Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Дорноговь аймгийн Онцгой комиссын өнөөдөр /2020.02.12/  хуралдаж  шинэ коронавирусийн дэгдэлтээс сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Мөн:

  • Ариутгал халдваргүйжүүтгэлийн бодисыг нэмэгдүүлэх,
  • Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх,
  • Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа зорчигч тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх,
  • Бар, цэнгээний газар, шашны байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох,
  • Олон улсын гал тэрэгний хуваарь, чиглэлд өөрчлөлт оруулах саналыг Улсын Онцгой комисст хүргүүлэх зэрэг шийдвэрийг гаргажээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд тус  аймгийн Замын-Үүдийн боомтоор Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусаар зорчиж, хил нэвтэрсэн ээж охин хоёроос сэжигтэй тохиолдол илэрсэн юм. Тодруулбал, зургаан настай хүүхэд халуунтай байсан тул шинжилгээ, үнэлгээ хийж тэднийг Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарлан шалгахад шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Улмаар ээж, охин хоёр Өвөр Монголын иргэн учраас хил хаахаас өмнө буцаасан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж