Сайхан гар, сайхан хумс нь бүсгүй хүн бүрийн гангараа билээ. Нөгөөтэйгүүр сайхан хумс нь эрүүл байгаагийн илрэл гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Иймээс хумсандаа гарч буй өөрчлөлтүүдийг сайн анхаарах нь зүйтэй.
Хумс хэт хурдан, удаан ургах – Дотоод шүүрлийн булчирхайн даавруудын ялгарал хэт ихэссэнтэй холбоотойгоор хумс маш хурдтай ургах тохиолдол байна. Зарим үед гармон, бодисын солилцоо удааширсантай холбоотойгоор хумс удаан ургах тохиолдол бий.
Хумс амархан хугарах – Амин дэм, эрдэс бодис дутагдах, хоолны дуршил алдагдах зэргээс шалтгаалан хумс хугарамтгай болдог. Ахуйд өдөр тутам хэрэглэж буй саван, угаагч шингэн зэрэг нь хумсны бат бэх байдлыг хангадаг чийгшлийг алдагдуулж, хуурайшуулснаар хугарамтгай болж болно. Хумсны толь ялтас нь аливаа шингэн болон гелэн будалт, арилгагч бодис зэргээс шалтгаалан нимгэрэх тохиолдол бий. Хэрэв эдгээрийн алийг ч хумсандаа хэрэглээгүй байхад хумс тань нимгэрэн, амархан хугарч байвал таны биед кальци болон фосфор дутагдаж байгаагийн илрэл юм.
Хумс цайх – Хумс цайх нь амин дэмийн дутагдал, цас багадалт, чихрийн шижин, элэг, ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо доголдсоны илрэл. Ихэвчлэн ходоод эмзэгшсэн, ходоод нь өвддөг хүний хумсны толь дээр “цагаан хонь” буюу цагаан толбо үүссэн байх нь элбэг.
Хумс шарлах – Энэ нь ихэвчлэн мөөгөнцрийн халдвараас үүдэлтэй байдаг. Мөөгөнцрийн үед хумс шар туяа татахаас гадна хэлбэрээ алддаг. Мөн бамбай булчирхайн дааврын өөрчлөлт, амьсгалын замын өвчин, тамхины бохины хордлого, удаан хугацаанд хумсны будагтай явсан зэргээс шалтгаалдаг.
Холбоотой мэдээ