Монгол, Чехийн эрдэмтэд 5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй судалгаа хийнэ | News.MN

Монгол, Чехийн эрдэмтэд 5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй судалгаа хийнэ

Монгол, Чехийн эрдэмтэд 5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй судалгаа хийнэ

Монгол, Чехийн эрдэмтэд 5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй судалгаа хийнэ

Профессор Карел Шулманны удирддаг Чехийн геологийн албаны литосфер судлалын төв болон Ондржей Лексийн удирддаг Карлын их сургуулийн байгалийн шинжлэх ухааны факультетийн петрологи, геологийн бүтцийн хүрээлэнгийнхэн БНЧУ-ын Чехийн Шинжлэх ухааны сангаас /Czech Science foundation/ монголын эрдэмтэдтэй нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг олгох таван жилийн буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

"Супер тивүүдийн хөгжлийн үе шатанд шинэ царцдас үүсэх үндсэн хүчин зүйл" төсөл нь 47 сая чех кроны /5 тэрбум 530 сая төгрөг/ санхүүжилттэй бөгөөд бүс нутгийн хувьд Монгол улсын нутаг дэвсгэр, БНХАУ-ын хойд хэсэг болон ОХУ-ын зүүн өмнөд хэсгийн нутаг дэвсгэрийг хамарсан судалгаанд чиглэгдэж байгаа юм. Монгол улсын хувьд энэ төсөлд гол үүрэг гүйцэтгэх бөгөөд Монгол улсын Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын техникийн дээд сургуулиуд хамтарсан судалгаа хийх, ажилчдаа солилцох, монголын докторуудыг БНЧУ-д сургах түүнчлэн хоёр орныхоо геологийн сайн туршлагыг олон улсын хэмжээнд таниулах боломжуудыг олгох хоёр талын гэрээнүүдээрээ тус төсөлтэй холбогдож байгаа юм.

Өмнө нь Монгол, Чехийн судлаачдын хамтран хийсэн судалгаанууд нь Дэлхийн хувьслын явц дахь тивийн өсөлтийн механизмыг ойлгоход чухал нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн үр дүн гарч байсан  аж.

Чехийн геологчид Монгол улсын геологийн ордуудын газрын зураглал хийхэд ихээхэн хувь нэмрээ оруулснаас гадна 60-аад оны үед хамгийн том зэс молибдений ордыг Эрдэнэтэд нээж илрүүлсэн. 1999-2013 онуудын хооронд БНЧУ-ын зүгээс Монгол улсад дөрвөн сая орчим ам.долларын хөгжлийн төслийг Монгол улсын сонгогдсон нутаг дэвсгэр дээрх геологийн газрын зураглал хийж, эдийн засгийн потенциалыг тооцоолох, Эрдэнэтэд хүрээлэн буй орчны аудит хийх гэх мэт чиглэлүүдээр хэрэгжүүлж ирсэн. Монголын Ашигт малтмал газрын тосны газарт ойролцоогоор 4000 км2 нутаг дэвсгэрийг хамруулан хийсэн 1:50 000, 1:100 000 машстаб бүхий 87 газрын зургийг хүлээлгэн өгсөн ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-13 66.181.161.16

Мэдээж таван тэрбум төгрөг өгөөд явуулчихгүй нь ойлгомжтой монголын нутаг дэвсгэр дээр ямар орд ашигт малтмал байна бүх мэдээлэлийг цуглуулж эсвэл хамтран ашиглана гүй бол мэдээлэлийг нь зарна. Иймэрхүү зүйлээ ул нь өөрсдөө төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх хэрэгтэй юм байгаан

Avatar

333 2020-02-13 43.228.129.229

Манай чехүүд ч нэг юмыг хийнэ гэвэл яс шүү дээ европынхон чехүүдийг европын х***а гэхүү дээ.Анх Эрдэнэтийг чехүүд нээсэн ах нар дээрэлхээд булаасан шүү дээ

Avatar

zochin 2020-02-13 122.201.23.84

Чехийн геологийн эрдэмтэд анх Эрдэнэт үйлдвэрийн зэс молибеденийг олж, илрүүлсэн нь монгол улсад их хэрэг болсон шүү.

Avatar

333 2020-02-13 103.14.38.144

сайхан мэдээ бна. эрдэмтдийн судалгаа болгон дэлхийн хөгжилд нэмэр болдог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж