Ньюс хөтөч: Өндөржүүлсэн бэлэн байдлын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Өндөржүүлсэн бэлэн байдлын талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Өндөржүүлсэн бэлэн байдлын талаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Шөнөдөө үүлэрхэг, цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

10.00

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ НМХГ Агаарын бохирдолтой тэмцэх газар, НЭМГ-аас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 325044

11.00

  • ЭМЯ-аас коронавирусийн дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

11.30 

  •  “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын зөвлөх инженерүүд, эрдэмтэн докторууд, хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд “Ард түмний нэгдсэн эвсэл”-д нэгдэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

14.00

  • Төрийн ордны баруун хаалган дээр Ард түмний штаб болон улс төрийн нам, хөдөлгөөн ,ТББ -уудаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  тулган шаардах бичиг өгнө. Холбоо барих утас: 99191388
  • Монгол Улсын Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-аас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн хурал зарлаж байна. Холбоо барих утас:86150069, 88249813

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00

  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын санаачлагаар “Токио-2020” олимпод оролцох Монголын шигшээ багийн тамирчдын тухай баримтат цуврал кино хийх талаар мэдээлэл хийнэ

11.30

  • “Бүх ард түмний их хуралдай” ТББ, “Их хуралдай” бие даагчдын холбооноос 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн эрх ашиг, хууль эрх зүйн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж