Азийн хамгийн царайлаг залуу Чой Сын Хён гэж хэн бэ? | News.MN

Азийн хамгийн царайлаг залуу Чой Сын Хён гэж хэн бэ?

ХҮМҮҮС

Азийн хамгийн царайлаг залуу Чой Сын Хён гэж хэн бэ?

Азийн хамгийн царайлаг залуу Чой Сын Хён гэж хэн бэ?

Алдарт загварын сэтгүүл "Vogue"-ийн 2016 онд тодруулсан хамгийн царайлаг, халуухан 50 эрийн тоонд Азиас ганцхан эр багтсан нь К-попын загалмайлсан эцэг "Bigbang" хамтлагийн реппер, жүжигчин T.O.P буюу Чой Сын Хён байв.

"Bigbang" хөвгүүдийн хамтлаг 2006 оны долдугаар сараас наймдугаар сар хүртэл цацагдсан шоунаас төрж, тэр даруйдаа олон мянган шүтэн бишрэгчтэй болсон бөгөөд Өмнөд Солонгос төдийгүй Ази тивийг шуугиулж байв. 2018 оноос хойш тус  шинэ уран бүтээлээрээ биш, элдэв дуулиант мэдээ фенүүддээ сонсгох болсон билээ. Тэр дундаа хамтлагийн хамгийн ахмад гишүүн T.O.P  хэд хэдэн удаа хар тамхины хэрэгт холбогдож байгаад өнгөрсөн 2019 оны  аравдугаар сард шоу бизнесээс зодог тайлж буйгаа зарласан юм.

Тэгвэл T.O.P буюу Чой Сын Хён гэж хэн байсныг болон "Bigbang" хамтлагийн тухай эргэн нэг дурсацгаая.

  • БАГА НАС

T.O.P буюу Чой Сын Хён 1987 оны арваннэгдүгээр сарын 4-ний цас хаялсан өдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод абстракт урлагийн уран бүтээлч Ким Хуан Гигийн гэрт мэндэлжээ. Урлагийн гэр бүлд хүү болж төрсөндөө ч тэр үү, Чой урлагтай их ойрхон өссөн байна. Тэрбээр бага наснаасаа хип хоп урлагт дурлаж, үнэнчээр сонсон, өөрөө ч оролдож байв. Чухам энэ  үедээ буюу дунд ангиасаа хөрш айлын хүү Гүон Жи Юн /G-Dragon/гэгчтэй найзалж, хамтдаа дуу дуулж, бүжиг бүжиглэдэг байсан тэд хожим хамтдаа Ази тивийг "эзэлсэн" билээ.

Хүүхэд байхад нь тэдний нөхөрлөл тийм ч удсангүй. Гүоны гэр бүл өөр тийш нүүж, сайн найзууд бие биенээсээ хол байх болжээ.

  • УРЛАГИЙН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН НЬ

2006 онд Чойтой нэгэн "сонин хүн" холбоо барьсан нь багын найз Гүон байв. Тухайн үед Гүон YG энтертайменттай хамтран хөвгүүдийн хамтлаг байгуулахаар боломжтой гишүүдээ хайж байжээ. Харин Чой энэ хугацаанд зүгээр суусангүй. Тэрбээр олон тайзан дээр гарч, Темпо нэрээр танигдаад байв. Ийнхүү Чой, Гүон хоёр хэд хэдэн дуу хамтарч бичүүлэн YG энтертайментийн гүйцэтгэх захирал Ян Хюн Сугт илгээжээ. Гэвч энтертаймент Чойг шүтээн болоход хэтэрхий тарган хэмээн хүлээж авахаас татгалзсан байна. YG-д орохыг үнэхээр их хүсч байсан ч харамсалтай хариу сонссон Чой гэртээ хариад 40 өдрийн турш дасгал хөдөлгөөн хийж, 20кг хасчээ. Тийнхүү Чой зургаан сарын дараа дахин шалгуулснаар T.O.P гэх шинэ тайзны нэртэй болоод зогсохгүй Солонгосын урлагийн тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн болсон юм.

Түүний шинэ тайзны нэрийг YG энтертайментийн ахмад уран бүтээлчдийн нэг Севен хайрлажээ. Тийнхүү Т.О.Р G-Dragon-той хамтран "Bigbang" хамтлагийн репперүүд болсон байна. Тэдэнтэй Тэян, Дэсун, Сынри, Хёнсын гэх залуучууд нэгдсэн ч удалгүй Хёнсын(өдгөө Beast хамтлагийн дуучин) хэт ичимтгий гэх шалтгаанаар хамтлагаас гарч, үлдсэн таван гишүүн 2007 онд анхныхаа цомгийг гаргаж байжээ.

  • СОЛО КАРЬЕР, КИНО УРЛАГТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Чой анхнаасаа л хамтлагийн уран бүтээлийнхээ хажуугаар бие даан уран бүтээл туурвидаг байлаа. 2007 оны дөрөвдүгээр сард тэрбээр Тэян болон G-Dragon нартай хамт дуучин Лексигийн "Super fly" дууны хэсгийг дуулсан юм. Харин дараа зун нь Т.О.Р жүжигчин болоод Red Roc-ийн "Hello" дууны клипт тогложээ. Цаашлаад KBS2 сувгийн "Би бол Сэм" олон ангит кинонд тоглосноор жүжигчний замналаа эхлүүлжээ. Тэрбээр кинонд тоглохдоо тайзны нэрээ биш, жинхэнэ нэрээ ашигладаг байж.

Чой хамтлагийн уран бүтээлийнхээ хажуугаар бусад уран бүтээлчдийн бүтээлд хамтардаг байлаа. Тийнхүү 2008 онд Чой Дангүг их сургуулийн театрийн урлагийн тэнхимд элсэн оржээ. Дараа жил нь тэрбээр "Iris" олон ангит кинонд дүр бүтээснийг шүтэн бишрэгчид нь мартаагүй биз.

  • ЦЭРГИЙН АЛБА ХААСАН НЬ

2017 оны хоёрдугаар сарын 9-нд Т.О.Р цэргийн албанд татагдав. Тэрбээр шинэ цэргийн бэлтгэлээ дуусгаад Сөүлийн цагдаагийн газарт хуваарилагдан ажиллаж, 2018 оны арваннэгдүгээр сард халагдах байлаа. Гэтэл зургадугаар сард Т.О.Р хар тамхины хэрэгт холбогдсон ч цагдан хорихгүй гэх шийдвэр гарснаар шинэ дүгнэлт гартал өөр цагдаагийн дивизэд түүнийг хуваарилж ажиллуулахын зэрэгцээ хэргийг нь шалгаж эхэлжээ. Тэрхүү мэдээлэл гарснаас хэдхэн хоногийн дараа Т.О.Р сэтгэл гутралын эм хэтрүүлэн хэрэглэснээс болоод ухаан алдсан байхад нь цагдаагийн газрын хашаанаас олж, эмнэлэгт хүргэжээ.

Харин зургадугаар сарын 29-нд Сөүлийн шүүх хуралдаж, Чойг гэм буруутайд тооцож, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Учир нь, тэр өөрөө 2016 оны аравдугаар сарын эхээр дөрвөн удаа хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Хэргийн дараа тэрбээр цэргийн албаа дуусгахын тулд эргэн цагдаагаар ажиллах, эсвэл олон нийтийн ажил хийх сонголттой тулгарсан юм. Тийнхүү Чой үндэсний батлан хамгаалах яаманд шилжин ажилласаар цэргийн албаа 2019 оны долдугаар сарын 6-нд хааж дуусгасан байна.

  • "BIGBANG" ХАМТЛАГ ОДОО

2018 оны гуравдугаар сарын 13-нд хамтлаг "Flower road" гэх сингл цацаж, фэнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэсэн билээ. Тэрхүү сингл нь түүхэндээ хамгийн богино хугацаа буюу гурван хоног 14 цагийн дотор сая гаруй хувь зарагдаж дээд амжилт тогтоосон юм.

Харин 2019 оны гуравдугаар сарын 11-нд "Сынри" шөнийн клубтэй холбоотой хэрэгт холбогдон хэл амны бай болсноор хамтлагаасаа гарсан билээ. Удалгүй долдугаар сарын 6-нд дээр дурьдсанчлан Т.О.Р цэргээс халагдлаа. Түүний араас G-Dragon аравдугаар сарын 25-нд, Тэян болон Дэсун нар арваннэгдүгээр сарын 10-нд тус тус цэргээс халагджээ.

Т.О.Р 2019 оны аравдугаар сарын 13-нд шоу бизнесийг орхиж байгаа хэмээн инстаграмаараа зарласан ч 2020 оны нэгдүгээр сарын 3-нд coachella хөгжмийн наадамд дуулах хамтлагуудын тоонд Bigbang багтсан байлаа. Тус хөгжмийн наадам дөрөвдүгээр сарын 11-ээс 20-г дуустал болох ажээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREATIMES.CO.KR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-13 207.6.112.23

Hiimel kukla zaraitai amitan baina. Burhan min iim yumiig Asiin hamgiin zarailag gej bodoj baigaa humuusiig burhan ershoo! Manai zahiin 1 ork zaluu enenees zarailag baih.

Avatar

Зочин 2020-02-13 66.181.181.18

хуцдын бэ захын орк залуу царайлаг нтр хаха эргүү хүүр вэ

Avatar

Зочин 2020-02-13 103.212.119.155

ха ха хэн энийг царайлаг гэхийн

Avatar

zochin 2020-02-13 66.181.161.8

BIGBANG хамтлаг нэгэн үе Солонгос байтугай ази тивийг байлдан дагуулсан алдартай хамтлаг байсан даа.

Avatar

Зочин 2020-02-13 103.14.38.137

hahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж