"Хориотой" хосын баяр | News.MN

"Хориотой" хосын баяр

"Хориотой" хосын баяр

Цас бударсан хотын гудамж эл хуль. Юуг ч юм бэ ярилцан чанга инээлдэн хөтлөлцөн алхах хостой хааяа нэг таарна. Шоколад, чихмэл, цэцэг хайсан залуус дэлгүүрээр орж гарч, Гэгээн хайрын баяраар хайртдаа барих бэлгээ зэхсээр. Жил бүр өргөжсөөр байгаа энэ баяр коронавирусийн халдвартай, хөл хориог тогтоосон энэ үед ч үргэлжлэх бололтой. Гэхдээ кинотеатр болон олон хүн цугладаг газруудыг хаасан тул эрсдэлийг ухамсарлан хосууд гэртээ хамтдаа байж, бүдэг лааны гэрэлд бүлээн дарс шимээд, хамтын ирээдүйнхээ талаар халуун яриа өрнүүлж, үдшийг өнгөрүүлэхийг илүүд үзэж байна.


ХАЙРЫН ЭЦСИЙН ЗОРИЛГО ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛ, ҮҮНД БЭЛЭН ҮҮ

Валентины баяр нь ямар учиртай баяр болох хэрхэн тэмдэглэвэл зохимжтой талаар гэр бүл судлаач, "Гэр бүл хүмүүн боловсролын төв"-ийн зөвлөгч А.Чинбатаас тодрууллаа.  

-Валентин нь ямар утга, учиртай баяр вэ. Валентиныг хэрхэн тэмдэглэвэл зохимжтой вэ?

-Валентины баярын энэ өдөр нь дурлаж, хайрлая гэсэн сэтгэлээ илэрхийлэх нэг боломж юм даа. Түүх нь үнэхээр хайрын тухай түүх учраас хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг. Энэ өдөр ганц бие залуус ч хайрлаж, хайрлуулсан мэдрэмжийг хүсэн гэгэлздэг шүү дээ. Гэхдээ энэ өдөр нь байсан ч байгаагүй ч үнэхээр дурлаад, хайрламаар байгаа бол тэр сэтгэлээ өөр өдрүүдэд ч илэрхийлэх боломжтой. Энэ баярын өдрийг хайрын биш хувийн зугаа цэнгэлийн өдөр, боломж болгож ашиглах гэдэг хэсэг бас байдаг. Жинхэнэ хайр бол хүлээдэг. Хамгаалдаг. Ялангуяа ийм онцгой дэглэм тогтоосон өдрүүдэд үнэхээр л хайртай юм бол хамгаалах нь өөрөө хайраа харуулж буй үйлдэл ч болно. Халдвар, өвчлөлөөс хайраа хамгаалж чатаар, мессенжэрээр харилцаж болно. Дээхэн үеийг хальт саная л даа. Тэр үед хаа холоос захидал бичээд л. Захиагаа охид залуус хадгалж, цуглуулдаг байлаа. Энэ цаг үе нь үнэн сэтгэлээсээ хайраа хамгаалж, яаж бүтээлчээр харилцах вэ гэдгийг шалгасан өдрүүд ч болж болно. Хорио цээр дуустал тэвчиж, хамгаалсан, хайрласан сэтгэлээр ханддагаа харуулж болно. Хэн хэнийх нь тэвчээр, сэтгэлийг л шалгах байх.

-Хөл хорио тогтоосон энэ үед хосууд баярыг яаж тэмдэглэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Гэрлэчихсэн хосуудын хувьд мэдээж гэр бүлдээ, гэр бүлээ хамгаалаад тайван жаргалтай өнгөрүүлчихнэ. Гэрлэх гэж байгаа хосуудын хувьд сэтгэл хөдлөлөө тэвчиж, бие биенээ хайрлаж байгаагаа “тэвчиж” байгаагаараа харуулаасай гэж хүсэх байна. Хил хязгааргүй, тодорхой бус харилцаа нь гомдол, уй гашуу, эрсдэлийг дагуулдаг учраас хэсэг хугацаанд бие биенээсээ хол байж хүсэл, харилцаандаа бяцхан дүгнэлт хийвэл зүгээр. Энэ үнэхээр хайр уу, эсвэл би яаг юу хүсч байгаа вэ, би эрсдэлд эсвэл амьдралд бэлэн үү, тэр үнэхээр бэлэн үү гэх мэтээр. Үерхэл нөхөрлөлд өөрийн хил хязгаар гэж бий. Зорилгоо тодорхойлно. Дүрмээ тодорхойлно. Өөрийн үнэт зүйлээ тодорхойлж нөгөө хүнээ ойлгож авна. Тодорхой цаг хугацааг заана. Тэгээд тэр хугацааг хүртэл тодорхой зорилготой, дүрэмтэй, хил хязгаартайгаар үерхэнэ. Хугацаандаа хүрэхэд харилцаагаа дүгнэж үзээд хайр, хүндлэл, ойлголцол байвал үерхлээ цааш нь дүрмээрээ гэрлэлт хүртэл үргэлжлүүлж болно. Эсвэл дуусгаж ч болно. Хил хязгаартай зөв үерхэж чадвал дуусгахад хэн хэнд нь гомдолгүй, хохиролгүй үлдэж чаддаг.

-Хосууд амьдралын өдөр бүрээ хэрхэн Валентины баяр шиг байлгах вэ?

-Залуу насны дурлал, сэтгэл хөдлөл нь түр зуурынх байх нь нийтлэг. Дурлал бол яг хайр бас биш. Тодорхой өдрийг тохиолдуулаад, боломжийг ашиглаад гэгэлзсэн сэтгэлийг нь хөдөлгөсөн сайхан гоё үгийг хэлэх амархан. Энэ нь ч тухайн үедээ сайхан. Жинхэнэ хайр уу, эсвэл түр зуурын зугаа юу, та алийг нь хүснэ вэ. Жинхэнэ хайрыг хүсч байгаа бол шалгуур заавал байдаг. Гэрлэх хүртлээ бэлгийн харилцааг тэвчихээс охидын үнэ цэнэ, залуу хөвгүүний хүндлэл, хайр, өөрийгөө захирч чадаж буй төлөвшил нь харагдана. Аль алинд нь амар тайван. Харин түр зуурын зугааг хүсч байгаа бол үр дагавар нь ямар нэг байдлаар уй гашуу, зовлонг дагуулдаг гэдгийг залуу үедээ сануулъя. Жинхэнэ хайр тэвчээртэй. Хайрын эцсийн зорилго бол гэрлэлт ба гэр бүл юм шүү дээ.

Гэр бүлийн амьдрал үүсгээд явах хүсэл байна уу, үүнд өөрийгөө бэлэн үү гэдгийг нягтал. Үнэхээр амьдралд юу ч тохиолдсон, яаж ч өөрчлөгдсөн эцсээ хүртэл хайрлах гэсэн чин сэтгэл мөн үү гэдгээ нягтал. Яагаад гэвэл жинхэнэ хайр бол хувийн сэтгэл хөдлөл, хүсэл тачаалд хөтлөгдөх явдал биш. Өөрийгөө өөр нэгэнд бүрэн зориулъя гэсэн чин хүсэл, зориг учраас.

 

ХАМТДАА БЭЛГЭЭ ЗАДАЛЖ, ДОГДЛОЛЫГ МЭДЭРНЭ

Б.Түвшинзаяа, С.Нямсүрэн

Хосуудаас Гэгээн хайрын өдрийг буюу Валентины баярыг хэрхэн өнгөрүүлэхийг лавлалаа.  

-Валентиныг хосуудын хамтдаа байх өдөр гэж боддог. Энэ жилийн хувьд гадуур явж болохгүй болохоор гэртээ, дулаан бас гоё уур амьсгал бүрдүүлээд, найз охиндоо бэлэг авч өгөөд валентины баярыг тэмдэглэнэ. Гадуур гоё газраар орж, мартагдашгүй дурсамж бүтээх нь сайхан ч хамтдаа байх нь л хамгаас гоё. Бас нэгэндээ өгсөн бэлгээ хамтдаа задлаад, догдлолыг хамтдаа мэдрэх нь мартагдахгүй сайхан дурсамж, Харин танилцаад удаагүй хосуудад гадуур явж, кино үзэх боломж олдохгүй хэцүү байгаа байх. Нэгнээ сайн мэддэг, илүү дотно хосуудад хөл хорио тогтоосон нь тийм ч хэцүү зүйл биш.

ХАМТДАА БАЙХ НЬ Л ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ

-“Хөл хорио тогтоочихсон юм чинь Валентиныг тэмдэглэхээ больё” гэж найз залуудаа хэлсэн ч манай хүн “Заавал тэмдэглэнэ, хамтдаа байна, надад гоё бэлэг өгнө” гэсэн. Гэхдээ уг нь заавал бэлэг өгөх шаардлагагүй л дээ. Хамтдаа байх нь л хамгийн том, бас сайхан бэлэг.

ХАЙРЛАХЫН, ХАЙРТАЙ ХҮНТЭЙ БАЙХЫН САЙХНЫГ МЭДЭРДЭГ ӨДӨР

Б.Буянжаргал

-Валентиныг хосуудын, нэгнээ баярлуулдаг, хайрлахын, хайртай хүнтэй байхын сайхныг мэдэрдэг өдөр гэж ойлгодог. Энэ жилийн хувьд нэгэндээ бэлэг өгөөд, гэртээ хамт кино үзэж, хамтдаа хөгжилдөж цагийг аз жаргалтай өнгөрүүлж тэмдэглэнэ. Урьд нь кинотеатрт кино үзэж, гадуур хооллож, тоглоомын газар очиж, дандаа гадуур явж тэмдэглэж байсан бол энэ жил халдвар гарах эрсдэлтэй байгаа болохоор хайртай хүнээ эрсдэлээс хамгаалаад хамтдаа гэртээ байна.

ЯРИЛЦАЖ НЭГНЭЭ ИЛҮҮ САЙН ТАНИХ ӨДӨР

С.Төгөлдөр, Н.Маралгоо

-Хайртай хүнтэйгээ хамт байдаг, нэгнийгээ байрлуулдаг өдөр гэж боддог. Энэ жилийн хувьд хөл хорио тогтоосон болохоор гадуур явах боломжгүй. Тиймээс гэртээ баярлаж өнгөрүүлнэ. Нэгэндээ бэлэг өгнө. Хосуудад ярилцах зүйл мундахгүй их байдаг. Энэ утгаараа гадуур явалгүй, гэртээ байж, нэгэнтэйгээ сайн ярилцаж, нэгнээ илүү сайн таних мэдэх жил болж байх шиг байна.

ДАРАА ЖИЛИЙН ВАЛЕНТИНААР ИЛҮҮ ГОЁ БАЙНА

-Бидний хамгийн анхны Валентины баяр энэ жил болж байна. Энэ утгаараа дахин давтагдахгүй сайхан дурсамж бүтээнэ гэж бодож байгаа. Гэхдээ гадуур явж болохгүй болохоор гэртээ баярлана даа. Хамтдаа байх нь гоё шүү дээ. Нэгэндээ бэлэг өгөөд, гоё уур амьсгал бүрдүүлээд, өдрийг сайхан өнгөрүүлнэ. Харин дараа жилийн Валентиныг илүү сайхан байлгахын тулд бодож, төлөвлөсөн зүйл бидэнд бий.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батый 2020-02-13 202.131.230.50

Хэнд ч хэрэггүй дэмий юм бичиж суухаар, хайран цагаа өөр ашигтай үйлд зарцуулаач.

Avatar

Зочин 2020-02-13 66.181.181.247

Elenzgiin jin Valentin korona virus

Avatar

Зочин 2020-02-13 202.126.89.125

Tsetseg zarah neg business yumda

Avatar

ГАЛУУ ДУУРАЙХ ХЭРЭГГҮЙ 2020-02-13 202.21.109.120

ИДЭЖ УУЖ ЭРХЭЛЖ ТЭНЭГТЭХИЙГ НЬ БУС ЭРДЭМ НОМ, ХИЙЖ БҮТЭЭХЭД НЬ Л СУРАЛЦМААР БНДА. ЯДАЖ Л ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД БИЕСЭЭ ХҮНДЛЭХ, ГУДАМЖ ТАЛБАЙД ШЭЭЖ БААЛГҮЙ БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХ, ХАШАА ХОРОО, БАЙР СУУЦНЫХАА ГАДАА ЖИМСНИЙ ГАНЦ МОД ТАРЬДАГ БОЛМООР БН

Avatar

Zochin 2020-02-13 122.201.22.14

Bitgii erguuteed bai, uynii chine bayar, ene balaa umiig buur bolih heregtei. Uyn yariltslaga vd boli geed baigaa bizdee

Avatar

Зочин 2020-02-13 66.181.184.148

Залуу хосууд өдөр болгон бме биендээ баяр баясгалан биз дээ. Энэ тэнэг баярыг больчихоосой. Зүгээр л маркетинг шдээ

Avatar

Зочин 2020-02-13 202.55.191.130

Single Байх хэцүү2 ойлгож байна хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж