байх ажээ.

Сахалин мужийн Амбан захирагч Валерий Лимаренкогийн хэлснээр энэ амралтын газар нь бүс нутагтаа аялал жуулчлалын томоохон төв болох юм. Амрагчдад бүхий л төрлийн тав тухтай үйлчилгээг улирал улиралд нь тохируулан санал болгохоор төлөвлөж байна. Өвөлдөө уулын спортын, зундаа наран шарлагын, мөн эмчилгээний, адал явдалт аялал, экологийн аялал, уулын аялал гэх мэт олон төрлийн үйлчилгээг бүрдүүлнэ хэмээн Амбан захирагч хэлжээ.

Нийтдээ 1000 ортой 3-5 одтой зочид буудлууд, 13 километрийн урттай хоёр зам бүхий уулын цанын комплекс, серфингийн бүс, гольфийн талбай зэргийг байгуулах юм. Амралтын комплексийг таван жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн байна. Амралтын газар орон нутагт 500 ажлын байр шинээр бий болгоно гэж тооцоолжээ. Бүрэн ашиглалтад орсны дараа жилдээ 90 мянган жуулчин хүлээж авахаар тооцоолж байгаагийн тал нь буюу 45 мянга нь Азийн орнуудын жуулчид байх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж