Урт цагааныг нураая | News.MN

Урт цагааныг нураая

Жуулчны гудамжинд байрлалтай хоёр давхар өнгө нь гандсан урт цагаан төв гаднаас нь харахад хана нь хууларч, хэзээ мөдгүй нурах дөхсөн нь илт. Харин дотор талдаа хана тааз нь ховхорч борооны улмаас тааз нь шарлаж, халцарчээ. Одоогоор энэ обьектод үсчин, оёдолчин, гуталчин, цахилгаан барааны засварчин, алт мөнгөний дархан зэрэг ахуй үйлчилгээнийхэн байрлаж, иргэдэд үйлчилж байна. Тэд сардаа 150-350 мянган төгрөгийн түрээс төлж, үйл ажиллагаа эрхэлдэг ажээ.

Анх 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн тус төв нийт 8000 метр квадрат талбайтай, 30 иргэн нийслэлтэй гэрээ байгуулан ажилладаг ч тэд 200 гаруй иргэнд дамнан түрээсэлсэн юм байна. Нийслэлээс мэдээлснээр 60 жилийн настай уг барилга галын эрсдэл болон газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй нурах эрсдэлтэй болсон тул үйл ажиллагааг нь зогсоож, нураах асуудлыг ярьж байгаа ажээ. Иймээс урт цагаан төвөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урт цагааны ашиглалтын хугацаа дууссан актыг 2009, 2011, 2014 онуудад гаргаж, нурах эрсдэлтэйг анхааруулсаар иржээ.

Гэвч нийслэл тус барилгыг нурааж чадахгүй байсаар 2020 онтой золгосон байна. Нураах шийдвэр нь НИТХ-ын бүрэн эрхэд байдаг бөгөөд жил бүр мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр хүргүүлдэг ч түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулж, засвар үйлчилгээ хийлгүй өнөөдрийг хүргэсэн байна. Сүүлийн хэдэн жил нийслэл урт цагаанаас болж алдагдалтай ажиллаж байгаагаа ч нуусангүй. Тухайлбал, 30 түрээслэгч нийслэлтэй гэрээтэй байдаг ч тэдгээр түрээслэгч давхар түрээсэлж, ашиг хонжоо олсоор иржээ. Нийслэлээс дээрх 30 түрээслэгчид метр квадратыг 9-10 мянган төгрөгөөр түрээсэлдэг боловч давхар түрээсийн асуудал энэ газарт яригддаг.

ЭХНИЙ ЭЭЛЖИД УРТ ЦАГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООНО

Энэ асуудлыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас тодруулав.

-Урт цагааны үйл ажиллагааг зогсоож байгаа гэж ойлгож болох уу?

-Жуулчны гудамжинд байрлалтай Урт цагаанд 1958 оноос хойш засвар хийгээгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Тус объект нь нийслэлийн өмчид бүртгэлтэй. Энэ объектийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2009, 2011, 2014 оны удаа дараагийн шаардлагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарч байсан. Мөн галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй учраас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргуулахаар газар дээр нь ажиллаж байна.

-НМХГ-аас үйл ажиллагааг нь зогсоох гурван удаагийн шийдвэр гарсан байхад өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоогүй шалтгаан юу вэ?

-НМХГ,  Нийслэлийн Өмчийн ашиглалтын газар, Онцгой байдлын газраас удаа дараа шаардлага тавьсаар ирсэн. Тухайлбал, ажлын байрыг эрүүл стандартад нийцсэн байх шаардлагыг өнгөрөгч сард хүртэл тавьсан. Гэтэл түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байр бий болгож чадахгүй өнөөдрийг хүрч байна. Үйл ажиллагааг нь зогсооно гэхээр олуулаа нийлж өргөдөл гомдол, гаргаж өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй объектийн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаж байна.

-Жилд хотын төсөвт хэчнээн төгрөг бүрдүүлдэг вэ?

-Хотын төсөвт орлого оруулаад сүйд болдоггүй. Улаанбаатар хотын төсвөөс жилдээ 450 сая орчим төгрөг гаргадаг. Буцаагаад 500 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлдэг.

-Үндсэн 30 түрээслэгч байдгаас цаашаа дамнан 200 хүнд түрээсэлдэг гэсэн мэдээлэл бий?

-Ер нь бол Өмч ашиглалтын удирдлагын газраас 30 иргэнтэй гэрээ байгуулсан. Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоолоор түрээсийн үнийн доод хязгаарыг тогтоож, 1м2-ыг нь 9-10 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Гэтэл 30 түрээслэгч цаашаа дам түрээсээр 200 гаруй хүнд давхар түрээсэлдэг.

-Үйл ажиллагааг нь зогсоолоо гэхэд түрээслэгчдийн ажлын байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Аюултай, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байхад иргэдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллах орчныг хангах үүднээс ямар ч байсан эхнээс нь үйл ажиллагааг нь зогсооно. Одоо энэ байшинг тордлоо ч тордлого авахгүй.

-Цаашид урт цагааныг нураах уу?

-Нураах гээд байгаа юм биш. Үйл ажиллагааг нь зогсоогоод хууль бус орлого олдог асуудлыг эхний ээлжидн болиулна. Өмч хөрөнгөтэй холбоотой нураах шинэчлэх үйл ажиллагаа нь НИТХ-ын бүрэн эрхэд байдаг асуудал.

Түрээслэгчдийн зүгээс ажлын байраа алдахад хүрч буйдаа бухимдалтай байгаагаа хэллээ. Тэд засвар хийх хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн боловч хариу өгдөггүй гэсэн юм.

ЯДАРСАН ИРГЭДЭЭ ГУДАМЖИНД ХӨӨЖ ГАРГААД БАЙРЫГ НЬ НУРААДАГ ЗАДАРСАН ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

Урт цагаан хөгжлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар “Засгийн газар өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 418 дугаар тогтоолоор ахуй үйлчилгээг хөгжүүлэх тухай шийдвэр гарсан. Тэр тогтоолын дагуу ахуй үйлчилгээний байр байдлыг сайжруулах тухай тодорхой заалтууд орсон. Энэ заалтуудын эсрэг үйл ажиллагааг шууд явуулахаар энэ байрыг буулгана гэдэг шийдвэр гарч байгаа. Ядарсан иргэдээ гудамжинд хөөж гаргаад, байрыг нь нураадаг задарсан төр байж болохгүй. Урт цагаанд нь 30 түрээслэгч иргэдийг ажлын байраар хангаж, нийслэлийн иргэдэд үйлчилж байна. С.Амарсайхан хотын дарга болсноор Урт цагааны түрээсийн үнийг хоёр дахин нэмсэн. Энэ мэтээр түрээслэгчдэд төрөөс байнгын дарамт учруулж байна. Хэлэлцээрийн ширээнд сууж чадахгүй байна. Бид засвар үйлчилгээ, гадна талыг хариуцья гэсэн бичиг өгсөн. Гэтэл хариуд нь та нар засвар үйлчилгээ хийхгүй гэж хэлсэн. Түрээслэгчдийг чөлөөлчхөөр бүх юм сайхан болохгүй. Урт цагааныг нураах нь сонгуулийн мөнгөө босгох гэж байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Түрээслэгчид энэ байрыг хуучнаар нь байлгах хүсэл зорилго байхгүй шүү дээ” гэв.

АЖЛЫН БАЙРАА АЛДМААРГҮЙ  БАЙНА

Түрээслэгч Д.Лхагважав “Би урт цагаанд оёдлын үйлчилгээ эрхлээд 20 жил болж байна. Ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ганц төв улсын хэмжээнд урт цагаан л байна. 40 мянгатын барилга гэхэд 60, 70 жил засвар хийгээгүй ч байсаар л байна. Миний мэдэхийн арван хэдэн жил гадна талдаа засвар хийгээгүй. Хамгийн анх түрээсийн төлбөр 75 мянган төгрөгөөс эхэлж байсан. Одоо доод тал нь 180-200 мянган төгрөгийн түрээстэй. Дархчууд түрээсэндээ 350 мянгыг төлдөг.

Үйл ажиллагааг нь зогсоолоо гэхэд бидний эрх ашгийг бодолцох ёстой. Бидэнд боломжийг нь өгөөд та нар засвар үйлчилгээ хий гэвэл бид амьдралаа залгуулж яваа хүмүүс учраас засвар хийнэ. Гэтэл мэдэгдсэн юм байхгүй шууд үйл ажилллагааг нь хаана гэж байна. Бидэнд ажлын байр хэрэгтэй. Зохих хэмжээний түрээс мөнгөө төлөөд явж байхад төрөөс баталгаатай ажлын байр хүсч байна” гэлээ.

НУРААЛАА ГЭХЭД ГЭРЭЭ БАЙГУУЛААД ЭРГЭЭД АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ

Түрээслэгч Х.Гантулга “Бидэнд нураах гэж байгаа талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй. Хүмүүсийн ярьснаар сонгуулийн өмнө дарга нар газрыг нь авахаар улайрч байна. Маш олон үйлдвэрлэгч энд үйл ажиллагаа явуулж байна. Миний ард 5-6 хүн ажилладаг байх жишээтэй. Дарга нар биднийг юман чинээ бодохгүй байна. Би 22 дахь жилдээ түрээс төлж үйл ажиллагаа эрхэлж байгаа. Улсаас би юу ч гуйж аваагүй. Хөдөлмөрлөж байгаа бидэнд мэдээлэл өгөхгүй цаагуураа буулгах юм яриад байж болох уу.

Бидэнтэй гэрээ хийхгүй бол эндээс гарахгүй. Нураалаа гэхэд гэрээ байгуулаад эргээд ажлын байраар хангах хэрэгтэй. Энэ улсад ахуй үйлчилгээний салбар байх хэрэгтэй. Тэгэхээр бид үүнийг эсэргүүцнэ. Би гэхэд сард 360 мянган төгрөг төлдөг. Ямар ч шаардлага ирүүлээгүй байж биднийг тэвдүүлж нийгэмд худлаа мэдээлэл тарааж байна” гэсэн тайлбарыг өгөв.

Урт цагааны бодит байдлыг хүргэхэд ийм байна.

Хотынхоо өнгө үзэмж, иргэдийн эрүүл аюулгүй орчныг бодсон ч тэр 60 жилийн настай урт цагааныг буулгаж, шинээр дахин барих шаардлагатай болсон ч ахуйн үйлчилгээ үзүүлэгч түрээслэгчдийг эргэн энэ төвд ажиллах боломжоор хангах нь нийслэлийн 500 мянга шахам иргэнд үйлчилдэг үйлчилгээг авч үлдэх боломж юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

103 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-13 122.201.21.93

энэнээс доор байр байж байдаг урт цагааныг авч мөнгө босогох арга Түрээслэгч нартай дамлан түрээслэхийн оронд баялаг бүтээж байгаа 200 түрээслэгчтэй нийслэл шууд гэрээ хийгээд арчилж тордоод явахад 40 50 мянгатын байрнаас доор биш шүү

Avatar

Дд 2020-02-13 122.201.22.185

Муудаад ашиглах өоломжгүй, инженерийн шугам сүлжээ нь болохгүй болсон барилгыг хаахаас өөр яах вм вэ. Хүний амь эрсдвэл энэ нөхдүүд төлж чадахуу. Буулгах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2020-02-13 103.229.120.132

Үнэхээр муудаад нурах нь тодорхой гэж мэргэжлийн байгууллагаас тогтоосон бол нураах хэрэгтэй, нурж өчнөөн хүн чад хийчихвэл яана, харин эдгээр хүмүүст аль нэг газарт ажлын байр гаргаж өгөх талаар нийслэлийн удирдлага хичээвэл шийдэл олж болох байх.

Avatar

Хүннү 2020-02-13 202.179.24.136

Нураах хэрэгтэй тэгээд Ванфужин шиг АЖ худалдааны төв болго.

Avatar

Зочин 2020-02-13 64.53.234.130

gazariig ni hen tsavchih gej baigaan bol?

Avatar

Ono. 2020-02-13 192.82.74.108

Ix l sejigtei bn.neg l ix nuraax ni zuv gesen uls.

Avatar

зочин 2020-02-13 202.179.26.176

УУЛ НЬ ЭНД БҮХ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙДАГ НЬ САЙХАН. ДААНЧ БАРИЛГА НЬ ДЭНДҮҮ МУУХАЙ БОЛСОН БАЙНАЛЭЭ. ХЭТ ОЛОН ДАВХАР БИШ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭЭР БАРЬВАЛ ЗҮГЭЭР. ЗАГВАР НЬ ХУУЧИНТАЙ НЬ ТӨСТЭЙ БАЙЖ БОЛОХ Л ЮМ.

Avatar

mongol 2020-02-13 193.91.98.156

nuraah heregtei Aliin bolgon Yadarsan ard tumen gej hudlaa orilohov dee goe baishin bariul daraa ni tendee davhar tureesgui ajliin bair av Hamgiin gol ni gereegee sain hii ergeed zaaval ajiliin bairtaigaa boloh nohtsoliig sain hii

Avatar

Зочин 2020-02-13 103.57.95.77

Нураагаад оронд нь урлагын музей узэсгэлэн ресторан аялал жуулчлалын шинэ тев барих нь зев одоо бол тэнд дандаа сайн дурын сулхан луйварчын уур болсон дампуу хумуусын едер енжуулэх газар байдаг

Avatar

Зочин 2020-02-13 66.181.180.190

Нураагаад орчин уеийн шинэ загварын барилга барих нь зов. Ашиглалтын шаардлага хангахгуй, онго узэмжгуй ийм барилга хотын товд хэрэггуй.

Avatar

Зочин 2020-02-13 66.181.185.68

БАС ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ҮЙЛДВЭРИЙН ЦАГААН ХААЛГЫГ БУУЛГУУЛАХГҮЙ ГЭЖ ТЭМЦЭЖ БАЙСАН. ОДОО УРТ ЦАГААНЫГ БАС БУУЛГУУЛАХГҮЙ. ЭДНИЙ ҮГЭЭР БОЛДОГ ЯАЦАН ЗАСАГ ЗАХИРГАА ВЭ. МУУСАЙН ТҮЦ-НҮҮДЭД ЭРХ МЭДЭЛ, ЭР ЧАДЛААН ГАЙХУУЛАХААС ХЭТРЭХГҮЙ ДАРГА НАР ЮМАА ДАА.

Avatar

Зочин 2020-02-13 182.16.234.26

Нураах нь зөв. Буурин дээр нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барих. Үнэхээр байшин барилга гэвэл музей л зөвхөн байж болох юм

Avatar

Зочин 2020-02-13 182.16.234.26

Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэр гарсан бол нураах нь зөв шүүдээ. Харин буурин дээр нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барих. Байшин барилга шинээр барих шаардлагагүй

Avatar

Зочин 2020-02-13 66.181.181.61

Удахгүй нураах байх харин авч том байшин барих бол? Том хуйвалдаан болоод өнгөрсөн бололтой

Avatar

Зочин 2020-02-13 202.126.89.214

Оргилын Ганбаатарт өгөө. Тэр гишүүн маш гоё молл барих болно. Хотын төвд байгаа жорлонгуудыг нураах цаг болсон. Маш яаралтай маргааш ч хамаагүй нуоаё.

Avatar

зочин 2020-02-13 66.181.184.197

бохир заваан энэ газраас ямар ч өвчин гарч мэднэ нураах нь зөв өө

Avatar

Зочин 2020-02-13 192.82.73.130

Ер нь шинэхэн цогцолбор барилга бүр л доороо дэлгүүр захтай байдаг нь бүр улиг болоод байгаа шүү.

Avatar

Зочин 2020-02-13 192.82.73.130

Хэн нэгэн луйварчин нь, эсвэл бүлэг луйварчид байршил сайтай газарт нь шунаж, тэдэнд энэ газрыг суллаж өгөөд сонгуулийн мөнгөө ч нам бүлэглэл энэ тэр нь гаргаж авах гэж байгаа, гэсэн онош ч зөв байх. Яг сонгуулийн жилд ингэж байгаа нь тохиолдол биш байх. Гээд одоо яахав дээ, даанч хуучирсан, үзэмжгүй, бараан дурсамжтай муухай барилга. Харин шинэ барилга дотор оо ахуй үйлчилгээний нэн шинэлэг зай талбайг тохижуулж, зохистой ханшаар түрээслэх нь шударга ёсонд нийцнэ.

Avatar

Зочин 2020-02-13 182.160.1.177

Garahgui udaad baival shine barilga chin bosohgui udaal bnashuu. Anh shaardlaga uguhud n garaad ugsun bol udiid ali hedii shine barilgad n ezen suutsan baih baisan um. Zoruudelj baigaad shine barilgaa ch aldavdaa.

Avatar

zochin 2020-02-13 122.201.23.84

Нураах нь зөв. Хотын төвд маш муухай балгас болсон барилга хотын өнгө үзэмжийг гутааж байна. Харин нураагаад шинэ барилга барихаар энэ түрээслэгчид нь орно биз

Avatar

зөвөө 2020-02-13 66.181.187.86

нураах нь зөв

Avatar

Зочин 2020-02-13 103.212.119.239

ХЭН гэгч том нь авах гээд л зогсоо зайгүй ийм пиар хийгээд эхлэв. Шунал нь барагддаггүй өирд мэт хогнууд шүү

Avatar

Билэг 2020-02-13 59.153.114.210

хурдан нураа. Дотор нь байгаа хүмүүс өөрсдөө асуудлаа шийдэх хэрэгтэй. Юм л бол үхлээ хатлаа гэхээ болиоч. Нийтийн эрх ашиг гэж байнаа хөө. Хувийн өчүүхэн эрх ашиг бол яршиг л байна. Шийдвэрээ хурдан гаргаач.

Avatar

Зочин 2020-02-13 202.9.46.27

Зөв нураах хэрэгтэй. Яг хотын төвд балгас шиг барилга гадуур дотуур нь баахан архичид цугласан муухай газар. Хэдхэн хүний ажлын байрны төлөө нийтийн эрх ашгийг хохироож болохгүй. Харин шинээр барих барилгад эсвэл өөр газар тэдэнд ажлын байр олж өгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Манай монголчуудын "тэгээд би яах юм" гэдэг тэнэг үзлээс болж улс орон урагш биш хойш алхсаар.

Avatar

Зочин 2020-02-13 202.9.46.150

Zuv zuv. Iim bolson gazar zasvar khiikhed barag bair barikh mungu orno.

Avatar

Зочин 2020-02-13 103.212.117.190

дунд нь давхар түрээслүүлдэг хувалзнаас салах хэрэгтэй

Avatar

erdene 2020-02-13 66.181.161.27

эрдэнэ
нурахааргүй музейн байшинг хөгцөрсөн нурна гээд буулгахын оронд УБ хотын гэр гээч сууцыг байшин болгомоор байна. Салхинд хийсч нурна, усанд урсана, галд хормын дотор шатна, бороонд норно, чийгэнд илжирнэ, өвөл гал түлэхгүй 10 цаг болоход хөлдөөж а**а, гадна орчны дуу чимээ их гээд тоочоод байвал мэргэжлийн хяналтын хүн амьдрах эрүүл ахуйн бүх стандартанд үл нийцнэ. 21-р зуун гарчаад байхад Европын майхнаас ялгаагүй нүүдлийн зориулалттай энэ болхи сууцнуудаа буулгая

Avatar

Зочин 2020-02-13 66.181.161.27

Нурахааргүй музейн болон энэ мэтийн байшинг хөгцөрсөн нурна гээд буулгахын оронд УБ хотын гэр гээч сууцыг байшин болгомоор байна. Салхинд хийсч нурна, усанд урсана, галд хормын дотор шатна, бороонд норно, чийгэнд илжирнэ, өвөл гал түлэхгүй 10 цаг болоход хөлдөөж а**а, гадна орчны дуу чимээ их, мэргэжлийн хяналтын хүн амьдрах бүх стандартанд үл нийцнэ. 21-р зуун гарчаад байхад Европын майхнаас ялгаагүй нүүдлийн зориулалттай энэ болхи сууцнуудаа буулгая

Avatar

Зочин 2020-02-13 49.0.218.33

Нураах тухай олон дахин мхег шаардлага өгсөн байхад яагаад эсэргүүцээд бнаа. Гарахгүй нүүхгүй гээд байгаа хүмүүс нь байж л байг л дээ. Барилга нурсаны дараа олон оршуулганы ажил явдал болох байхаа. Ухамсаргүй хүмүүс бнаа. Яагаад нурах гэж байна гээд хэлээд олон дахин анхааруулаад байхад эсэргүүцээд бнаа. Монгол хүмүүс бна даа хэл амаа ололцоод аятайхан аль аль талдаа тохирсон шийдвэр гаргацгааяаа.

Avatar

Зочин 2020-02-13 49.0.149.20

х***а ЦАРАЙТАЙ ЦЭНДБААТАР МЭТИЙН ХУДЛАА УЛС ТӨРЖСӨН НӨХДҮҮДИЙГ САЙНШАЛГАХ ХЭРЭГТЭЙ НИИСЛЭЛДЭЭ 50-иад ОНЫ НУРЖ ХЭМХЭРЧ ХОГ ШОРООНД ДАРАГДСАН ЖИНХЭНЭ КОР-ВИРУС ГАРЧ МЭДЭХЭЭР ГАЗРЫГ НУРААХ НЬ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ АРД ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ УЛС ТӨРЖСӨН ХУЛГАЙЧУУДЫН ГАР ХӨЛ ХЭЛ БОЛОГЧ НАРТ Ч АЛС НЬ УГ НЬ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БНА ЦЭНДБААТАР МЭТЭЭ

Avatar

зочин 2020-02-13 202.9.46.238

Энэ асуудлыг одоо нэг цэгцлэх цаг нь болсон. Аль юм болгонд улс төрийн өнцгөөр хандаж, цаад эдэнэсийн чулууны, хулгайн болон хууль бус түүхийн үнэт зүйлсийн найма, мөнгө угаалт явагдаж байдаг тухай хэн хүнгүй ярьж байдаг.Одоо хаана хаанаа чөлөөт"зах зээлийн" гэдэг яриа, ойлголтоо зогсоох цаг нь болсон юм даа. үйл ажиллагааг нь зогсоож, цаг үетэйгээ нийцсэн шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй.

Avatar

zr70 2020-02-13 64.119.26.160

ENENIIG HARINE HURAA ODOO BOLHOO SHINE ORCHIND AJILLAMAAR BAINA SHUU…OVOO HEDEN JIL OVOO HEDEN YUM OLLOO………………….

Avatar

BOLD 2020-02-13 66.181.186.159

BUH HULGAAN BARAA URT TSAGAAND ZARAGDDAG.ALT MUNGU EEMEG BUGJ

Avatar

Зочин 2020-02-13 202.131.239.170

нураагаад байранд нь мод тарих хэрэгтэй одоо хотод байшин шиг хэрэггүй юм алга

Avatar

Иргэн 2020-02-13 64.119.21.254

Нураах бол зүгээр сайхан талбай болгоодзасаж нзалбал зүгээр Харинмзэсах бол ягодоогийн фасэд хэлбэрийгхөдгалж үлдээх хэрэгтэй Харин нураагааад өндбр байшн барих хэн нжгэнд бар ресторан байгуулахаар зарах бол буруу

Avatar

Зочин 2020-02-13 203.98.76.9

Нураахаасаа өмнө ижил үйлчилгээ авч байх барилгыг нь бариад эдгээр үйлчилгээг нь оруулаад дараа нь нураах асуудлаа ярих хэрэгтэй . Энэ Амарсайхан ер нь хотыг удирдаж чадахгүй байна шүү дээ. Гаргаж байгаа шийдвэрүүд нь хотыг хөгжүүлэх биш ард иргэдийн эсрэг шийдвэр гаргаж байх юм. Энэ нь хотын бүсчилсэн шийдвэр гаргахтай ижил Ерөнхий сайд дээр очиж унах л юм байна даа.

Avatar

Зочин 2020-02-13 103.14.38.134

Хятадаас барилгачин ирэхгүй мартсан байна. Хятадууд вирустэй тул хилээр оруулахгүй.

Avatar

Зочин 2020-02-13 103.26.195.39

Түрээслэчидтэй гэрээ хийгээд УРТ ЦАГААНыг нурааж шинээр барих нь зөв.. Дундаас нь давхар түрээсэлдэг луйварчдыг зайлуулах хэрэгтэй. Шинээр өндөр, өргөн болгоод баривал улам л олон хүн ажлын байртай болох билээ.

Avatar

Зочин 2020-02-13 202.55.184.253

ИЙМ ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧ ГЭЖ БАЙХ АА. ХОТЫН ТӨВД ӨНГӨ ҮЗЭМЖ МУУТАЙ, НУРАХ ШАХСАН БАРИЛГА БАЙЖ БОЛОХ УУ? НУРААХГҮЙ БОЛОХООР НУРААГААЧ, ЭНД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД ХҮН ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ, ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ДАРЖ БАЙНА ГЭЖ ЭРГҮҮТНЭ, НУРААГААД ДОТРООС НЬ ХҮМҮҮСИЙГ ГАРГАХ ГЭХЭЭР БАС ХҮМҮҮСИЙН АЖЛЫН БАЙРЫГ БУЛААЖ БАЙНА, ЯДАРСАН ХҮМҮҮСИЙГ ХААШАА ЯВ ГЭЭВ ГЭЭД Л ДОНГИОРЧ ӨГӨХ ЮМ АА. ТЭГЭЭД ЯГ ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧ ЭЭ?

Avatar

Зочин 2020-02-13 183.81.171.2

Setguulch ni asuudlaa sudalsan yum bol garchigaa ch gesen zov ogchoosei

Avatar

Зочин 2020-02-13 43.242.242.59

АН дэндүү жаахан сэтгэдэг болждээ. Ирэх сонгуульд МАН-д бид саналаа өгч одоогийн хийж байгаа ажлыг нь дуусганаа

Avatar

Зочин 2020-02-13 43.242.242.59

Энэ заваан барилгыг даруй нураах хэрэгтэй. Битгий төрийн ажилд саад тээг болоод байна. Ингэж улстөр хийдэггүй байх.Одоогийн засгийн газраас явуулж байгаа бүхий л ажлыг харлуулах сөрөг суртчилгааг улстөрийн сөрөг хүчин хийж байгаа нь дэндүү арчаагүй юм. Мөн МАНАН-гийн сайт та нар болио, улс орныхоо эрх ашгийг 1-д тавьж байл даа, хөгийн юмаа

Avatar

Зочин 2020-02-13 103.14.38.134

Хятад барилгачин монголд орж ирэх аргагүй. Хятад барилгачин үхлийн хар вирус тараах тул хилээр оруулахгүй. Барилгын салбар зогсох болсон.

Avatar

Ganaa 2020-02-13 202.126.89.236

Хурдан хүчээр гаргаад шинэ барилгаа бариг л дээ.

Avatar

byar 2020-02-13 66.181.166.30

turd iim turliin umch baih yamarch shaardlaga baihgui, 450 tug zaraad 500 tug oldog ,50 tug nii ashigtai hahah, turiin umchiig heden darga nar tureeslej avaad tsaash yadarsan irgeddee nemj tureesledeg odoo bolno, tur zasag irgeddee iim baishin tureesledeg baij bolohgui ee.Naad baishingaa nuraagaad gazar deer ni huuhed zaluuchuudad zoriulsan hugjliin tuv baiguulaa, sport, science, IT, business chigleleer.

Avatar

naagi 2020-02-13 122.201.23.84

Улаанбаатар хотын төвд, бүр Жуулчны гудамжинд ийм муухай, бохир, үзэмжгүй барилга байх нь угаасаа буруу. Нураагаад сайхан шинэ барилга бариад түээслэгч нартаа түрээслүүлнэ биз

Avatar

Иргэн 2020-02-13 202.9.40.171

хурдан нураагаад шинээр бариад өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-13 192.82.74.204

Ene chin ulaanbaatar hotiin tuuhen oi sanamjuudiin 1 yum shuu. Anhnii ulsiin bish horshoolliin hurunguur bosgoson barilga. Huviin umch gej suraggui baihad shuu. Tuhain uedee orchin ueiin zagvartai. Uran barilgiin dursgal

Avatar

1 2020-02-13 119.40.103.6

Төр төмөр нүүрээ харуулаа

Avatar

zochin 2020-02-13 150.129.142.168

NURAA NURAA BAS DAKHIN NURAA IIM BALGAS BOLSON YUMAN DOTOR BAYNA GEED ORILOOD BAYNAA , ORKUUD , ezen ni yumaa medej ereg ni usaa khashdag yum

Avatar

Зочин 2020-02-13 103.229.122.151

Ulaanbaatariin tuvd zavaarsan gazriig nuraakh kheregtei!

Avatar

Зочин 2020-02-13 192.82.73.95

Тэгвэл нуранганд дарагдаад үх үх. Битгий онцгойг дуудаарай даа.

Avatar

зочин 2020-02-13 182.160.36.228

нураад өчнөөн хүн дарагдвал яана. ядарсныг нурж бгаа байшин ялгахгүй. угаас нураах цаг н болсон

Avatar

Зочин 2020-02-13 66.181.189.101

Нураагаад үйлчилгээний барилга бариад түрээслэгч нарыг оружлсан нь лээр биз дээ хэзээ нэгэн цагт нураах л байх ингээд нооройгоод Цэндбаатар гэлэг хүнийг тэжээгээд л байх нь утгаггүй биз дээ өөрийгөө л болсон увайгүй амьтан бэ

Avatar

зочин 2020-02-13 64.119.17.174

daruulj uhvel tur arga hemjee avsangui geed bas oriloh u, butsaaj ajliin bairaa hadgalah geree hiigeed turiin ajliig hiilge ta nart heregtei

Avatar

Иргэн 2020-02-13 192.82.74.45

ЗӨВ. Төр харин ядарсан хүмүүсийг харж үзэж нурах аюултай барилгыг буулгах гэж байгаа юм биш үү? Нураад унасан хойно нь бас төрөөс мөнгө нэхэх үү? Төрийн мөнгө гэж байхгүй. Ард түмний татварын мөнгө. Хэдэн нөхдийн хэл ам хийснээр гаргасан шийдвэрээсээ буцдагаа болих хэрэгтэй.

Avatar

зочин 2020-02-13 150.129.141.55

Хөгжихийн тулд ТӨР мэдэх юмаа мэдэх ёстой? Манайханд юм юман дээр л гоншигнож, хуучинтайгаа зууралдах сэтгэлгээний хоцрогдолтой хүмүүс мэр сэр байдаг, төрийн ажилд бүү саад хий??

Avatar

Зочин 2020-02-13 202.179.25.119

Хотын даргын шийдвэр зөв. Хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэдэн хүний хувийн эрх ашигт үйлчилж болохгүй. Хотын өнгө үзэмжинд нийцсэн барилга баөрих ёстой.

Avatar

Иргэн 2020-02-13 202.21.118.138

Хот энэ асуудалд тууштай хандах хэрэгтэй, шинэ барилга барих нь зөв, газрыг нь битгий дуудлага худалдаанд оруулчихаарай, хотын өмч байг

Avatar

Зочин 2020-02-13 150.129.141.55

Хөгжихийн тулд төр шийдэх ёстой зүйлээ шийдэх хэрэгтэй, манайхан юм юман дээр гоншигнож, хуучинтайгаа зууралдсаар байхуу???

Avatar

Зочин 2020-02-13 103.80.211.50

Tegeed daruulaad uhtsgeevel ter l bizde daragdaj uhsen hoino n hel amgui saihan barilga barchihaya guitse!

Avatar

ИРГЭН 2020-02-13 202.9.46.150

балгас болсон байшинг нураах нь зөв. ядаж л хотын өгнө үзэмжийг гутааж бна. харин шинэ барих байрандаа энэ хүмүүст ажлын байрыг нь гаргаж өг.

Avatar

Иргэн 2020-02-13 64.119.17.80

Ядарсан ч биш байхаа. Сайхан барилга барихаар нь эргээд орцгооно биз дээ. Ямар аймаар нөхцөл байдалд ажиллаж байгаагаа та нар мэдэж л байгаа биз дээ.

Avatar

zochin 2020-02-13 122.201.23.84

Нурааж, орчин үеийн үйлчилгээний тохь, тух хангасан сайхан барилга барих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-13 64.119.24.120

ЯДАРСАН БИШ ЭЭ.

Avatar

НАМСРАЙ 2020-02-13 103.240.241.110

ТОГ УСЫГ НЬ ЯАРАЛТАЙ ТАСДААД ХӨӨЖ ГАРГА? 30ГЭР БҮЛ Л 1МК2-Г 300МЯНГААР ТҮЭЭСЛЭЭД 5НЫ1Г УЛСАД ӨГЧИХӨӨД ЯДАРСАН ХҮМҮҮС ШУЛДАГ ГАЗАР Ш ТЭЭ? ШАДАВ НЬ АВНА ГОТОВ НЬ АВНА УУ? ДУУДЛАГААР ЗАР

Avatar

Зочин 2020-02-13 185.220.100.253

Ажилчид ядуучууд байж болно наад байрны чинь жинэхэн эзэн ёстой баян гахай буй

Avatar

Урт цагаан хөгжлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар 2020-02-13 103.111.68.3

Урт цагаан хөгжлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар: нураах нь зөв.

Avatar

Ирээдүйн хүүхдүүд 2020-02-13 122.201.31.101

Сайхан сургууль цэцэрлэг хүүхэд залуусын цогцолбор барьсан дээр хүүхэд залуучууд хий дэмий рс цагаа өнгөрөөж байна Үр хойч үеэ бодоод үр ашигтай ирээдүйтэй хотын төвд цогцолбортой нэн сайн зөв шийдэл шүү

Avatar

Зочин 2020-02-13 66.181.161.13

Ter Har Chonot iin zahiral geed aimaar uvuu tend ashig hiideg geher l shuud nuraamaar boldog

Avatar

Зочин 2020-02-13 182.160.35.228

Хөдөөны хүмүүсын орогнор баыр алт хууль бусаар угаагч нарын орогнох байр шдээ диилэхүүү

Avatar

Зочин 2020-02-13 103.229.121.42

Бидэнд бие биеэндээ эрхэлж байх зав алга.Улаанбаатар хотын иргэн мөн бол 21 р зуунд бид ингэж амьдраад баймааргүй байна.Нураагаад сайхан шинэ үйлдвэр үйлчилгээний төв барья! Дэмжиж байна .Цөөн тооны иргэдийн эрх ашигт нийцүүлнэ гэж юу байдагюм.Улаанбаатар хотын дарга захирамж тушаалаа гаргаад буулган уу? АХ ын 100 жилээр шинэ байртай жуулчид сонирхох юмтай болгох бус уу?

Avatar

бодлын хулгайч 2020-02-13 66.181.167.53

ЯДАРСАН ИРГЭДЭЭ ГУДАМЖИНД ХӨӨЖ ГАРГААД БАЙРЫГ НЬ НУРААДАГ ЗАДАРСАН ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ-ГЭЖ гүйцэтгэх захирал С.Цэндбаатар ЯРЬЖ БАЙНА. ҮГҮЙ ШҮҮ. ТЭР ОРЛОГОО АЛДАХААС АЙЖ БАЙНА. ХҮНИЙ АМЬ ТҮҮНД ХАМААГҮЙ ГЭЖ ҮҮ. ОЛОН ТҮМНИЙГ БИТГИЙ ТУРХИРААД БАЙ. ТЭДНИЙГ ДАРУУЛААД ҮХВЭЛ ЧИ ХАРИУЦАХ ЮМ УУ.

Avatar

бодлын хулгайч 2020-02-13 66.181.167.53

ЯДАРСАНАА ХӨӨЖ БАЙГАА ЮМ ОГТООС БИШ. НЭГ ӨДӨР НУРААД ХЭН НЭГЭН ҮХВЭЛ ТА НАР ЮУ ГЭХЭВ. ЭРТХЭН АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ЯАСИЙН ГЭЭД БӨӨН ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛНА БИЗ ДЭЭ. НЭГ Ч УДАА ИХ ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ БАРИЛГА ОДОО ГАРЫН АЯ ДААХАА ӨНГӨРСӨН. АМЬД ХҮН АРГАТАЙ.

Avatar

Зочин 2020-02-13 202.9.46.51

Нураах ёстой бол нураалгүй яахав!

Avatar

Зочин 2020-02-13 66.181.165.91

Нураах хэрэгтэй, харин ч оройтож байна,Энэ хүмүүсийн эрх ашиг бусад хүмүүсийн эрх ашгаар хязгаарлагдана гэж мэдэх үү

Avatar

Зочин 2020-02-13 185.253.121.7

ЭНЭ САЙТ АН НАМЫН ЗАХИАЛГААР ТҮРЭЭСЛЭГДИЙГ ТУРХИРАХ ЗАХИАЛГА АВЧЭЭ. Х20ДАРХАН 20Д ОЁДОЛЧИН ГУТАЛЧИН БАЙГААС БУСАД ХООЛНЫ ГАЗАР ДЭЛГҮҮР ЛОМБАРД Ш ТЭЭ УЛСАД ТАТВАР Ч ТӨЛӨХГҮЙ ХЭСЭГ АРХИЧИД

Avatar

Иргэн 2020-02-13 202.126.89.209

Заа больж үз сэтгүүлчээ, нураах хэрэгтэй!!!

Avatar

Chiuluun 2020-02-13 202.55.188.82

Shine orchin ueiiin uichilgee kheregtei bna

Avatar

Zochin 2020-02-13 202.4.248.67

Нураах хэрэгтэй. Нураагаад маш гоё худалдааны гудамж барих хэрэгтэй.

Avatar

erka 2020-02-13 103.111.68.3

Энэ арай хэтэрнээ нураагаад өөр аятайхан барилга барьж хотын нүүр царайг өөрчлөх хэрэгтэй тэгэхгүй бол арай ичмээр байгаа шүү

Avatar

Зочин 2020-02-13 66.181.169.108

Урт цагаан нээрээ арай л дэндүү муухай заваан орчин бүрдүүлдэг газар шүү дээ. Нураах нь зөв.

Avatar

Зочин 2020-02-13 124.158.109.140

Урт заваан гэдэг нэр таарна

Avatar

Зочин 2020-02-13 119.40.100.66

тэр 30 хүн чинь нөгөө 30 гэр бүл арай бас биш байгаа даа

Avatar

Зочин 2020-02-13 103.142.76.8

Сэтгүүлч та захиалгын юм бичихээ боль. Чи ийм орчинд амьдарч амьдарч чадах уу. Ажлыг хийлгэх талаас нь бичээч мөнгөний юм бидэг нохой байна шдээ.

Avatar

Зочин 2020-02-13 202.126.89.44

ЭНД НЬ БАЙЛГАЖ БАЙГААД ГАЗАР ДОРГИХОД НУРЖ, ДАРУУЛЖ ҮХҮҮЛЭХ НЬ ДЭЭР ҮҮ??? ШАЗАР ЖООХОН ЧИЧИРДЭГ, БАЙШИН НЬ НУРДАГ, ӨНӨӨ ЯДАРСАН ЮМНУУД НЬ ҮХДЭГ, ТЭР ҮЕД СЭТГҮҮЛЧИНЦЭР НЬ "ЭРТХЭН ЗОГСООЖ АРГА ХЭМЖЭЭ АВСАНГҮЙ" ГЭЭД ХУЦАЖ ӨГНӨ БИЗДЭЭ!!! ТЭНЭГ СЭТГҮҮЛЧИНЦЭР!!!

Avatar

Зочин 2020-02-13 202.21.117.194

Нураах хэрэгтэй. Муу барилга нурж хүн амьтан үхэж үрэгдвэл яана. Нураахыг дэмжиж байна. Хэдэн түрээслэгч нараас болоод ийм өнгө зүстэй сэжгийн барилга хотын төвд байх ёсгүй. Энэ Цэндбаатар гэдэг хар царайтай нөхөр ер нь дандаа төрийн эсрэг юм ярьж явдаг. Үззэл бодлоо илэрхийлж болно ийм муйхар тэнэг байж болохгүй ээ. Ах хүүгийн үг үнэгүй болсон гэдгийг ухаар мэдрэмжтэй бай гэж захия даа

Avatar

Зочин 2020-02-13 202.9.47.26

нуруугачээ

Avatar

Зочин 2020-02-13 64.119.21.52

Хамгийн бохир орчинтой, ашиглалтын шаардлага хангахгүй объект шууд нураах хэрэгтэй оронд нь шинээр байр барьж тохитой орчинд түрээслэгч нарыг оруулсан дээр!

Avatar

Зочин 2020-02-13 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597

Avatar

Зочин 2020-02-13 192.82.75.170

Нураах нь зөв, үе дамжсан хужааагийн үүр уурхай

Avatar

Зочин 2020-02-13 202.126.88.128

өт баас шээсэндэ баригдсан газар , хурдан нурааж шил толь болсон гэрэл гэгээтэй саруул гой барилга бариарай

Avatar

Medehgui 2020-02-13 98.253.30.34

Enenees tsaadah uuh tuuhteig m nuraaj haychihaad uhsendee urt tsagaaniig hairlaad bailgaad bdg bnaa

Avatar

Gg 2020-02-13 202.55.188.89

Архичдын үүр брлсон газрыг нурааж сайхан шинэ өндөр байшин барих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-13 43.228.131.45

Урт цагааныг нурааж хэрэггүй байж л байг?? ямар бизнес гараад ирэв?? Дотор нь байгаа энэ олон хүнээ яах юм бэ???

Avatar

зочин 2020-02-13 202.9.46.61

Зүгээр л зайл

Avatar

зочин 2020-02-13 139.5.216.178

нураагаад жуулчны гудамжиндаа гэгээ нэмсэн барилга босгох хэрэгтэй

Avatar

УБ иргэн 2020-02-13 103.26.195.252

Эзэн нь юмаа мэднэ Нураагаад шинээр барь

Avatar

Зочин 2020-02-13 103.212.118.72

Урт цагаанд гал, цахилгааны ослоор хүн эрсдвэл төр хариуцлага хүлээнэ. Эзэн нь юмаа мэдээд хурдан нураах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-13 180.149.93.14

БАЙГАЛЫН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААСАН ЮМ ЧИНЬ , НУРААХ ХЭРЭГЭЙ

Avatar

zochin 2020-02-13 122.201.23.84

Нурааж шинэ дизайнтай урт цагаан гэдэг нэрийг нь хэвээр үлдээсэн бүх тбрлийн үйлчмлгээтэй барилгыг барих хэрэгтэй. Давхар түрээсийг хатуу хориглох нь зүйтэй. Хэрвээ түрээслэгч давхар түрээсэлбэл түрээсээ цуцлахаар гэрээндээ оруул

Avatar

бат. 2020-02-13 66.181.191.98

Олон жил ярьж байна доо.Одоо шүүх хүчгүй болсон цаг.Нураах гэж оролдоод үзэхэд гэмгүй.

Avatar

Zochin 2020-02-13 202.131.225.197

Ene balai gazariig nuraah n zuv shuuu!!! bas tegeed julchnii gudam geed nerelcheed bgaamaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж