ОХУ-аас 400 мянган кг барьцалдуулагч бодис авна

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

ОХУ-аас 400 мянган кг барьцалдуулагч бодис авна

ОХУ-аас 400 мянган кг барьцалдуулагч бодис авна

Улсын онцгой комиссын хуралдааны үеэр сайжруулсан шахмал түлшний 10 хоногийн нөөц байгаа талаар албаныхан яриандаа дурдсан. Мөн БНХАУ-д коронавирусийн хөл хорио тогтоосны улмаас тус улсаас оруулж ирдэг шахмал түлшний барьцалдуулагч бодисын хомсдолд ороод байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисыг БНХАУ-аас өөр улсаас оруулж ирэх талаар Тавантолгой түлш компанийн Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Ш.Батсууриас тодрууллаа.


-Уржигдар /2020.02.10/-нд болсон Улсын онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан түлшний 10 хоногийн нөөц байгаа талаар албаныхан танилцуулсан. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц хэр байгаа вэ?

-БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэйгээр шахмал түлшинд ашигладаг барьцалдуулагч бодисын тээвэрлэлтэд хүндрэл үүссэн нь үнэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар шахмал түлш үйлдвэрлэж чадахгүй хэмжээнд хүрсэн зүйл огтхон ч байхгүй. Өнөөдрийн үйлдвэрлэж байгаа хэмжээгээр үйлдвэрлэхэд бидэнд хоёр сар орчмын нөөц байна. Тиймээс иргэд, хэрэглэгчид санаа зовох шаардлагагүй, түлш хэвийн үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдийн гарт хүрнэ гэдгийг хэлмээр байна.

-Шахмал түлшний барьцуулагчийг БНХАУ-аас авдаг. Урд хөршид коронавирусийн хөл хорио тогтоосноос түүхий эдийн хомсдолд ороод байгаа гэсэн. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна. Өөр улсаас импортоор авах уу. Хэчнээн төгрөгийн өртгөөр оруулж ирдэг байсан бэ?

-БНХАУ-д хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан бид сайжруулсан шахмал түлшинд ашигладаг барьцалдуулагч бодис ОХУ-аас авахаар гэрээ хийгдээд, эхний ээлжийн 200 мянган килограмм бодисыг Монгол руу ачихад бэлэн болсон гэдгийг хойд хөршид ажиллаж байгаа манай мэргэжилтэн хэлж байна. Мөн нэмж 200 мянган килограммыг авах шийдвэр гарч байна. Үнэ өртгийн тухайд надад нарийн мэдээлэл байхгүй. Гэхдээ иргэдэд хүрч байгаа шахмал түлшний үнэ, ханшид өөрчлөлт орохгүй. Өмнөх шигээ 25 килограмм шахмал түлш нь 3750 төгрөгөөр худалдаалагдана.

-Сайжруулсан шахмал түлш тээвэрлэхэд ямар хүндрэл гарч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар хүндрэлтэй, тулгамдсан асуудал байхгүй. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна өдөрт 3000 гаруй мянган тонн түлш үйлдвэрлэж, гэрээт борлуулалтын цэгүүдэд өдөр бүр хүргэж байгаа. Тээврийн 12 компани том, дунд, бага оврын ачааны 240 гаруй машинаар тээвэрлэлт хийж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж