Уханьд цогцсуудыг бөөнөөр нь чандарлаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Уханьд цогцсуудыг бөөнөөр нь чандарлаж байна уу?

Уханьд цогцсуудыг бөөнөөр нь чандарлаж байна уу?

Сансрын хиймэл дагуулын зургаас Хятадын Ухань болон Чунчин хотод “SO2” буюу хүхрийн давхар ислийн ялгарал хэт ихэссэн нь “Covid-19” өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцсыг бөөнөөр нь чандарлаж байна гэх хардлагыг үүсгэжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүхрийн давхар исэл нь цогцос чандарлахаас гадна эмнэлгийн хаягдлыг шатаахад ихээр ялгардаг аж. Харин олон нийтийн сүлжээнд халдварт өвчнөөр нас барсан хүмүүсийг олноор хотын захад аваачин шатааж байна гэж шуугиан тарьжээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос энэ хоёрдугаар сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ халдварт өвчнөөр нас барсан хүмүүсийг нэн даруй чандарлаж байгааг дурдсан. Түүнчлэн халдвар тархахаас сэргийлж чандарлах үйл ажиллагааг олон нийтэд хаалттай, цомхон хүрээнд салах ёс хийх байдлаар гүйцэтгэж байгаа аж.

Ухань хотод коронавирусийн шинэ халдвар буюу “Covid-19” өвчин өнгөрсөн арванхоёрдугаар сард гарч, 43 мянга гаруй хүн халдварлаж,1068 хүн нас бараад байна. Хятадын Засгийн газраас халдварын тархалтыг зогсоохын тулд олон хотод хөл хорио тогтоож, 60 сая орчим хүний хөл хорьсны дунд Ухань, Чунчин багтжээ.

Чехэд төвтэй “Windy.com” сайтын мэдээллээр хүхрийн давхар ислийн хэмжээ Ухань хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр 1350 мг/метр куб байсан нь ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс хоёр дахин их байжээ. ДЭМБ-ын зөвлөснөөр агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ 500 мг/метр куб байхад 10 минутаас илүү удвал аюултай гэж тооцдог аж. Тус хий нь хүний амьсгалын замын системд нөлөөлж, нүд хорсгох, уушги гэмтээх эрсдэлтэй. Түүнчлэн хүхрийн давхар исэл нь устай нийлснээр хүхрийн хүчил үүсгэдэг ба хүчлийн бороо нь цөлжилт үүсгэдэг.

Эх сурвалж: Dailymail.co.uk, Taiwannews, the Sun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж