Авто спортын хурд, хүчний гайхамшгийг илтгэдэг "Формула-1" уралдааны 2020 оны ДАШТ-ий гараа сарын дараа Австралийн Мельбурны авто тойруулгад эхэлнэ. Энэ жил "Формула-1" уралдаан 22 гараанд зохиогдох байсан бол дөрөвдүгээр сарын 19-д явагдах байсан Хятадын Шанхайн гранприг цуцласнаар багууд 21 гараанд өрсөлдөхөөр болж байна.
Хятад улсад дэлгэрээд буй коронавирусын улмаас ийнхүү удирдах байгууллагаас нь Шанхайн гранприг цуцлаж байна. Хятадын гранпри нь 2004 оноос хойш "Формула-1" уралдааны хуваарьт багтсан. Өнгөрсөн хугацаанд Л.Хэмилтон хамгийн олон буюу зургаан удаа, Ф.Алонсо болон Н.Росберг нар тус бүр хоёр удаа Шанхайн гранприн ялагч болж байжээ.
Энэ жилийн "Формула-1" уралдааны хуваарьт Вьетнам улс анх удаагаа багтсан бол Нидерланд улс 1985 оноос хойш 35 жилийн дараа хуваарьт багтлаа.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ