Уханьд цогцсуудыг бөөнөөр нь чандарлаж байна уу? | News.MN

Уханьд цогцсуудыг бөөнөөр нь чандарлаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Уханьд цогцсуудыг бөөнөөр нь чандарлаж байна уу?

Уханьд цогцсуудыг бөөнөөр нь чандарлаж байна уу?

Сансрын хиймэл дагуулын зургаас Хятадын Ухань болон Чунчин хотод “SO2” буюу хүхрийн давхар ислийн ялгарал хэт ихэссэн нь “Covid-19” өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцсыг бөөнөөр нь чандарлаж байна гэх хардлагыг үүсгэжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүхрийн давхар исэл нь цогцос чандарлахаас гадна эмнэлгийн хаягдлыг шатаахад ихээр ялгардаг аж. Харин олон нийтийн сүлжээнд халдварт өвчнөөр нас барсан хүмүүсийг олноор хотын захад аваачин шатааж байна гэж шуугиан тарьжээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос энэ хоёрдугаар сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ халдварт өвчнөөр нас барсан хүмүүсийг нэн даруй чандарлаж байгааг дурдсан. Түүнчлэн халдвар тархахаас сэргийлж чандарлах үйл ажиллагааг олон нийтэд хаалттай, цомхон хүрээнд салах ёс хийх байдлаар гүйцэтгэж байгаа аж.

Ухань хотод коронавирусийн шинэ халдвар буюу “Covid-19” өвчин өнгөрсөн арванхоёрдугаар сард гарч, 43 мянга гаруй хүн халдварлаж,1068 хүн нас бараад байна. Хятадын Засгийн газраас халдварын тархалтыг зогсоохын тулд олон хотод хөл хорио тогтоож, 60 сая орчим хүний хөл хорьсны дунд Ухань, Чунчин багтжээ.

Чехэд төвтэй “Windy.com” сайтын мэдээллээр хүхрийн давхар ислийн хэмжээ Ухань хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр 1350 мг/метр куб байсан нь ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс хоёр дахин их байжээ. ДЭМБ-ын зөвлөснөөр агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ 500 мг/метр куб байхад 10 минутаас илүү удвал аюултай гэж тооцдог аж. Тус хий нь хүний амьсгалын замын системд нөлөөлж, нүд хорсгох, уушги гэмтээх эрсдэлтэй. Түүнчлэн хүхрийн давхар исэл нь устай нийлснээр хүхрийн хүчил үүсгэдэг ба хүчлийн бороо нь цөлжилт үүсгэдэг.

Эх сурвалж: Dailymail.co.uk, Taiwannews, the Sun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-13 66.181.161.114

Тэглээ гээд бөөндөж хэрэггүй зөвшөөрсөн хэ мжээнээс давсан байна гэжаагаа биздээ

Avatar

m 2020-02-13 202.9.46.81

чандарлах нь зөв өөр яалтай билээ

Avatar

Зочин 2020-02-13 119.40.103.3

мкг/мз байна. мг/м3 гэж нэгжийг буруу бичсэн байна.

Avatar

gg 2020-02-13 202.55.191.130

Ene yalgarsan SO2 huhriin hemjee n 13,000 tsogtsos shataasan baij bolohoor bna gesen tootsoo bsan.

Avatar

Зочин 2020-02-13 202.55.191.194

udurt 13000 tsogtsos baival yaana ve…

Avatar

Зочин 2020-02-13 192.82.77.16

Энэ өвчнөөр 2 сар гаруйн хугацаанд 1000 гаруй хүн өөд болсон гэдэг нь, бусад шалтгаанаар өөд бологсдын дүн бүртгэлд нэг их нөлөөлөөд баймааргүй л юм. Тэр тусмаа тэдгээр шарилыг чандралхад сансраас харагдах хэмжээнд хүртэл их гал утаа май гармааргүй л юм. Ер нь хятадууд жинхэнэ гамшигаа нууж, өчнөөн дарж мэдээлж байж магад шүү. Өдөрт мянгаар нь биш юмаа гэхэд хэдэн зуугаар нь шарил шатааж байгаа ч юм билүү

Avatar

irgen 2020-02-13 103.26.193.73

GEHDEE EMNELEGIIN HOG HAYAGDALIIG MUN SHATAAJ USTGAJ BGAA BLGUI DEE , 1UDAAGIIN UMSGUL HEREGSELUUD, HEREGLESEN HUVUN BINT TARIUR ZUU EMIIN SAV ENE TER GEED OLON YUM SHATAAJ USTGAJ BGAAGAS BAS BOLOO BLGUI DEE

Avatar

Зочин 2020-02-13 124.158.109.140

unetei avsand khiigeed, toiron zogsood ttolgoi gudalgaad, salakh yos xiilgekh geed baina-aa-daa

Avatar

333 2020-02-13 103.14.38.144

манай улаанбаатарын агаар дахь хүхрийн давхар ислийн тоо хэд байгаа вэ,ямарч байсан хорын хэмжээ урьд жилийнхээс ихэссэн шүү нуулгүй хэлэхэд орой явахад хоолой их хорсдог болсон бна лээ ,ирэх жилээс утаагүй түлшээ хүмүүс угаартахгүй түлшин доторхи цавуулаг бодисыг хоргүй цардуулаар малын дайвар бүтээгдэхүүн мэтийн хоргүй эко түлш хийгээсэй дээ гэж л бодохоос доо. гялгар уут хийдэг хортой цавуу хийдэг гэсэн мэдээ байгааг албаны хүмүүс сайтар шалгах хэрэгтэй шүү. хүний амь хамгийн үнэт эрдэнэ

Avatar

Зочин 2020-02-13 202.21.112.195

ЭВИЙ ДЭЭ. ХУРДАН НАМЖААСАЙ

Avatar

Эх Оронч 2020-02-13 202.9.46.48

Харин тиймээ. Хэцүү юм байна тахал гэдэг. Ум дари дү дари дүри сурах. Эдгэх болтугай.

Avatar

Зочин 2020-02-13 103.14.38.134

NOx, SOx хэмжээг хүртэл сансараас тандаж авдаг болжээ. Шинжлэх ухаан хөгжих өөр байна. Хүний амь насанд аюул учруулах вирус, түүнийг устгах вакцин жаахан хөгжиж амжаагүй байна.

Avatar

Зочин 2020-02-13 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас 88671597

Avatar

Сараа 2020-02-13 202.126.88.40

Шатаахгүй гээд яахав дээ

Avatar

Зочин 2020-02-13 202.179.30.222

Энэ дэлхийд аймшиг нүүрлэж байна битгий олон хүн амь насаа алдаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж